November
29
2022
Anu.mn
Мэдээ
Яагаад нас ахих тусам цаг хугацаа хурдан урсаж байгаа мэт санагддаг вэ?
Яагаад нас ахих тусам цаг хугацаа хурдан урсаж байгаа мэт санагддаг вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Яагаад нас ахих тусам цаг хугацаа хурдан урсаж байгаа мэт санагддаг вэ?
Photo: IStock

Бид яагаад өдөр хоног, сар, жилүүд хурдан өнгөрч байна гэсэн мэдрэмжид автдаг вэ? Үнэхээр өөр өөр насныхан, цагийг өөөр өөрөөр хүлээж авдаг уу, үүнийг удаашруулах боломжтой юу гэсэн нэгэн сонирхолтой судалгааны дүгнэлтийг ВВС нийтэлжээ.

Америкийн биологич Роберт Б.Сотерн цаг хугацаа үнэхээр хурдасдаг эсэхийг олж мэдэхээр, өдөрт таван удаа биеийн температур, цусны даралт, импульсээ хэмжиж, минут өнгөрөх хугацааг баримжаалж түүнийгээ нэг бүрчлэн бүртгэж, мөн эм хэрэглэх хугацаа нь тэдний үр дүнд нөлөөлж байгаа эсэхийг мэдэхээр нэг ч өдөр алгасалгүй 45 жилийн турш  өөр дээрээ судалгаа хийжээ. Үүний үр дүнд, Сотерн цаг хугацааны ойлголтын талаар дараах зүйлсийг олж илрүүлсэн байна.

Цаг хугацаа хурдасч байна гэсэн мэдрэмж маш түгээмэл байдаг. Үүнийг хүн өсч томорч буйн шинж тэмдэг гэж үздэг бөгөөд бидний цагийг тооцоолох чадвар, нас ахих тусам өөрчлөгддөг. Нас ахих тусам хүний цагийг тооцоолох чадвар нь багасч, цаг хугацаа нь хурдасч эхэлдэг. Харин цаг хугацааг хүмүүс хэрхэн мэдэрдэг нь нууц хэвээр үлдсэн. Эрдэмтэд тархины энэ үйл явцыг хариуцах тэрхүү нэг хэсгийг олж чадаагүй байна. Бидэнд 24 цагийн нойр, сэрэх мөчлөгийг удирддаг биологийн цаг байдаг ч энэ нь секунд, минут, тэр байтугай жилүүдийн талаарх бидний цаг хугацааны хурдыг ойлгоход ямар ч байдлаар нөлөөлдөггүй. Гэхдээ мэдрэлийн янз бүрийн эмгэгүүд нь, тархины дор хаяж дөрвөн өөр хэсэг бидний цаг хугацааны талаарх ойлголтод үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулдаг. Энэ нь бидний цаг хугацааны талаарх ойлголт сэтгэл ханамж, өвдөлтгүй байх мэдрэмжийг хариуцдаг нейротрансмиттер болох допамины үйл ажиллагаатай холбоотой. Зарим талаараа нас ахих тусам бидний амьдралд шинэ туршлага багасч, улам бүр тогтмол болдогтой холбоотой, тухайн хугацаанд болсон үйл явдлын тоогоор хэр их цаг өнгөрснийг бид хэмждэг. Тиймээс шинэ сэтгэгдэлээр дүүрэн биш жирийн нэг долоо хоног бидний ой санамжинд цаг хугацаа маш хурдан өнгөрсөн мэт мэдрэмжийг үлдээдэг. Мөн хүн өвчтэй, уйтгартай байх үе эсвэл ганцаардсан үед, мөн тийм ч таатай бус нөхцөлд тухайн хүний хувьд цаг хугацаа нь аажмаар уртасдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.Тиймээс, хэрэв танд амьдрал маш хурдан өнгөрч байгаа мэт санагдаж байвал энэ нь таныг нэлээд сонирхолтой, үйл явдлаар дүүрэн амьдралтай байгаагийн шинж тэмдэг юм гэж судалгааны тайландаа тэмдэглэжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.