Anu.mn
Volkswagen 20 км/цаг хүртэл хурдалдаг гэрэл, арын камер бүхий оффисын сандал бүтээжээ

Volkswagen 20 км/цаг хүртэл хурдалдаг гэрэл, арын камер бүхий оффисын сандал бүтээжээ

Fri Nov 11 2022
Volkswagen 20 км/цаг хүртэл хурдалдаг гэрэл, арын камер бүхий оффисын сандал бүтээжээ

Volkswagen, машин шиг унах боломжтой өвөрмөц оффисын сандал гаргасан бөгөөд энэ нь урдаа гэрэл, дуут дохио, медиа системтэй, энэ талаар DEV хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэв.

Эдгээр сандалд аль болох машиныхаа онцлогийг тусгахыг хичээсэн гэж тус компани мэдэгдсэн байна.

Суурилуулсан цахилгаан моторын ачаар сандал нь 20 км / цаг хурдтай явах боломжтой бөгөөд эрчим хүчний нөөц нь 12 км хүртэл байдаг. Үүнээс гадна, дараагийн хэлтэс рүү явах үедээ хүнийг уйдаахгүйн тулд медиа системээр тоноглосон.

Уг сандал нь ухрахын камертай бөгөөд зогсоол хийхэд хялбар 360 градусын мэдрэгчтэй.

Нэмж дурдахад, шөнийн ээлжинд оффисыг тойрон явахад зориулан гар тавих түшлэг хэсэгт гэрэл суурилуулсан мөн түгжрэл үүсэхэд дуут дохио өгдөг.

Түүнээс гадна, ажилын үед хэрэгтэй,халаалттай суудал, бичиг баримтын ачаа тээш бий. Мөн овор ихтэй ачаа тээвэрлэх тохиолдолд зориулсан машин холбох хэрэгсэлтэй аж.

Сандалны дугуй нь цутгамал хөнгөн цагаан обудтай. Зарим салонуудад энэхүү тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой гэж тус компани мэдээлж байна.

Ийм сандалыг цаашид арилжааны бүтээгдэхүүн болгон гарах уу, эсвэл Volkswagen автомашиныг сурталчлах сайн сурталчилгаа хэвээр үлдэх үү гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

Уг сандал нь "WALL-E" хүүхэлдэйн киноны сандлын дизайнтай маш төстэй бөгөөд уг кинонд хүмүүс маш залхуу болж, алхах, явах хүсэлгүй болж, тусгай сандал дээр нисэх болж буйг харуулдаг. Хэдийгээр энэ сандал одоохондоо нисэхгүй байгаа ч, иймэрхүү ирээдүй рүү алхах анхны алхам нь болж байж магадгүй юм.

Сүүлд нэмэгдсэн