Anu.mn
Вайоминг, АНУ-д үр хөндөлтийн эмийг хориглосон анхны муж болов

Вайоминг, АНУ-д үр хөндөлтийн эмийг хориглосон анхны муж болов

Sun Apr 16 2023
Вайоминг, АНУ-д үр хөндөлтийн эмийг хориглосон анхны муж болов

Гуравдугаар сарын 17-нд Вайоминг үр хөндөлтийн эм хэрэглэхийг хориглосон Америкийн анхны муж болов. Энэ нь консерватив мужуудын үр хөндөлтийг хязгаарлах кампанит ажлын дараагийн алхам юм. Энэ талаар NDTV хэвлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэв.

Вайоминг мужийн амбан захирагч Марк Гордон, үр хөндөлтийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсныхаа дараа хууль тогтоогчдыг уриалж, үр хөндөлтийг бүрмөсөн хориглох заалтыг мужийн үндсэн хуульд нэмж оруулах, сонгогчдод өргөн мэдүүлж, батлуулахыг санал болгов.

"Энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй гэж би үзэж байгаа бөгөөд үүнийг хийх хамгийн сайн арга бол ард түмний санал хураалт юм" гэж Бүгд найрамдах намын захирагч хэлсэн бөгөөд энэхүү хориг нь, 2022 онд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа үр хөндөлтийн эсрэг бүлгүүд үр хөндөлтийг бүхэлд нь хориглохыг зорьж, улс орон даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед тохиож байгаа юм.

Мөн нэмж дурдахад, Техас мужийн холбооны шүүх удахгүй өргөн хэрэглэгддэг үр хөндөлтийн эмийг хориглох тухай шийдвэр гаргах гэж байна.

Техасын шүүгч Мэттью Качмарик үр хөндөлтийн эмийг орон даяар худалдаанаас хасах тушаал гаргаж магадгүй байгаагаас гадна, хууль тогтоогчид үр хөндөлтийн эмийг хориглоод зогсохгүй муж дахь ISP-ээс үр хөндөлтийн эм зардаг вэб сайт руу нэвтрэхийг хориглох шаардлагатай гэсэн саналыг хэлэлцэж байна.

Вайоминг мужийн амбан захирагч Гордон, үр хөндөлтийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргад бичсэн захидалдаа "Бүх амьдрал ариун бөгөөд хүн бүр, тэр дундаа төрөөгүй хүүхдэд ч гэсэн хүндэтгэлтэй, энэрэнгүй хандах ёстой гэдэгт би итгэдэг" гэж бичжээ.

АНУ-ын Дээд шүүх, 1973 онд гаргасан үр хөндөлтийг үндсэн хуулиар олгогдсон эрх гэж хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрсөн жил хүчингүй болгосноос хойш үр хөндөлтийн эсрэг тэмцэгчид улс даяар хоригийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсээр ирсэн юм.

Мифепристон шахмалыг арав гаруй жилийн өмнө АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд олон жилийн турш хууль ёсны дагуу ашиглах боломжтой болсон. Харин, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны багийн Guttmacher хүрээлэнгийн мэдээлснээр, 15 орчим муж улс мифепристон эмийг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр олгох болж хязгаарлаад байна.

Сүүлд нэмэгдсэн