Anu.mn
USCIS зарим визүүд болон ногоон карт олгох ажлыг хурдасгана

USCIS зарим визүүд болон ногоон карт олгох ажлыг хурдасгана

Thu Jan 19 2023
USCIS зарим визүүд болон ногоон карт олгох ажлыг хурдасгана

Байдены засаг захиргаа гадаадын оюутнуудтай холбоотой ногоон карт болон визний зарим чухалд тооцогдох ангилалуудын түргэвчилсэн боловсруулалтаар шийдвэрлэх төлөвлөгөөгөө зарлав.

Эдгээр ангилалууд болох EB-1, EB-2, ногоон карт авах хүсэлтүүдээс эхлэн шуурхай боловсруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Энэ нь E13 ангиллын (үндэсний үндэстэн дамнасан компаниудын удирдах албан тушаалтнууд эсвэл менежерүүд) эсвэл E21 ангиллын (мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтнүүд эсвэл онцгой чадвартай гадаадын иргэд) дагуу өмнө нь I-140 маягтууд мэдүүлсэн ангилалд нэмэлтээр орох юм.

Хэрэв та хурдасгасан боловсруулалтын үйлчилгээг ашиглахыг хүсвэл I-907 маягтыг (Дээд зэрэглэлийн боловсруулалтын үйлчилгээний хүсэлт буюу Request for Premium Processing Service).бөглөх ёстой.

2023 оны 1-р сарын 30-наас эхлэн E13, E21 ангиллын визний  I-907 маягтыг хүлээн авч эхэлнэ.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас, (USCIS) энэ арга хэмжээ нь хууль ёсны цагаачлалын тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, ачааллыг бууруулах хүчин чармайлтын нэг хэсэг гэж мэдэгдэв.

“Гуравдугаар сард, ялангуяа нэмэлт практик сургалт (OPT) хайж байгаа оюутнууд болон STEM-ийн нэмэлт сургалтанд хамрагдах хүсэлтэй, I-765 маягтын шийдвэрийг хүлээж буй F-1 визний ангилалтай оюутнууд мөн зарим F-1 ангиллын оюутны визний түргэвчилсэн боловсруулалтыг хэрэгжүүлэх болно " гэж USCIS мэдэгдсэн байна.

Өнгөрсөн жил америкийн энэтхэг гишүүдийн нэг Аджай Жайн Буториагийн гаргасан санал дээр үндэслэсэн Ази Америк, Номхон далайн арлуудын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөх комиссын (AAPI) зөвлөмжид үндэслэн USCIS  ийм шийдвэр гаргасан гэж олон нийт үзэж байгаа юм.

Цагаачлалын бус ажилчдад зориулсан I-129 маягт, Гадаад ажилчинд зориулсан I-140 маягтыг бөглөсөн өргөдөл гаргагчидын хувьд түүхэн хурдацтай боловсруулалт хийх боломжтой гэж Ерөнхийлөгчийн комисс мэдэгдэв.

Мөн "Бид өргөдөл гаргагчдын өргөдлийн боловсруулалтыг түргэсгэхийн тулд, 2500 доллараас дээш төлбөртэй дээд зэрэглэлийн хурдавчилсан боловсруулалтын үйлчилгээг өргөтгөхийг санал болгож байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Дээд зэрэглэлийн хурдавчилсан боловсруулалт хийхийг санал болгосон ангилалуудад I-539 (Цагаачлалын бус статусыг өөрчлөх/сунгах өргөдөл) болон I-765 (Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл авах өргөдөл) орсон байна.

Сүүлд нэмэгдсэн