Anu.mn
USCIS ногоон карт болон ажиллах зөвшөөрлийн дизайныг өөрчилөв

USCIS ногоон карт болон ажиллах зөвшөөрлийн дизайныг өөрчилөв

Thu Feb 02 2023
USCIS ногоон карт болон ажиллах зөвшөөрлийн дизайныг өөрчилөв

Иргэний харьяалал, цагаачлалын алба (USCIS) ногоон карт болон ажиллах зөвшөөрлийн бичиг баримтын (EAD) аюулгүй байдлыг сайжруулахаар шинэ загвар боловсруулж байгаагаа зарлав.

USCIS нь, 2023 оны 1-р сарын 30-наас шинэчилсэн картуудаа гаргаж эхэлжээ.

Шинэ ногоон картууд болон EAD нь, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, харилцагчийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хамгийн сүүлийн үеийн технологийг агуулсан гэж тус албанаас мэдээлжээ. Уг өөрчлөлтүүдэд, сайжруулсан нарийвчлалтай чимэглэл, мэдрэгчтэй хэвлэх, оптикийн сайжруулсан бэх, картны урд болон арын хэсэгт өндөр хамгаалалттай голограф дүрс, зургийн ар талд хэсэгчилсэн цонхны давхаргын функц, өмнөх хувилбаруудаас өөр байршилд харагдах өгөгдлийн талбарууд зэрэг сайжруулалтууп хийгджээ.

USCIS-ийн захирал Жадду, -"Энэхүү шинэчилсэн загвар нь,  баримт бичгийг хуурамчаар үйлдэх, залилан мэхлэхийн эсрэг USCIS-ээс явуулдаг идэвхтэй хандлагыг харуулж байгаа юм. Халдлагад өртөх хамгийн сүүлийн үеийн арга техникийн талаар мэдэх, мэдээлэлтэй байх, мөн ажилтнуудынхаа шинэлэг санаа, овсгоо самбаа зэрэгт үндэслэн баримт бичгийг байнга шинэчилж байх нь манай агентлагаас гаргасан баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулдаг." гэж ярьж байна.  Шинэ загвар гарснаар, одоо байгаа картууд хүчингүй болно гэсэн үг биш. Хэрэв өөрөөр заагаагүй бол, одоогийн картууд хүчинтэй байх хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй байна.

2023 оны 1-р сарын 30-наас  олгож буй зарим ногоон карт болон EAD нь, одоо байгаа дизайны форматтай карт хэвээр байх магадлалтай. Тиймээс, USCIS одоогийн материалын нөөц дуусах хүртэл одоо байгаа загварыг үргэлжлүүлэн ашиглах болно. Картын хоёр хувилбар хоёулаа I-9 маягтаар ажилд орох эрхийн баталгаажуулалт, цахим баталгаажуулалт, SAVE зэрэгт хамрагдах боломжтой. Зарим хуучин ногоон картууд хугацаагүй байгаа. Хугацаа нь дуусдаггүй эдгээр хуучин ногоон картууд хүчинтэй хэвээр байна. Гэхдээ USCIS-ээс, эдгээр хуучин карттай хүмүүст, картаа гээгдүүлсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд залилан мэхлэх, хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд картаа солиулах талаар бодож үзэхийг зөвлөсөн байна.

USCIS одоогийн хэрэглэгдэж байгаа картуудыг 2017 оны тавдугаар сард гаргасан. Залилан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх эрсдлийг бууруулахын тулд бүртгэлийн удирдлагын хэлтэс нь 3-5 жил тутамд картын загварыг шинэчилдэг бөгөөд картын дизайны өөрчлөлт нь Secure Identification Platform (SIP) төслийн нэг хэсэг юм. SIP төсөл нь 2019 онд зах зээлийн өргөн хүрээний судалгаа хийж эхэлсэн ажээ.

Сүүлд нэмэгдсэн