Anu.mn
Ютагийн хойд хэсэгт чанга тэсрэлтийн чимээ сонсогдов.

Ютагийн хойд хэсэгт чанга тэсрэлтийн чимээ сонсогдов.

Sun Aug 14 2022
Ютагийн хойд хэсэгт чанга тэсрэлтийн чимээ сонсогдов.

SALT LAKE CITY (AP) - Юта мужийн хойд хэсэгт сонсогдсон чанга "тэсрэлтийн чимээ" нь солир агаар мандалд тэсэрсэн байж магадгүй гэж албаны хүмүүс бямба гарагт мэдэгдэв.

Маш чанга дуу чимээний тухай мэдээ өглөөний 8:30 цагийн орчимд тархаж, Орем хотоос Айдахогийн өмнөд хэсэг хүртэл, хүмүүс энэ "boom"-ийг сонссон тухай мэдээлсэн гэж The Salt Lake Tribune-д бичжээ.

Юта мужийн амбан захирагч Спенсер Кокс твиттер хуудсандаа, энэ чимээ нь газар хөдлөлтөөс эсвэл ямар нэг цэргийн үйл ажиллагаатай холбоогүй гэдгийг баталсан байна.

Мөн Үндэсний цаг уурын албаны Salt Lake хотын оффис өөрийн твиттер хуудсандаа, аянга илрүүлэгч солирын агаар мандалд шатаж гэрэл гаргасныг бичиж авсан байх магадлалтай ба албаны хүмүүс Рой дахь гэрчийн видеогоор үүнийг нотолсон гэж бичжээ.

Өмнөд Salt Lake-ийн оршин суугч Вэнди Меллинг, бямба гарагийн өглөө дөнгөж хаалгаараа гарах гэж байтал энэ чимээг сонссон бөгөөд хэдэн секундын турш "маш чанга, гүн хүнгэнэсэн чимээ" байсан гэж тодорхойлжээ.
“Би байшинд ямар нэгэн зүйл уначлаа гэж бодсон. Тэгээд би байшингаа дээрээс нь доош нь хүртэл шалгасан бөгөөд ганцхан зүйл олсон нь манай хашаанаас 1 модон хавтан салж унасан байсан тул тайвширсан” гэж Меллинг фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Энэ нь миний өмнө нь сонсож байсан “sonic boom” чимээтэй төстэй сонсогдсон бөгөөд чанга чимээ намжсны дараа нь сулавтар аянга цахихтай төстэй богино чимээ 3-4 секунд орчим үргэлжилсэн" гэж бичжээ.

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн