US Post баярын үеэр шуудангийн цэнхэр хайрцагт захидал хийхгүй байхыг хүсч байна
Sun Nov 13 2022
АНУ-ын Шуудангийн алба (USPS) америкчуудаас, ялангуяа ойрын хэдэн сард цэнхэр шуудангийн хайрцгийг ашиглахгүй байхыг хүсч, захиа, ил захидал төдийгүй бэлгийн карт, мөнгө, чек зэргийг шуудангаар илгээж болохгүй гэж зөвлөснийг Lifehacker мэдээлэв.
Жилээс жилд луйвар, шуудангийн хулгайн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байна. Гэмт хэрэг баярын үеэр дээд цэгтээ хүрэх хандлагатай байдаг бөгөөд цэнхэр шуудангийн хайрцгууд гэмт хэрэгтнүүдийн бай болдог байна. Учир нь олон хүмүүс хамаатан садан, танил талдаа шуудангаар бэлэг, урамшууллын карт, чек эсвэл зүгээр л мөнгө илгээдэг. Энэ нь луйварчидад асар том боломж олгодог бөгөөд чекийг дуурайлган хийж, мөнгийг нэр дээрээ авдаг байна.
USPS-ийн мэдээлснээр "улс даяар гэмт хэргийн бүлэглэлүүд стратегийн шуудангийн хайрцгийн халдлагыг зохицуулахын тулд интернет болон нийгмийн сүлжээг ашиглаж байна."
Хэрэв та цэнхэр хайрцгийг ашиглахаар шийдсэн бол шуудангаа хайрцганд шөнөжин байлгахгүйн тулд, өдрийн сүүлчийн шуудангаас өмнө хийх хэрэгтэй. Хайрцагны урд талд шууданг ирж авах цагийг зааж өгсөн байх ёстой.
USPS-ийн мэргэжилтнүүдийн өгсөн дараах зөвлөмжүүд шуудангаа гэмт хэрэгтнүүдийн үйлдэлд өртүүлэхгүй хүргэхэд туслах болно.
"Хийх хамгийн сайн зүйл бол шуудангийн оператор руугаа шууд хүргэх явдал юм" гэж АНУ-ын шуудангийн байцаагч Пол Сэйд хэлэв.
"Үүнээс гадна захидал эсвэл илгээмжээ шууд шуудангийн газар руу аваачиж өгөх нь дээр. Мэдээжийн хэрэг, энэ нь ердийн ажлын цагаар байх ёстой бөгөөд энэ нь таны шууданг хамгаалах хамгийн найдвартай арга юм." гэж мөн зөвлөжээ.
Бэлэн мөнгө хэзээ ч бүү илгээ.
Хэрэв та шуудангаар ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл хүлээж байгаа бол хүлээн авмагцаа илгээгчидээ мэдэгдээрэй. Таөөрөө үнэ цэнэтэй зүйл илгээхдээ илгээмж явуулах гэж байгаагаа мэдэгдх хэрэгтэй.
Та шуудангаа хэзээ ирэхийг мэдэхийн тулд USPS захидлын жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй.
Хэрэв таны шуудан луйварт өртсөн эсвэл хулгайлагдсан бол энэ тухай орон нутгийн хууль сахиулах байгууллага болон АНУ-ын Шуудангийн хяналтын албаны 877-876-2455 дугаарын утсаар мэдэгдэх эсвэл вэбсайт дээрх маягтыг бөглөнө үү.








