Ярьдаг машин, цэнэглэдэг зам
Tue Jun 13 2023
Өөр хоорондоо ярьдаг машинууд болон цахилгаан машиныг цэнэглэдэг замууд зэрэг энэ салбарын технологийн шинэ бүтээлүүд нь хотын тээврийн дэд бүтэц, машин жолоодох арга барилыг нэг мөсөн өөрчилнө гэж ВВС мэдээлжээ.
Ирээдүйн хот ямар байхыг шинжлэх ухааны уран зөгнөлт ном, киноны нүүрнээс харж болно: гялалзсан тэнгэр баганадсан барилгууд болон саарал ногоон өнгийн пневматик хоолойн нарийн сүлжээн дээгүүр сансар огторгуйд эргэлдэж буй хувийн сансрын хөлөгүүд. Ямартай ч, сүүлийн үеийн маш олон гайхалтай технологиуд нь, ойрын ирээдүйд хотын төрх, гудамжны хөдөлгөөнийг эрс өөрчлөх болно.
1. Ярьдаг машинууд
Энэ нь, машинуудын бие биетэйгээ харилцах чадвар юм. - Vehicle to Vehicle (V2V) гэсэн ойлголт.
Саяхан АНУ-ын Тээврийн яамнаас тээврийн хэрэгслийн байршил, чиглэл, хурдны талаарх мэдээлэл солилцох стандарт дүрмийг боловсруулжээ. Инновацийн зорилго нь, жолооч нарт (мөн автомат жолоодлоготой автомашины компьютеруудад) зам дээрх аюултай нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэх явдал юм. Уулзвар дээр, зам тээврийн осол хамгийн их гардаг хотын гудамжинд улаан гэрлээр баруун гар тийш эргэх хугацаа хангалттай байгаа эсэх, дөрвөн чиглэлийн уулзваруудын дараалал ямар байхыг автомашинууд өөрсдөө шийднэ.
2. Гэрлэн дохиотой ярьдаг машинууд
Зам дээрх харилцааны системийн хоёрдахь элемент нь, автомашин ба замын дэд бүтцийн элементүүдийн хоорондох "харилцаа" байх болно (Vehicle to Infrastructure, эсвэл V2I).
Гал унтраах машинууд, гарцын гэрлэн дохиог улаанаас ногоон болгож солих янз бүрийн технологиудыг аль хэдийн ашиглаж байна. Гэхдээ V2I нь илүү өргөн хүрээтэй ажиллах болно - энэ систем нь зам дээрх машинуудаас ирж буй мэдээллийн ачаар хотын хөдөлгөөнийг илүү үр дүнтэй болгоно. Ухаалаг дэд бүтэц нь, шаардлагатай бол гэрлэн дохиог ногооноос улаан руу шилжүүлэхийг бага зэрэг удаашруулах, хурдны хязгаарлалтыг өөрчлөх, орох замуудыг зохицуулахаас гадна осол аваар, түгжрэлийг тойрч гарах хөдөлгөөнийг явуулах боломжтой болно. Автономи машинууд зах зээлд гарахад, хот бүхэлдээ нэг ухаалаг машин болж хувирна.
3. Зарим төрлийн хөдөлгүүрийг хориглох
Дизель хөдөлгүүр нь хүчирхэг, хэмнэлттэй байдаг. Гэвч удахгүй дизель машиныг зөвхөн хөдөө орон нутагт ашиглах болно. 2025 он гэхэд Парис, Мехико, Мадрид, Афины эрх баригчид агаар мандалд ялгарах хорт утааг бууруулах хөтөлбөрийн хүрээнд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох бодолтой байна. Дэлхийн хотууд энэ санаачилгад нэгдэж байгаа бөгөөд Норвегийн хамгийн том хоёр хот болох Осло, Берген бензин хөдөлгүүртэй автомашиныг мөн хотын төв рүү оруулахыг хориглох төлөвлөгөөтэй байна.
4. Жолоо барьж байхдаа цэнэглэх
Хэрэв хотын бүх машин цахилгаан болвол маш их цэнэглэх цэг шаардагдана гэж үзэх нь зүйн хэрэг. Гэвч, гэрлэн дохион дээр зогсох эсвэл зүгээр л зогсоол дээр машинаа цэнэглэх боломжоор хангагдна. Алсын зайнаас цахилгаанаар цэнэглэх санаа нь эхлээд харахад зөгнөл мэт боловч сүүлийн 10 жилийн хугацаанд эрдэмтэд цахилгааныг бараг зуун хувийн үр ашигтайгаар хоёр метрийн зайд холбоогүй дамжуулах аргыг аль хэдийн олсон. "Резонансын трансформатор" гэж нэрлэгддэг төхөөрөмж нь, замын хучилт дорх ороомгоос бүрдэх бөгөөд тэдгээр нь цахилгаан тээврийн хэрэгслийн ороомогт чичиргээ үүсгэж, энэ нь эргээд машины батарейг цэнэглэхийн тулд цахилгаан болж хувирдаг. Дэлхий даяар, хотуудын нийтийн тээврийн байгууллагууд ийм системийг зогсоол дээр контактгүй цэнэглэдэг автобуснуудад туршиж эхэлжээ. Энэхүү технологийг олон түвшний шинэ зогсоолуудад хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Трансформаторын ороомгийг уулзварууд дээр асфальтан доор хийх болно. Харин жолооч нар цэнэглээд хэрхэн төлбөрөө хийхийг шийдэх, ухаалаг гар утсанд тохирох программ боловсруулахаар ажиллаж байна.
5. Жолооч нарт зориулсан шинэ татвар
Ирээдүй аль хэдийн ирсэн, энэ бүхэн бүгд төлбөртэй байна. Жишээлбэл, ачаалал ихтэй үед хотын төвөөр явах үед, замын хөдөлгөөний дүрэм шударгаар үйлчилнэ.Ийм системийг Сингапурт 1975 оноос хойш ашиглаж ирсэн. Үүнийг одоо, Лондоноос Рига хүртэлх хотууд гудамжны ачааллыг бууруулахад ашиглаад эхэлжээ. Удахгүй ухаалаг дэд бүтэцтэй ухаалаг машинууд ашиглагдах үед, дэд бүтэц мөн зам ашигласны төлбөр хамтдаа хийгднэ. Түлшний төлбөрийн оронд, зам ашигласан татвараа жолооч нар милиэр төлж эхэлнэ. Энэ нь, тодорхой газар, тодорхой цагт өөр өөр байна. Том оврын тээврийн хэрэгсэл (лимузин эсвэл жийп машин) хотын төв рүү орохын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болж магадгүй юм. (одоогийн гурван тэнхлэгтэй ачааны машинууд нэмэгдсэн тарифт хамрагддагтай ижил).
6. Хот дотор хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана
Олон томоохон хотуудад, захын хорооллын хүмүүст зориулсан тусгай зогсоол аль хэдийн бий болж, машинаа тэнд үлдээж, галт тэрэг эсвэл метрогоор төв рүү явдаг болсон. Хэдийгээр энэ схем нь ажлын өдрүүдэд маш сайн ажилладаг ч, амралтын өдрүүдэд тохиромжтой биш байгаа нь харагдсан. Үүнтэй холбоотойгоор зарим хотууд, хотын захын зогсоолуудыг өргөн хүрээний үйлчилгээ бүхий жинхэнэ тээврийн төв болгон хувиргаж байгаа аж.








