
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, 2023 оны 6-р сараас 2025 оны 6-р сар хүртэлх хугацаанд USCIS (АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба), хурдасгасан боловсруулалтын төлбөрийг инфляцийг тусгах зорилгоор нэмэгдүүлж байна. Шинэ тарифыг тус агентлагийн албан ёсны вэбсайт дээр нийтэлсэн болно.
USCIS-ийн тогтворжуулалтын тухай хууль нь, Дотоодын аюулгүй байдлын яаманд инфляцийг тусгах зорилгоор хурдасгасан боловсруулалтын төлбөрийг хоёр жил тутамд тохируулах эрх олгосон. Эдгээр төлбөрийг агентлагийн хэмжээнд үргэлжлүүлэн хянаж байх ббөгөөд төлбөрийн өсөлтөөс олсон орлогыг хурдасгасан боловсруулалтын үйлчилгээ үзүүлэх, хэргийн боловсруулалтыг сайжруулах, хэргийн ачааллыг арилгах зэрэг арга хэмжээ авах, мөн USCIS-ийн бусад шийдвэр гаргах, иргэншүүлэх үйлчилгээг санхүүжүүлэхэд ашиглах болно.
Энэ дүрэм 2026 оны 3-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хэрэв таны хурдасгасан боловсруулалтын хүсэлт 2026 оны 3-р сарын 1-ний өдөр эсвэл түүнээс хойш илгээсэн шуудангийн тэмдэгтэй бол,холбогдох цагаачлалын шинэ төлбөрийг төлөх шаардлагатай болно. Хурдасгасан боловсруулалт хүсэхийн тулд та I-907 маягт, Хурдасгасан боловсруулалт хүсэх маягтыг бөглөж, маягт дээрх зааврыг дагах ёстой.
3-р сарын 1-нээс эхлэн тооцох дүнг доор жагсаав.
I-129 маягт, Цагаачлалын бус статустай ажилчид, ажилтны өргөдөл, H-2B эсвэл R-1 статус:
— Өмнөх төлбөр: $1,685
— Шинэ төлбөр: $1,780
I-129 маягт, Цагаачлалын бус статустай ажилтны өргөдөл, E-1, E-2, E-3, H-1B, H-3, L-1A, L-1B, LZ, O-1, O-2, P-1, P-1S, P-2, P-2S, P-3, P-3S, Q-1, TN-1, TN-2 зэрэг бусад бүх боломжтой I-129 ангилал:
— Өмнөх төлбөр: $2,805
— Шинэ төлбөр: $2,965
I-140 маягт, Гадаадын ажилтны цагаачлалын өргөдөл, ажил эрхлэлтэд суурилсан ангилал, үүнд E11, E12, E13, E21, E31, E32 орно. EW3:
— Өмнөх төлбөр: $2805
— Шинэ төлбөр: $2965
I-539 маягт, F-1, F-2, J-1, J-2, M-1, M-2-ийн цагаачлалын бус статусыг сунгах эсвэл өөрчлөх өргөдөл:
— Өмнөх төлбөр: $1965
— Шинэ төлбөр: $2075
I-765 маягт, Зөвшөөрөгдсөн зарим өргөдөлд (OPT болон STEM-OPT ангилалд) ажилд орох зөвшөөрөл авах өргөдөл:
— Өмнөх төлбөр: $1685
— Шинэ төлбөр: $1780
Хурдасгасан боловсруулалт нь, зөвхөн энэ үйл явцад албан ёсоор хамрагдах боломжтой цагаачлалын хүсэлтэд боломжтой.
Залуужуулах эликсир ба урт наслалтын ген: Орчин үеийн шинжлэх ухаан, хөгшрөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
Трампын засаг захиргаа, АНУ даяар цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдийн санхүүжилтийг түр хугацаагаар царцаах шийдвэр гаргалаа
Хоригт орсон хоёр улс, хариу арга хэмжээ авахын тулд АНУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглов