Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/24/2026
Anu.mn
Улс төр ба шашины огтлолцол буюу Вашингтонд зохиогдсон маргаан дагуулсан залбирлын фестива ...

Улс төр ба шашины огтлолцол буюу Вашингтонд зохиогдсон маргаан дагуулсан залбирлын фестиваль

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sun May 24 2026
Улс төр ба шашины огтлолцол буюу Вашингтонд зохиогдсон маргаан дагуулсан залбирлын фестиваль

5-р сарын 17-нд мянга мянган хүн Washington хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “One Nation Under God” нэртэй бүтэн өдрийн залбирлын арга хэмжээнд оролцжээ. Зохион байгуулагчид уг үйл ажиллагааг “Бурханы дор нэгдсэн үндэстэн, улсаа дахин ариусгах үйл явц” гэж тодорхойлсон тухай The Guardian мэдээлсэн байна.

Washington Monument-ын дэргэд, шашны хөгжим эгшиглэн, том багануудын доорх нуман шилэн чимэглэлүүд дээр АНУ-ын үүсгэн байгуулагч эцгүүдийг цагаан загалмайн хамт дүрсэлсэн тайзан дээр, Пастор Samuel Rodriguez,“Америк Бурханаас нүүр буруулсан ч, Бурхан Америкаас нүүр буруулаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

White House-ын дэмжлэгтэйгээр болсон энэхүү арга хэмжээ хүчтэй шүүмжлэл дагуулжээ. Олон хүн үүнийг төр ба шашны заагийг бүдгэрүүлж байна гэж үзсэн байна. Тайзан дээр нөлөө бүхий Бүгд найрамдах намын улс төрчид болон голдуу евангелист номлогчид хамт байсан бөгөөд арга хэмжээнд оролцсон шашны төлөөлөгчдөөс ганцхан хүн, христийн шашинтан биш байсан нь ортодокс раввин Meir Soloveichik байв. Мөн, Donald Trump-ыг олон жил дэмжсэн евангелистүүд болон Цагаан ордны шашны асуудал хариуцсан албаны Paula White-Cain, мөн олон улсын христийн хүмүүнлэгийн байгууллага Samaritan's Purse-тай холбоотой номлогч Franklin Graham нар оролцжээ.

Прогрессив чиглэлийн христийн Sojourners байгууллагын тэргүүн, баптист пастор Adam Russell Taylor, “Үнэндээ энэ нь хэт явцуу, үзэл сурталжсан христийн шашны хувилбарыг улс даяар түгээх оролдлого болж байгаад, бид ноцтойгоор санаа зовж байна. Энэ нь шашин шүтэх эрх чөлөөний үндсэн зарчимтай зөрчилдөнө” гэсэн байна.

Зохион байгуулагч Tim Scott тайзан дээр гарч ирээд: “Та нар Есүст итгэдэг үү?” гэж хашгирахад олны алга ташилт нижигнэхэд, Трамп, АНУ-ыг анхнаасаа христийн улс болгон байгуулсан гэж үздэг хүмүүс байнга иш татдаг, Хуучин Гэрээний Шастирын дэд номын 7-р бүлгээс “Миний нэрээр нэрлэгдсэн ард түмэн даруу болж, залбирч, Намайг эрж хайж, муу замаасаа буцвал Би тэнгэрээс сонсож, нүглийг нь уучилж, газар орныг нь эдгээнэ” хэмээх эшлэлийг уншиж буй бичлэгийг үзүүлжээ. Энэхүү бичлэгийг сарын өмнө болсон “America Reads the Bible” арга хэмжээнд зориулан хийж байсан ажээ.

Мөн, United States Department of Defense-ын тэргүүн Pete Hegseth, George Washington Пенсильвани мужид цэргүүд нь өлсгөлөнд нэрвэгдэж байх үед “тасралтгүй залбирч байсан” тухай домгийг дурдаад, “Түүн шиг залбирцгаая. Тасралтгүй залбирцгаая. Өвдөг сөхрөн эх орныхоо төлөө залбирцгаая” гэж уриалж байв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Mike Johnson, Америкийн түүхтэй холбоотой маргааны талаар, “Сүүлийн жилүүдэд аюултай үзэл суртал хүмүүсийн дунд хагарал, төөрөгдөл бий болгож, манай түүх, баатрууд, улсын ёс суртахуун ба сүнслэг суурь руу дайрч байна. Америкийн түүхийг зөвхөн дарлал, хоёр нүүрт байдал, бүтэлгүйтлийн түүх гэж залууст ойлгуулж байна. Эцэг минь, бид үүнийг няцааж байна. Таны нэрийн өмнөөс үүнээс татгалзаж байна” гэж илтгэлдээ дурджээ.

The Washington Post, зохион байгуулагчид ойролцоогоор 15 мянган хүн оролцно гэж тооцоолж байсныг мэдээлэв.

Үүний зэрэгцээ, прогрессив чиглэлийн байгууллагууд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэдний дунд төр ба шашны хатуу тусгаарлалтыг дэмждэг Freedom From Religion Foundation болон христийн Faithful America байгууллагууд байжээ. Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо, Трамптай төстэй аварга “алтан тугал” хийлдэг баримал байрлуулсан нь, Библи дэх шүтээн шүтэх үзлийг сануулж, шүүмжилсэн үйлдэл болсон байна. Мөн 5-р сарын 14-ний орой Interfaith Alliance эвсэл, National Gallery of Art-ын фасад дээр, “Теократ бус ардчилал”, “Төр ба шашны тусгаарлалт хоёр талдаа ашигтай” гэсэн эсэргүүцлийн уриануудыг проекцоор тусган үзэл санаагаа илэрхийлжээ.

Pew Research Center-ийн судалгаагаар, америкчуудын дөрөвний нэгээс илүү хувь нь өөрсдийгөө атеист эсвэл агностик гэж тодорхойлдог байна.

Сүүлд нэмэгдсэн