Anu.mn
Женнифер Лопез, Бэн Аффлек хоёр эргэн нийлж гэрлэлтээ батлуулжээ.

Женнифер Лопез, Бэн Аффлек хоёр эргэн нийлж гэрлэлтээ батлуулжээ.

Mon Aug 22 2022
Женнифер Лопез, Бэн Аффлек хоёр эргэн нийлж гэрлэлтээ батлуулжээ.

Женнифер Лопез, Бен Аффлек хоёр энэ амралтын өдөр гэрлэж “Би зөвшөөрч байна” тангаргаа бие биедээ хэлжээ. Энэ удаа хосууд шөнийн цагаар ажилладаг Лас Вегасын гэрлэлтийн сүмд биш, харин Жоржиа мужид найз нөхөд, гэр бүлийнхнийхээ өмнө гэрлэсэн гэж хосын ойр дотны хүн Ням гарагт мэдэгдэв.

People сэтгүүлийн мэдээлснээр, хуримын үйл ажиллагааг Жоржиа мужийн Саванна хотын гадна байдаг Аффлекийн гэрт зохион байгуулж, бүх хүүхдүүд нь Бямба гарагт болсон ёслолд оролцжээ. Энэ тухай хамгийн түрүүнд шоу бизнес, шар мэдээний TMZ-д мэдээлсэн байна.

Алдарт хосууд өнгөрсөн сард Лас Вегаст албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд энэ тухай Лопез өөрийнхөө On the J Lo сониндоо бичиж фэнүүддээ хүргэжээ.

Лопез өнгөрсөн сард Женнифер Линн Аффлек гэж гэрлэлтийн батламж дээр гарын үсгээ зурсан ба "Хайр бол үзэсгэлэнтэй. Хайр бол сайхан сэтгэл. Мөн хайр тэвчээртэй байдаг. Хорин жилийн тэвчээр" гэж тэрээр бичжээ.

53 настай Лопез, 50 настай Аффлек нар 2000-аад оны эхээр болзож байсан. Тэд 2003 оны "Gigli", 2004 оны "Jersey Girl" зэрэг кинонд хамтдаа тоглож, сүй тавьж байсан ч удалгүй салцгаасан байна. Харин 2021 оны 5-р сараас хосууд эргэн нийлж энэ удаа жинхнээсээ амьдралаа холбож байгаа энэ юм.

Хосууд романтик харилцаагаа сэргээж эхэлснээс хойш, 2021 оны Венецийн олон улсын кино наадмын улаан хивсний ёслолд хамт оролцсон, мөн саяхан Парист болсон бал сар зэргээр папарацын дуранд тасралтгүй өртөж байгаа юм.

Хосуудын төлөөлөгчид Ням гарагт тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Image

Эх сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн