September
30
2025
Anu.mn
Мэдээ
Виржиниагийн эмэгтэй ChatGPT ашиглан 150,000 долларын сугалаа хожжээ
Виржиниагийн эмэгтэй ChatGPT ашиглан 150,000 долларын сугалаа хожжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Виржиниагийн эмэгтэй ChatGPT ашиглан 150,000 долларын сугалаа хожжээ

Виржиниа мужийн оршин суугч, ChatGPT ашиглан сугалаанд 150,000 доллар хожсоноо, буяны үйлсэд хандивлахаар төлөвлөж байна гэж New York Post бичжээ.

Виржиниа мужийн Мидлотиан хотын оршин суугч Кэрри Эдвардс, саяхан хожсон мөнгөө бүхэлд нь буяны үйлсэд хандивлахаа мэдэгдээд, азаа сайн үйлсэд зориулах зорилготой байсан, мөн ChatGPT ашигласангэж ярьжээ.

9-р сарын 8-нд, Эдвардс Виржиниагийн сугалааны эхний таван тооны дөрөв, дээр нь Powerball таарч, энэхүү шагналыг хүртсэн бөгөөд анхны шагнал нь 50,000 доллар байсныг, Эдвардс Power Play-д зориулж нэмэлт 1 доллар төлж, хожсон мөнгөө гурав дахин нэмэгдүүлснээр 150,000 доллар болгожээ.

Ер нь онлайн сугалаа тоглодоггүй Эдвардс, утасныхаа ChatGPT программыг ашиглан, "ChatGPT, надад хэлээч, чамд надад өгөх дугаар байна уу" гэж хэлсэн. Гэтэл, хоёр хоногийн дараа Кэрриг хуралд сууж байхад, утсанд нь "Сугалааны хонжвороо нэхэмжилнэ үү" гэсэн мэдэгдэл ирж түүнийг маш их гайхшруулсан бөгөөд луйвар гэж бодсон. "Би үнэхээр ялна гэдэгт итгээгүй". Гэвч шалгаад үнэн болохыг мэдсэн. "Энэ тэнгэрийн адислал, азыг би яаж хэрэглэхээ шууд ойлгосон. Миний энэ үйлдэл, бусад хүмүүс азтай үедээ өөр хэн нэгнийг адислах жишээ болоосой гэж хүсч байна" гэж ярьжээ.

Эдвардс хэлсэн үгэндээ үнэнч байж, 150 мянган долларыг бүхэлд нь түүний зүрх сэтгэлд ойр байдаг гурван байгууллагад хуваана гэж амлав.

-Эхнийх нь 2024 онд нөхрийнх нь амийг авч одсон өвчнийг судалж буй Frontotemporal Degeneration (AFTD) нийгэмлэг юм. AFTD нь эрт үеийн сэтгэцийн өөрчлөлтийг үүсгэдэг.

-Хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцдэг Ричмондын Шалом ферм юм. "Энэ бол гайхалтай байгууллага, учир нь тэд , бид бүгд бие биедээ тусалж, нийгэмдээ болон бидний дунд байгаа ядуу хүмүүсийг дэмжих үүрэгтэй гэдгийг ойлгодог. Мөн тэдний хүнсний тэгш байдлын хөтөлбөр үүнд тулгуурладаг" гэж тэр тайлбарласан байна.

-Гурав дахь байгууллага бол, түүний зүрх сэтгэлд "эрхэм" байр эзэлдэг Тэнгисийн цэргийн флот-Тэнгисийн цэргийн корпусын тусламжийн нийгэмлэг юм. Тэнгисийн цэргийн нисгэгч байсан Эдвардсын аав насан туршдаа энэ нийгэмлэгийг дэмжиж байсан тул, түүний өвийг үргэлжлүүлэхээр шийджээ. Кэрри, бусдад туслах боломж маш их аз жаргал өгдөг болохыг мөн ямар их аз завшаан тохиолдсоныг мэдэрч буйгаа онцлон ярьжээ. Түүний энэ үйлдэл нь, өгөөмөр сэтгэлийн хүч, гэнэтийн аз завшааныг хэрхэн сайн сайхны төлөө ашиглаж болдгийн жишээ болж байна

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.