Anu.mn
Ядуу зүдүү өссөн дэлхийн 10 тэрбумтан

Ядуу зүдүү өссөн дэлхийн 10 тэрбумтан

Mon Jul 04 2022
Ядуу зүдүү өссөн дэлхийн 10 тэрбумтан

Амьдрал, амжилтын өндөр оргилд хүрэхийн тулд хүн, заавал “амандаа мөнгөн халбагатай төрөх шаардлагагүй” буюу баян байх албагүй байдаг аж. Өнөөгийн тэрбумтнуудын ихэнхи нь амьдралынхаа эхэн үед маш даруухан санхүүгийн хуримтлалтай байсан. "Go banking rates" сэтгүүлд ядуу тарчиг өссөн манай үеийн алдартай тэрбумтнуудын тухай, бусдад урам зориг өгөхүйц10 түүхийг нийтэлжээ.

1.Опра Уинфри
Опра Уинфригийн хөрөнгийг Forbes сэтгүүл 3.1 тэрбум доллараар үнэлдэг. Харин Опра Миссисипи мужид ядуу гэр бүлд эцэггүй өссөнөө, гэрт нь ус цахилгаан байгаагүй гэж нэгэн ярилцдагадаа дурссан байдаг. Опра сургуульдаа сайн сурч, гоо сайхны тэмцээнд оролцож, дараа нь радио станцад ажиллаж, хэвлэл мэдээллийн ертөнцөд хөл тавьсан. Тэрээр Балтиморт орон нутгийн ток шоунд ажиллаж байсан бөгөөд удалгүй "Опра Уинфри шоу" нь анх 1986 онд телевизээр гарчээ. Уинфри "Баялаг таныг ашиглахыг зөвшөөрөхгүй байх нь чухал гэж би боддог, гэхдээ та үүнийг ашигладаг. Та мөнгөөр ​​тодорхойлогддог хүн биш л бол их мөнгө чамайг өөрчлөхгүй" гэж хэлдэг.

2.Ховард Шульц
Starbucks-ын Гүйцэтгэх захирал Ховард Шульц дэлхийн 73 улсад 23,000 салбартай, өнөөгийн байдлаар 85 тэрбум орчим долларын зах зээлийн үнэлгээ бүхий компанийг үүсгэн байгуулсан. Тэрээр 2,9 тэрбум долларын хөрөнгө бэлтэй. Ховард Шульц хүүхэд байхдаа төрөөс санхүүжүүлдэг орон сууцанд амьдардаг ядуу хүүхэд байснаасаа ичдэг байсан гэжээ. Аав нь мөнгө, хүндлэлд хүргээгүй хэд хэдэн амжилтгүй ажлын улмаас эвдэрч, амьдралд сөхөрсөн нэгэн байсан гэдэг. Гэвч бага насных нь, эдгээр хүнд хэцүү нөхцөл байдал Шульцыг өнөөдрийнх шиг болгосон. Тэрээр, “Би хэзээ нэгэн цагт компани байгуулах нь битгий хэл эрх мэдэлтэй компанийн нэг хэсэг болно гэж мөрөөдөж ч байгаагүй. Миний хийхийг хичээж байсан зүйл бол аавдаа ажиллах боломж байхгүй компани байгуулах явдал байсан” гэж Шульц хэлж байжээ.

3.Ральф Лаурен
Ralph Lauren брэнд бол хамгийн алдартай брэндүүдийн нэг юм. Гэвч энэхүү алдарт загвар зохион бүтээгч маань хувцас авч чадахгүй байсан үе бий гэж ярьсан байдаг. Форбес сэтгүүлийн мэдээлснээр тус брэндийн зах зээлийн үнэлгээ 8 тэрбум доллар, Лорены хөрөнгө 5,9 тэрбум ам.доллар байна.

4.Ларри Эллисон
Oracle-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Ларри Эллисон Нью Йорк хотод төрсөн ч, Чикагогийн өмнөд хэсэгт дундаас доогуур амьдралтай нийгэмд өсчээ. Эллисон нэгэн ярилцлагадаа "Би Манхэттений Ист-Сайдаас Чикагогийн өмнөд хэсэгт нүүж ирээд муу хороололд амьдарч байсан гэж дахин хэзээ ч гомдоллохгүй" гэж хэлж байв. Түүнийг үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллаж байсан ч, Их хямралын үеэр бүх зүйлээ алдсан авга эгч, ах хоёр нь өсгөжээ. Хэдийгээр тэр, доороос эхэлсэн ч Эллисон одоо 61.8 тэрбум долларын хөрөнгөтэй, Oracle-ийн зах зээлийн үнэлгээ 183 тэрбум доллараас давжээ.

5.Кеннет Лангоне
Тэрбумтан Home Depot-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Кеннет Лангоне амьдралаа мөн л хамгийн доод хэсгээс эхэлжээ.Тэрээр нэгэн ярилцлагадаа, багадаа амьдралд хайртай байсан, энэ нь эд хөрөнгөтэй хамааралгүй байсан гэсэн байдаг. Ээж нь цайны газарт ажилладаг, түүнд маш их хайртай байсан нь хожим хүүд саад бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрэхэд нь тусалсан юм. Одоо түүний хөрөнгө гурван тэрбум доллараар үнэлэгдэж байна. "Би баячуудын нэг хувийн хэсэгхэн нь болохын тулд тамд байгаа юм шиг ажилласан" гэж Лангоне хэлдэг.

6.Шелдон Адельсон
Америкийн хамгийн том казино болох Las Vegas Sands-ын гүйцэтгэх захирал Шелдон Аделсон еврей цагаачдын гэр бүлд төрж, Бостоны хүнд хэцүү орчинд өссөн. Тэрээр эцэг эх, гурван дүүгийн хамт нэг өрөө байранд амьдардаг байжээ. “Аав ээж маань ядуу байсан. Тэднийг 1985 онд нас барах үед тэдний дансанд 100 доллараас хэтрэхгүй мөнгө үлдсэн. Тэд хүүхдүүддээ бүхнээ өгч, энэ нь тэдний бүхэл бүтэн амьдрал байсан юм. Амжилтын шатаар өгсөхийн тулд алганаасаа цусаа урстал зүтгэсэн хүмүүсийн тухай би ярьж байна" гэж Адельсон нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрээр Лас Вегас, Бостоны Еврейн сургуулиудад 50 сая доллар, Дэлхийн Холокостыг дурсах төвд 50 сая доллар хандивласан байна.

7.Алан Жерри
Алан Жерригийн хөрөнгө 1.4 тэрбум доллараар үнэлэгддэг. Тэрбээр Хойд Каролина мужийн Либерти хотод өссөн. Бүхэл бүтэн гэр бүл нь аавынх нь ганц цалингаар амьдардаг байв. Жерри Дэлхийн 2-р дайны үеэр Тэнгисийн явган цэргийн ангид элсэхийн тулд сургуулиа орхижээ. 1956 онд тэрээр төрөлх хотдоо кабелийн компани байгуулахын тулд 1500 долларын хөрөнгө оруулалт хийж байв. Харин арваад жилийн дараа түүний бизнес 18 мужид үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ болон өргөжижээ. Тэрээр 1996 онд Time Warner-ийг 2.7 тэрбум доллараар зарж, дараа нь Granite Associates венчур капиталын сан байгуулжээ.

8.Жон Пол Дежориа
Элитүүдийн компани Patrón Spirits Co,. болон үс арчилгааны Paul Mitchell Systems компаниуд нь Жон Пол Дежориаг 3.3 тэрбум долларын хөрөнгө бүхий магнат болгожээ. 2011 онд Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өргөмөл гэр бүлд өссөн бөгөөд Лос-Анжелес хотын Эко Паркийн ядуу бүсэд амьдардаг байсан гэж ярьжээ. "Намайг ахлах сургуульд байхад ээж маань ажлаасаа ирээд, ах бид хоёрт - Бидэнд ердөө 27 цент үлдсэн ч, хөргөгчинд хоол байна, бид бас бяцхан цэцэрлэгтэй, бас аз жаргалтай, тиймээс бид баян" гэж хэлж байсныг санаж байна гэж нэгэн ярилцлагадаа сэтгэлээ нээсэн байдаг.

9.Харолд Хэмм
Хөрөнгө нь 10.1 тэрбум доллараар үнэлэгддэг Continental Resources газрын тосны компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал энэ хүн, нэгэн гэр бүлийн 13 дахь, отгон хүүхэд байсан ажээ.16 настайдаа гэр бүлдээ туслахын тулд шатахуун түгээх станцад ажиллах шаардлагатай болж байв. Хэмм ядуу зүдүү байсан ч орчин тойрноосоо ихэд урам зориг авдаг хүүхэд байсан бөгөөд эдгээрийн нэг нь нутгийн нэгэн ваарчин байв. “Түүнд хүүхэд шиг зуурдаг шавар байсан. Энэ хүн хүсэл тэмүүлэлтэй учираас амжилтанд хүрсэн, түүний хийж буй зүйл нь, хэрэв бид амьдралдаа хүсэл тэмүүллээ дагавал бүгд амжилтанд хүрч чадна гэдгийг ойлгуулсан" гэж газрын тосны компанийн гүйцэтгэх захирал маш итгэлтэйгээр ярьдаг байна.

10.Жоан Роулинг
Харри Поттерын анхны номоо гаргахаасаа өмнө Ж.К.Роулинг юу идэх, охиноо яаж хооллохоо тэр бүр мэддэггүй байв. "Надад мөнгөгүй байсан өдрүүд олон байсан" гэж тэр дурссан байдаг. Харин одоо бүх зүйл нь өөрчлөгдөж, 2016 оны 6-р сараас 2017 оны 6-р сар хүртэл Роулинг 95 сая долларын орлого олсон байна. Британийн зохиолч энэхүү эмэгтэй мөнгөө буяны ажилд зориулдаг. Тэрээр 2012 онд 160 сая долларыг буяны ажилд хандивлах үедээ тэрбумтан биш, саятан байсан гэдгээрээ алдартай. Өнөөдөр Роулингийн хөрөнгө 1 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн