Anu.mn
Зээлийн картаа ашиглан мөнгө олох 9 чухал дүрэм

Зээлийн картаа ашиглан мөнгө олох 9 чухал дүрэм

Mon Jan 02 2023
Зээлийн картаа ашиглан мөнгө олох 9 чухал дүрэм

Зээлийн карт нь таны түрийвчинд байдаг, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төлбөрийг төлөхөд ашигладаг зүгээр л нэг хуванцар ялтас биш, харин худалдан авалтууд болон аялал жуулчлалын зардлаас буцаан авалт хийх, мөнгөө хэмнэх, бэлгийн картууд, урамшуулал шагнал зэрэг  өөр бусад олон сайхан зүйлсийг авах гайхалтай боломжийг олгодог зүйл юм. Гэхдээ "гялтганасан бүхэн алт биш" гэдэг шиг, та энэ зүйлийг хэрхэн ашиглахаа мэдэх хэрэгтэй. Мөнгөө хэмнэж, зээлийн картынхаа үр ашгийг дээшлүүлэхэд туслах мэргэжилтнүүдийн 9 дүрмийг Go banking rates нийтэлсэн байна.

1. Худалдааны портал ашиглах

Зарим вэбсайтууд дээр, зөвхөн зээлийн карт ашиглан худалдан авалт хийсэн тохиолдолд дэлгүүр, агаарын тээврийн компаниудаас үзүүлэх гайхалтай саналуудыг харж болно. Зээлийн мэргэжилтэн Холли Жонсон,- "Та ямар нэг зүйл худалдаж авах бүрдээ санал нь танд ашигтай эсэх, худалдан авалтаас хэдэн оноо авах боломжтойг мэдэхийн тулд кредит картаа ашиглан сайтад нэвтэрч орох хэрэгтэй. Жишээлбэл, Chase Ultimate Rewards худалдааны портал дээр харж  та зарим дэлгүүрт зарцуулсан доллар тутамд 5-20 оноо авах боломжтой. Хэрэв та хүсвэл эдгээр оноог шууд бэлэн мөнгө болгож болно." гэж зөвлөсөн байна

2. Хөнгөлөлтийн ангилалд анхаарлаа хандуулах

Зээлийн картын урамшууллын зарим хөтөлбөрүүд, ангиллаар нь буцааж бэлэн мөнгө санал болгодог. "Ихэнх хүмүүс бүх зардалдаа нэг карт ашигладаг нь, үнэ цэнэтэй оноо, хөнгөлөлтүүдийг ашиглахгүй байхад хүргэдэг.  Хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, ресторан, аялал гэх мэт худалдан авалтаас урамшуулал авахын тулд ямар карт ашиглахаа мэдэж авах хэрэгтэй. Энэ нь танд их ашиг олоход тусална. Жишээлбэл, шатахуун худалдаж авахад урамшуулал өгдөг кредит карт дээр "бензин" гэж тэмдэглэх зэргээр ашиглах нь зүйтэй” гэж Хувийн санхүү, аялал жуулчлалын мэргэжилтэн Эрик Розенберг зөвлөв.

3. Худалдан  авалт хийх хугацаандаа анхаарлаа хандуулж байх

Таны зээлийн карт, гүйлгээний хуулга дээр үндэслэн сар бүр тогтмол төлбөрийн мөчлөгтэй байдаг. Жишээлбэл, хэрэв та 10-р сарын 10-ны орчимд томоохон худалдан авалт хийхийг хүсч байвал боломжтой бол 10-р сарын 11 хүртэл хүлээх хэрэгтэй. Ингэснээр та үнэтэй барааныхаа зээлийг төлөхийн тулд нэмэлт сар авснаар мөнгөө хэмнэх боломжтой.

4. Жилийн хураамжтай картуудаас бүү татгалз

Зээлийн карт нь жилийн хураамж авдаг, эсвэл эхний жилдээ төлбөргүй, эсвэл огт хураамж авдаггүй. Дүрмээр бол аялал гэх мэт хамгийн өгөөмөр хөтөлбөр бүхий зээлийн картууд төлбөртэй байдаг. Гэхдээ эдгээр төлбөртэй картууд, бүх ашиг тусыг нь авч чадвал илүү ашигтай байдаг. "Жилийн хураамж нь олон хүнийг хамгийн сайн картуудаас холдуулж байдаг. Тооцоод үзэхэд, жилийн төлбөрөөсөө илүү их ашиг олно гэдгийг мэдэж болно. Жилд 85 долларын үнэтэй картанд бүртгүүлснийхээ төлөө би нэг удаа 400 доллар авч байсан." гэж Розенберг ярьж байв.

5. Утсаар ярьж картын жилийн хураамжийг цуцлах санал тавих

Хэрэв та зээлийн картын жилийн хураамжийг төлөхгүй бол илүү их мөнгө хэмнэх боломжтой. Хэрэв та урамшууллын бонусаа бүрэн ашиглаагүй бол олонхи карт үнэгүй болно. Зээлийн картын шинжээч Жейсон Стийл,- "Та кредит картаа шинэчлэх жилийн хураамжаа төлөхөөсөө өмнө менежер рүүгээ залгаж төлбөрөө цуцлахыг хүс. Энэ тохиолдолд тэд картын үнэтэй дүйцэхүйц хэмжээний урамшуулал санал болгож, та үүнийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болно." гэж зөвлөж байна

6. Зээлийн картуудын саналуудыг шалгадаг байх

Зээлийн картын хямдралын саналууд нь хязгаарлагдмал хугацаатай байж болох тул шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байгаарай. "Бүх American Express картуудаа шалга. Хэрэв саналууд гарч ирж, түүнийг ашиглахаар төлөвлөвөл картандаа нэмнэ үү. Саяхан би Sheraton зочид буудлаас 50 доллар олсон бөгөөд тэнд ажлын бага хуралд оролцсон байсан. Харин дараа нь, дэлгүүрт тогтмол худалдан авалт хийснээр 30 доллар, 50 доллар авсан. Саналууд байнга өөрчлөгддөг тул та үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй." гэж Жонсон зөвлөжээ.

7. Хэрэв таны зээлийн картын хүсэлтэд татгалзсан бол дахин авч үзэхийг хүс.

Хэрэв та зээлийн карт авах хүсэлт гаргаад түүнд тань татгалзсан бол танд хоёр дахь боломж олгож магадгүй юм. Магадгүй таны зээлийн түүх тийм ч сайн биш байсан байх. Гэсэн ч битгий бууж өг. "Хэрэв танд зээлийн карт өгөхөөс татгалзсан бол менежертэйгээ утсаар холбогдож ярилцаарай. Ихэнхи тохиолдолд, автоматаар татгалзсан саналыг биечлэн засаж өөрчилдөг."

8. Бэлгийн карт худалдаж авахдаа бэлэг аваарай

Найз нөхөд, хамаатан садандаа эсвэл өөртөө ашиглах бэлгийн картууд одоо маш их дэлгэрсэн. Discover Chas  зэрэг  үнэнч хөтөлбөрийн тусламжтайгаар та бэлгийн картын оноог бэлэн мөнгөөр авах боломжтой. Хэрэв та мөнгө хэмнэх зорилготой бол, Walmart эсвэл Amazon зэрэгт оноогоо бэлэн мөнгө болгож болох юм. Түүгээрээ та, гэртээ хоол хүнс, бараа бүтээгдэхүүн захиалах боломжтой. Ийнхүү бэлгийн карт ашигласнаар та сарын зардлаа танах боломжтой” гэжээ.

9. Аялал жуулчлалын зээлийн карт авах

Хэрэв та байнга аялдаг бол эсвэл аялахаар төлөвлөж байгаа бол, хамгийн их ашигладаг компанийнхаа аялалын картыг авч урамшууллын хөтөлбөрийнх нь үр ашгийг хүртээрэй.

Сүүлд нэмэгдсэн