Walmart илүүдэл бараа бүтээгдэхүүнээсээ ангижрахын тулд үнээ бууруулж байна
Thu Jul 28 2022
Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, жижиглэн худалдааны аварга сүлжээ Walmart, өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч Target-ын 5-р сард шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүддээ хямдрал зарлахгүй байснаас үүдсэн бүтээгдэхүүний хэт их нөөц үүсгэсэнтэй ижил асуудалтай тулгарч байна гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт, Walmart хөрөнгө оруулагчдад бараа бүтээгдэхүүний гэнэтийн бөөгнөрөлтэй тулгараад байгаа тул хувцас гэх мэт бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Walmart, 6-р сард гаргаж дууссан улирлын орлогын тайландаа, худалдан авагчид хоол хүнс, бензиний үнэ өндөр байгаагаас шалтгаалан хувцас болон бусад зүйлсийг худалдан авах чадвар нь буурсан байгааг дурджээ. Үүнээс үүдэн одоогийн байдлаар компанийн зарж чадахаас хавьгүй их бараа бүтээгдэхүүн нөөцлөгдсөн байгаа тул тэдний үнийг хямдруулах шаардлагатай болж байгаа аж.
Гүйцэтгэх захирал(CEO) Даг МакМиллон, "Хүнсний үнийн өсөлт, түлшний инфляцийн түвшин нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авалт, зарцуулалтад нөлөөлж байна", "АНУ-ын Walmart дахь хувцаснууд илүү доллараар хямдрах шаардлагатай байна." гэж даваа гарагт хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Энэ бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл нь компаниуд нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүндрэлийг даван туулахын зэрэгцээ тахлын эрэлт хэрэгцээтэй хөл нийлүүлэхийг хичээсний үр дүн юм. Худалдан авагчид гэртээ гацсан байхдаа, ихэвчлэн гэрийн хувцас, гэрийн болон оффисын хэрэглээний бараа, дасгалын хэрэгсэл гэх мэт хөл хорионы хэрэгцээгээ хангасан зүйлсийг худалдаж авахыг эрэлхийлж байсан. Эдийн засаг дахин нээгдэж, нийлүүлэлтийн сүлжээ тодорхой хэмжээгээр сэргэлт авч байна. Гэвч цар тахлын үеийн бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл нь худалдааны байгууллагуудад их хэмжээний илүүдэл барааны нөөцийг цугларуулсан юм.
Өнгөрсөн сард, Target компани Walmart-тай ижил төстэй анхааруулга гаргаж, хэрэглэгчид тахлын эхний үед түгээмэл худалдан авч байсан гэр ахуйн бараа, тавилга гэх мэт бараа бүтээгдэхүүнээс ачаа тээш, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт зүйлс рүү зардлаа шилжүүлж байна гэж мэдэгджээ.
"Хувцас, тавилга болон тодорхой хэмжээгээр электроникийн салбарт [үнийн] асуудал байна" гэж өгөгдлийн аналитик, зөвлөх группын GlobalData-гийн гүйцэтгэх захирал Нейл Сондерс хэлэв. "Эдгээр гурван бүс бол хамгийн хямдралтай газар байх болно." гэжээ.
“Хувцас нь улирлын чанартай учраас хямдралд өртөмтгий байдаг. Тиймээс хэрэв та зуны барааны нөөцтэй бол намар, өвөлдөө үлдээхийг үнэхээр хүсэхгүй худалдана. Энэ нь үнэхээр сайн наймаа болох юм." гэж Сондерс хэлэв.
Мөн тэрээр, "Одоо ихэнх дэлгүүрүүд эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлт үзүүлэх ёстойг ойлгож байна. Учир нь худалдан авагчид санхүүгийн дарамтанд байгаа. Тиймээс худалдан авагчид хангалттай сайн харвал маш сайн хямдралыг олох болно." гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: nbcnews.com








