Anu.mn
Ван Гогийн уран зургийн дижитал үзэсгэлэн

Ван Гогийн уран зургийн дижитал үзэсгэлэн

Wed Jun 01 2022
Ван Гогийн уран зургийн дижитал үзэсгэлэн

Нидерландын зураачийн алдартай бүтээлүүдийг багтаасан нүүдлийн таван төрлийн  дижитал үзэсгэлэн нээгдээд байна.

Сүүлийн үед, дижитал урлагийн музейнүүд Токиогоос Парис, Бордо хүртэл хаа сайгүй тавигдаж олныг татаж байлдан дагуулах болжээ. (Өнгөрсөн жил Торонтод автомашины үзэсгэлэн хүртэл гарч байсан) Мөн АНУ-д, Голландын зураач Винсент ван Гогийн бүтээлийг 360 градусын эргэлт, аялгуут тавилттай хийсэн нэг биш, таван өөр хөдөлгөөнт шоу- үзэсгэлэн аялалаа толилуулсан байна. Үзэсгэлэн тус бүр өөр өөр болов ч том галерей эсвэл агуулахын том талбайтай барилгад хана, тааз, шалан дээр солигддог хөдөлгөөнт зургуудыг тусгаж, үзэгч зочидыг голд нь байрлуулж үзүүлдгээрээ адилхан юм.

1.” Иммерсив Ван Гог” үзэсгэлэн

Парис дахь " Atelier des Lumières "-ийн баг бүтээж, тавьж байсан (Нетфликсийн Эмилигийн Парис дахь дижитал урлагийн шоуны нэрээр нэрлэгдсэн ) Иммерсив Ван Гог нь 500,000 куб фут проекцийг багтаасан бөгөөд нэг цаг үргэлжилнэ. "Төмс идэгчид" (1885), " Одтой шөнө" (1889), " Наранцэцэг " (1888), "Унтлагын өрөө" (1889) зэрэг ван Гогийн алдарт бүтээлүүдийг сонирхуулдаг бөгөөд Голландын зураачийн бүтээлийн томоохон хэмжээний дижитал хөдөлгөөнт энэ үзэсгэлэнгийн үед Италийн мультимедиа хөгжмийн зохиолч Лука Лонгобардигийн зохиосон аялгуунууд эгшиглэдэг байна.

Урлагийн сурвалжлагч Стив Жонсон Chicago Tribune сэтгүүлд , үүнийг 1970-аад оны планетариумын Pink Floyd лазер гэрлийн шоунуудын "шинэчилсэн хувилбар"-тай зүйрлэсэн байна. Тэрээр,“Гэхдээ  Флойд шоуны  рок соёлын хязгаарлагдмал өнгө аясыг уран бүтээлчийн тухай болгож, бүхий л  зүйлийг нь урлаг, өндөр соёлын уламжлалт аясаар өнгөлсөн гайхалтай тавилт, гээд мөн энэ үзэсгэлэнгийн давуу тал нь, хүмүүнлэгийн ухаан, урлагийн хичээлийн хөтөлбөр, сургалтын үндсэн шаардлагуудыг хангасан суралцагсдад зориулагдсан гайхалтай арга хэмжээний түвшинд байна" гэсэн байна.

Үзэсгэлэнг үзэх үед, үзэгчидийн хувийн орон зайг нь хангахын тулд галерейн шалан дээр, хоорондын зай бариулсан тойргуудыг зурж өгөхөөр төлөвлөсөн байдаг.

2. Ван Гог: Иммерсив үзэсгэлэн

20,000 хавтгай дөрвөлжин футын төсөөлөл бүхий Van Gogh: The Immersive Experience нь Европоос Америк, Ази хүртэл хаа сайгүй үзэсгэлэн гаргадаг Exhibition Hub болон Хачирхалтай зүйлсийг бүтээдгээрээ алдартай Лос Анжелес дахь Drive-Into-г бүтээсэн Fever гэсэн хоёр гайхалтай туршлагатай компанитай хамтран ажилладаг .Энэхүү дижитал урлагийн шоунд ван Гогийн сэдэвчилсэн сод бүтээлүүдийг тохирсон аялгуун дор харуулдаг бөгөөд бүрэн эхээр нь үзэхэд 60-75 минут зарцуулдаг. VIP хандалт,  үзэсгэлэнгийн виртуал бодит байдлын бүрэлдэхүүн хэсэг болох Ван Гогийн нэг өдрийн амьдралыг харуулсан 10 минутын аялалаар, түүний хамгийн нандин хувийн уран зургууд дунд орж,  утга учирыг нь олох боломжийг олгодог. (Үзэлт бүрийн дараа төхөөрөмж ариутгагдаж байдаг.)

3. “Ван Гог амьд” үзэсгэлэн

Австралийн Мельбурн хотод төвтэй Grande Experiences, зохион бүтээсэн Ван Гог амьд шоугаа Шинэ Зеландаас Мексик хүртэл хаа сайгүй үзүүлжээ. Энэхүү 40 минутын шоунд сонгодог хөгжмийн найруулгатай "Наранцэцэг" (1888), "Одтой шөнө" (1889) зэрэг Ван Гогийн зургуудын 3000 хөдөлгөөнт дүрс багтдаг байна .

4.  Амьсгал давхцуулам, Ван Гогийн бас нэг гайхалтай үзэсгэлэн

Монреальд төвтэй Нормаль студийн захирал, Франц- Канадын уран бүтээлч,  Матью Сент-Арно өөрийн багийн хамт,  Ван Гогийн "Одтой шөнө" , " Наранцэцэг ", "Шөнийн цайны дэнж" зэрэг 300 гаруй шилдэг бүтээлийг  симфони хөгжимийн аялгуунд хүүрнэн тайлбарладаг Ван Гогийн хязгаарын чанадад үзэсгэлэнг бүтээж, Винвудын урлагийн дүүргийн  Майамигийн Ice Palace студид 2021 оны хавар нээлтээ хийжээ.

5. Ван Гогийг төсөөлөх нь: Иммерсив үзэсгэлэн

Францын Лес Бау-де-Прованс дахь дижитал урлагийн музейн бусад гайхалтай үзүүлбэрүүд дээр ажиллаж байсан Францын уран сайхны удирдагч Аннабель Маугер, Жулиен Барон нар Imagine Van Gogh -г бүтээжээ . Канадын Ванкувер, Эдмонтон хотуудад ажилласныхаа дараа 2021 оны 12-р сард АНУ-д Бостон, Такома Сиэтл хотуудад Сен-Саенс, Моцарт, Бах нарын хөгжимд тохируулсан ван Гогийн 200 зургийг харуулсан Imagine Van Gogh үзэсгэлэнгээ нээжээ.

Сүүлд нэмэгдсэн