Украины Мариуполд бууж өгсөн Азов батальоны командлагч нарыг Москва-д хорьжээ
Mon Jun 20 2022
Москва, 6-р сар 19. Украины Мариуполд бууж өгсөн Азов батальоны зарим командлагч нарыг Москвагийн Лефортово хорих газар аваачсан гэж ОХУ-ын хууль сахиулах байгууллагууд Ням гарагт Тасс агентлагт мэдээлжээ.
Өмнө өгсөн мэдээллийн дагуу Азов батальоны орлогч командлагч Святаслав Паламар, Украины армийн Тэнгисийн цэргийн 36-р бригадын командлагч Сергей Волинский нарыг Мариупол хотод бууж өгснийх нь дараа мөрдөн байцаах зорилгоор Орос руу шилжүүлсэн.
Мөн Украины 1000 гаруй бууж өгсөн цэргүүдийг мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Орос руу шилжүүлсэн ба үүнд 100 гаруй гадны цэргийн мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд тэднийг Москвад хориж байж магадгүй юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар нийт 2,439 Украины цэргүүд ба Азов батальоны гишүүд 5-р сарын 16-нд Азовстал төмрийн үйлдвэрт бууж өгсөн ба 5-р сарын 20-нд ОХУ-ын цэргийн хүчнүүд төмрийн үйлдвэрийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрэн эзэлсэн юм.
Эх сурвалж: ТАСС Агентлаг








