December
28
2025
Anu.mn
Мэдээ
USCIS-ийн шинэ дүрэм: Хүсэлт гаргагчидын баримт бичигийг боловсруулахад, зөвхөн агентлагий ...
USCIS-ийн шинэ дүрэм: Хүсэлт гаргагчидын баримт бичигийг боловсруулахад, зөвхөн агентлагийн ажилтнуудын авсан гэрэл зургийг ашиглахаар боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
USCIS-ийн шинэ дүрэм: Хүсэлт гаргагчидын баримт бичигийг боловсруулахад, зөвхөн агентлагийн ажилтнуудын авсан гэрэл зургийг ашиглахаар боллоо
Photo: Shutterstock

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS), баримт бичиг боловсруулах шинэ дүрмийг зарлалаа. Одооноос, зураг авахуулснаас хойш гурван жилээс хэтрээгүй гадаадын иргэдийн зургийг ашиглах бөгөөд энэхүү өөрчлөлт нь үндэсний аюулгүй байдлыг сайжруулах, залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Шинэ дүрэм 12-р сарын 12-нд хэрэгжиж эхэлсэн. USCIS-ийн бодлогын гарын авлагын шинэчлэлтийн дагуу USCIS-д өргөдөл гаргах өдрөөс гурван жилээс илүүгүй хугацаанд авсан зургийг л ашиглах бөгөөд өөрөө өгсөн зургийг цаашид хүлээн авахгүй. Зөвхөн USCIS эсвэл бусад эрх бүхий байгууллагуудын авсан зургийг ашиглана. Энэ нь, баримт бичигт байгаа зураг бүр шинэ, үнэн зөв, найдвартай эсэхийг баталгаажуулах зорилготой бөгөөд АНУ-ын цагаачлалын системийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд хатуу шалгаруулалт, сонгон шалгаруулалтын журам чухал гэж үзэж байна.

COVID-19 цар тахлын үед нэвтрүүлсэн хөнгөлөлтүүдийн арга хэмжээ нь, хүний ​​гадаад төрх мэдэгдэхүйц өөрчлөгдсөн ч гэсэн, зургийг 10 жилийн турш дахин ашиглах боломжийг олгосон. Эдгээр арга хэмжээ нь удаан хугацаанд хүчин төгөлдөр байснаар, USCIS-ийн гадаадын иргэдийг үнэн зөв шалгах, тодорхойлох, зохих ёсоор шалгах чадварыг сулруулсан. Мөн, зарим маягтуудад өмнөх зургийг хэзээ авсанаас үл хамааран шинэ зураг шаардах болов. Үүнд:

I-90 маягт, Байнгын оршин суугчийн картыг солих өргөдөл;

I-485 маягт, Байнгын оршин суух зөвшөөрөл бүртгүүлэх эсвэл статусаа өөрчлөх өргөдөл;

N-400 маягт, Иргэншилд хамрагдах өргөдөл;

N-600 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.