Anu.mn
Японд, хүмүүсийг угаахад зориулсан "угаалгын машин" бүтээж байна

Японд, хүмүүсийг угаахад зориулсан "угаалгын машин" бүтээж байна

Tue Nov 01 2022
Японд, хүмүүсийг угаахад зориулсан "угаалгын машин" бүтээж байна

Усны өрөөний, шүршүүрийн толгой, холигч болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Японы Science Co. Ltd компани нь, хүн угаахад зориулсан "угаалгын машин" бүтээхээр шийджээ. Энэ тухай IXBT бичжээ.

Энэхүү технологийн гайхамшгийг Project Usoyaro гэж нэрлэсэн бөгөөд танилцуулгыг нь 2025 онд Осака хотод болох үзэсгэлэн дээр хийнэ. Энэ төсөл нь, 1970 онд Sanyo Electric-ийн танилцуулж байсан хэт авианы битүү ванны үндсэн дээр бүтээгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Энэ ванн нь, хэрэглэгчийн биеийн байдал, судасны цохилт болон бусад үзүүлэлтүүдийг хянах мэдрэгчээр тоноглогдсон, систем нь дуу чимээ, дүрсээр тайвшруулах дэлгэцтэй аж.

Одоогийн байдлаар ийм угаалгын өрөөний зөвхөн зургууд нь интернетэд тавигдаад байгаа ч бэлэн загвар байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү ванн, хүнийг зөвхөн угаагаад зогсохгүй хүнд хэцүү өдрийн дараа амрах, тайвшрахад тусална гэж хөгжүүлэгчид баталж байна. Угаах  процедурын хугацаа ойролцоогоор 15 минут болно.

Үндсэн зарчмыг нь ашигласан анхны Sanyo Electric загвар зах зээлд хэзээ ч гарч ирээгүй.  Харин энэхүү шинэ хувилбарыг Science Co. Ltd олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар үнээ хараахан зарлаагүй байна. Мөн Японоос гадна худалдаанд гаргах эсэх нь ч мөн тодорхойгүй байна.

Сүүлд нэмэгдсэн