United Airlines, агаарын тээвэрт цахилгаан онгоц оруулахаар төлөвлөж байна: Энэ нь агаарын тээврийн салбарыг бүхэлд нь өөрчлөх болно
Tue Nov 01 2022
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилтууд дундах хамгийн хэцүү асуудлуудын нэг бол агаарын тээврийн ашиглалт юм. Ихэнх арилжааны онгоцууд, өнөөгийн технологийн цахилгаан хөдөлгүүрээр нисэхэд хэтэрхий хүнд байдаг байна. Гэхдээ United Airlines, цахилгаан онгоцыг агаарын тээврийн ирээдүй, аялагчдын нисэхийн талаарх үзэл бодлыг өөрчлөх түлхүүр гэж үзэж буй талаар CNBC нийтэлжээ.
Тус компани 2028 онд анхны загваруудаа олон нийтэд танилцуулахаар төлөвлөж буй бөгөөд Heart Aerospace стартапаас 30 хүний суудалтай цахилгаан нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Хачирхалтай нь Юнайтедын төлөвлөгөө нь том онгоцыг солиход биш, харин ойрын зайн шинэ нисэх онгоцонд анхаарлаа хандуулж байгаа явдал юм. Мөн тус агаарын тээврийн компани, орон нутгуудаас төв хотуудын нисэх онгоцны буудал руу зорчигч тээвэрлэх eVTOL (босоо хөөрөх, буух) богинын тээвэр нэвтрүүлэхээр бэлтгэж байна. 250 миль (400 км) ба хүртэлх замыг машинаар туулж, онгоцонд суудаг жижиг хотуудын зорчигчдыг татах зорилготой. Энэ нь Юнайтед гэх мэт тээвэрлэгчдэд шинэ зах зээлийг нээх болно хэмээн корпорацийн хөгжлийн дэд ерөнхийлөгч, United Ventures-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн ерөнхийлөгч Майк Лескинен мэдэгдэв.
АНУ-ын шинэ автомашины зах зээлийн 5%, дэлхийн хэмжээнд 9% -ийг цахилгаан авто машин эзэлж, шилжилт хурдацтай явагдаж байгаа энэ үед, маш цөөхөн агаарын тээврийн компаниуд цахилгаан онгоц руу шилжихэд чиглэсэн алхмууд хийх талаар ярьж байна. American Airlines, Delta Air Lines, Southwest Airlines компаниудын хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд цахилгаан нисэх онгоцны талаар бараг дурдагдаагүй байгаа аж.
Массачусетс мужийн Кембрижийн зөвлөх компанийн ICF-ийн дэд ерөнхийлөгч, нисэхийн шинжээч Элиот Лис,- "Инженерүүд цахилгаан батерейг одоогийн тийрэлтэт онгоцны хэмжээний хөлөг онгоцыг хүчрэх хөнгөн, хүчирхэг болгож чадахгүй" гэж хэлжээ.
Юнайтедийн төлөвлөгөө нь, 250 миль аялж буй аялагчдын 1 хүрэхгүй хувь нь онгоцыг сонгодог гэсэн санаан дээр суурилдаг.
Яагаад жижиг хотын онгоцууд нислэгээ зогсоов
Гётеборг дахь Шведийн Heart Aerospace компанийн гүйцэтгэх захирал Андерс Форслунд, “1990-ээд онд олон зуун жижиг онгоцууд олон орон нутагт үйлчилдэг байсан үе байсан. Одоо эдгээр онгоцууд жагсаалаас гарсан. Харин одоо, онгоцонд зориулагдсан тийрэлтэт хөдөлгүүр нь жижиг хотуудад үйлчлэх, ашиг олоход хэтэрхий үнэтэй байгаа тул жижиг хотуудаас нисэхээ больсон гэж ярьжээ.
Цахилгаан хөдөлгүүртэй онгоцны дотор талд, аялагчидад анзаарагдахуйц ялгаа гарахгүй. Мөн цахилгаан нисэх онгоцонд хийх үйлчилгээний хурд (ердөө 30 минут)нь, онгоцыг тэнгэрт 10-11 цаг ажиллуулах боломжийг олгоно. Энэ нь хуваарийн дагуу илүү олон нислэг хийх боломж олгох бөгөөд харин хэрэглэгчидэд аяллаа төлөвлөх уян хатан боломжийг олгоно. Мөн 10-аад жилийн дотор онгоцны цахилгаан хөдөлгүүр, уламжлалт тийрэлтэт хөдөлгүүрээс хямд болох болно гэж таамаглаж байна. Бид цахилгаан хөдөлгүүртэй онгоц үйлдвэрлэснээр 30, 50 хүний суудалтай онгоцны загварын үнэ нь уламжлалт онгоцны үнээс бага байх болно гэж бодож байна” гэж "United Airlines"-ын гүйцэтгэх захирал ярив.
Ихэнх агаарын тээврийн компаниудын утааг бууруулах зорилт нь хуучин нисэх онгоцыг илүү үр ашигтай шинэ загвараар сольж, одоо байгаа флотыг шинэчлэхэд чиглэгддэг. Харин Юнайтед зэрэг агаарын тээврийн компаниуд онгоцны түлшний тогтвортой гарааны бизнест хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулж байна. Байгаль орчинд хоргүй түлш буюу SAF нь, нүүрс төрөгчийг бага ялгаруулдаг ч, бүрэн тэглээгүй, гэхдээ зарим технологуудын хүлэмжийн хий ялгаруулахгүй түлш боловсруулах ажиллагаа амжилттай явагдаж байна гэж АНУ-ын Эрчим хүчний яам мэдэгдэв
Дельта 2030 он гэхэд шатахууны 10%-ийг SAF түлшээр солих зорилт тавьсан. Тус компани нь Airbus-тай хамтран устөрөгчөөр ажилладаг нисэх онгоцыг судалж байгаа ч SAF-ийг шинэ технологиор дамжуулан утааг бууруулах дунд хугацааны гол хэрэгсэл гэж үздэг. American компани утааг 45 хувиар бууруулж, 2050 он гэхэд утааг тэглэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд шатахууныхаа 10 хувийг SAF-д шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Ерөнхийлөгч Жо Байден Уур амьсгалын тухай хуулийг баталснаар тус салбарын эдийн засагт түлхэц үзүүлсэн бөгөөд энэ нь уур амьсгалын бохирдлын эсрэг гарааны бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хөшүүргийг хангах гол түлхүүр болсон гэж үзэж байна.
“Наймдугаар сард Конгресс нисэхтэй холбоотой хэд хэдэн заалт бүхий инфляцийг бууруулах тухай хуулийг баталсан. Үүний нэг нь биотүлш үйлдвэрлэгчдэд 1 галлон долларын татварын хөнгөлөлт үзүүлж, SAF-ийн үйлдвэрүүдийг хурдан барьж байгуулах, устөрөгчөөр ажилладаг нисэх онгоц, нүүрстөрөгчийн давхар ислийн шинэ, цэвэр түлш бий болгох зэрэг технологийг хурдасгах урт хугацааны санаачлагыг дэмжих зорилготой юм” гэж United Ventures компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн ерөнхийлөгч тайлбарлав.
2050 он гэхэд агаарын тээврийн компаниудын хүлэмжийн хийн ялгаруулалт 70% нь SAF-д шилжсэнээр, зөвхөн 10% нь цахилгаан (эсвэл устөрөгч) онгоцноос үүдэлтэй буурна. Харин үлдсэн 20% нь сайжруулсан хуваарь, түлшний хэмнэлттэй онгоцноос бүрдэх магадлалтай гэж ICF-ээс таамагласан байна. Цахилгаан онгоцууд жижиг зах зээлд, устөрөгчөөр ажилладаг онгоцууд дунд хэмжээний зорчигч тээврийн нислэгт, SAF хөдөлгүүртэй тийрэлтэт онгоцууд томоохон нислэгүүдэд үйлчлэх болно.
American Airlines Лондонд төвтэй eVTOL Vertical Aerospace компанид хөрөнгө оруулалт хийсэн. Компанийн тайланд, нэвтрүүлэхээр төлөвлөж буй дөрвөн зорчигчийн eVTOL нь цагт 200 миль (321 км) хүртэл хурдтайгаар хот хооронд зорчигч тээвэрлэх боломжтой гэжээ. Нью-Йоркт төвтэй Third Bridge Group судалгааны фирмийн шинжээч Крис Врейт зөвхөн 2030 он гэхэд зах зээлийн үнэлгээ 12 тэрбум ам.доллар болно гэж үзэж байна. Энэ технологи нь 2024 он гэхэд нэвтэрнэ гэж таамаглаж байгаа ч зохицуулалт, нийлүүлэлтийн сүлжээнд олон саад бэрхшээл тулгарч байгаагаас ийм урьдчилсан таамаг одоо гаргах боломжгүй байна. Саяхан, энэ сард Delta Air Lines Joby Aviation-д хөрөнгө оруулалт хийж, 100 Archer электрон босоо зурвас захиалсан. Энэ технологийн нислэгт үзүүлэх нөлөө бага байх болно. Гэхдээ энэ нь томоохон хотуудаас жижиг хот руу хийх нислэгийг, нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж чадна гэж Юнайтед үзэж байгаа аж. "eVTOL нь бидний ажиллаж, амьдрах арга барилыг өөрчлөх болно" гэж мөн Лескинен дурдсан бол, үүнийг бодитойгоор хэрэгжүүлэх асуудал нь технологийн дэвшил, зохицуулагчид, мөн хотуудад eVTOL хөөрөх, буух цэгүүдийг хэр хурдан байгуулахаас хамаарна гэж Врейт хэлэв. Мөн, дээд зэрэглэлийн Uber Black автомашинаар зорчих үнэтэй, eVTOL-оор нисэх үнийг дүйцэхүйц байхаар зорьж байгаа бөгөөд үүний тулд eVTOL-ын жолоочгүй нисдэг төхөөрөмжийг боловсруулж, эрх авах шаардлагатай болж магадгүй байгаа аж.








