USCIS, ногоон карт сунгах, статус өөрчлөх маягтаа өөрчилж, өргөдөл гаргагчаас авах мэдээллээ нэмжээ
Wed Dec 28 2022
АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) нь ногоон карт сунгах, статус өөрчлөх I-485 маягт өөрчлөгдөж байгааг анхааруулж, хуучин маягтыг үйлчилгээнээс гаргаснаа мэдэгджээ.Хэрэв та, байнгын оршин суух газраа бүртгүүлэх эсвэл статусаа өөрчлөх гэж байгаа бол 12-р сарын 23-наас эхлэн I-485 шинэ маягтыг ашиглах ёстой болж байна.
Шинэ маягт I-485
Шинэ маягтад, АНУ-ын нийгэмд дарамт болох (public charge) эсвэл АНУ-д төрийн public бодлогод хамрагдах эрсдэл хэр их болохыг тусгахыг шаардсан асуултууд орсон.
212(a)(4)-д дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон бусад зарим бүлгийг оролцуулан тодорхой ангиллын гадаадын иргэдийг чөлөөлдөг. Эдгээр үл хамаарах зүйлийг 212.23 шинэ дүрмийн жагсаалтад оруулсан. Эдгээр үл хамаарах зүйлүүдийн аль нэгэнд хамрагдаагүй бүх өргөдөл гаргагч нь, шинэ дүрэмд хамрагдсан гэдгээ нотлох шаардлагатай. Энэхүү маягтуудын шинээр нэмэгдсэн асуултуудад, өрхийн ам бүлийн тоо, санхүүгийн байдал, түүний дотор өр, боловсролын түвшинг зааж өгөхөөс гадна урд өмнө нь тэтгэмж авч байсан бол авсан тэтгэмжээ нарийвчлан тайлбарлах ёстой болсон.
Маягтын санхүү хэсэг
Хэрэв та АНУ-ын төрийн public бодлогод хамрагдаж байгаа бол, өрхийнхөө ам бүлийн тоо, жилийн орлого, өрхийн нийт орлогыг тусгах ёстой. Санал болгож буй сонголтуудаас (27,000 доллар ба 141 доллараас дээш) сонгоно. Мөн гэр бүлийнхээ санхүүгийн үүргийн нийт дүнг (үүнд таны өрийг багтаасан) тусгаж өгөх ёстой.
Боловсрол хэсэг
Та маягтад өгсөн сонголтуудаас өөрийн боловсролын зэрэг (хамгийн өндөр), гэрчилгээ, лиценз, ажлын туршлагаар олж авсан ур чадвар, боловсролын гэрчилгээ зэргээ сонгоно.
Хөнгөлөлт
Эдгээр асуултанд, өмнө нь Нийгмийн халамжийн нэмэлт орлого (SSI) болон хэрэгцээт гэр бүлийн түр зуурын тусламж (TANF) авч байсан эсэх, эсвэл муж, овог аймаг, нутаг дэвсгэр, орон нутгийн орлогыг дэмжих мөнгөн хөтөлбөрт (ихэвчлэн ерөнхий тусламж гэж нэрлэдэг) оролцож байсан эсэхээ зааж өгөх ёстой. Үүнд, авч эхэлсэн эхлэх, дуусах хугацаа болон хүлээн авсан тэтгэмжийн дүнг оруулна. Хэрэв та төрийн санхүүгийн тусламж авсан бол эдгээр тэтгэмж, хөтөлбөрүүдийн нэр, хот, муж, байгууллагын нэр, тусламжийн хугацаа тус бүрийн эхлэх, дуусах огноо, тэтгэмж авсан шалтгаанаа бичих ёстой.








