Anu.mn
Украины хямрал хүн төрөлхтөнд түгшүүр төрүүллээ гэж Хятад улс мэдэгдэв

Украины хямрал хүн төрөлхтөнд түгшүүр төрүүллээ гэж Хятад улс мэдэгдэв

Wed Jun 22 2022
Украины хямрал хүн төрөлхтөнд түгшүүр төрүүллээ гэж Хятад улс мэдэгдэв

БЭЭЖИН (AP) - БНХАУ өөрийн холбоотон ОХУ-ыг дэмжиж төвийг сахих байр сууриа хэвээр хадгалсаар байгаа энэ үед Хятадын удирдагч Ши Жиньпин лхагва гарагт “Украин дахь мөргөлдөөн нь хүн төрөлхтөнд түгшүүрийн харанга дэлдэж байна" гэж мэдэгдэв.
Хятад улс нь ОХУ-ын Украин дахь дайныг шүүмжлэхээс татгалзаж, дайны ажиллагааг эзлэн түрэмгийлэл гэж хэлэхээс зайлсхийж байгаа ба АНУ тэргүүтэй барууны улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг, энэ нь Москваг өдөөн хатгасан хэрэг гэж тэдгээр орнуудыг буруутгаж байна.

“Украины хямрал хүн төрөлхтөнд дахин түгшүүрийн дохио өглөө. Хэрэв улс орнууд өөрсдийн хүч чадалдаа сохроор итгэж, цэргийн холбоогоо өргөжүүлж, аюулгүй байдлаа бусдаар зольж, эрэлхийлбэл ирээдүйд аюулгүй байдлын хүндрэлд орох нь гарцаагүй юм” гэж Ши Жиньпин хэлсэнийг албан ёсны Синьхуа агентлаг иш татжээ.

Ши Жиньпин "БРИКС"-ийн Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн орнуудын виртуал бизнес форумын нээлтийн үеэр үг хэлэхдээ, Украин дахь дайны шийдлийн талаар арга замыг санал болгоогүй ч илүү барууны орнуудыг шүүмжлэх хандлагаар, хориг арга хэмжээ авах нь "бумеранг" болон "давхар иртэй сэлэм" болж чадна, дэлхийн хамтын нийгэмлэг нь, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, санхүүгийн урсгалыг "улстөржүүлж, механикжуулж, зэвсэглэх"-ээс болж хохирч болзошгүй гэж бусад тайлбартаа мэдэгджээ.

Ши Жиньпин мөн хэлэхдээ, Хятад улс COVID-19 тахлын улмаас олон улсын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй хохирлыг багасгахыг хичээж байгаа бөгөөд хэдийгээр өвчлөлийн тохиолдлын тоо буурч, эдийн засгийн зардал нэмэгдэж байгаа ч хорио цээрийн хатуу бодлого баримталсан хэвээр байна гэжээ. АНУ, Европ болон бусад орнууд нь Хятадын гадаад бодлого улам бүр баттай болж, дэлхийн зах зээлд ноёрхох эрмэлзэлтэй байна, тиймээс Хятадын ханган нийлүүлэгчдийг солих, Хятадын эдийн засагт түшиглэхээ багасгахыг уриалж байгаа нь "өндөр ханатай жижиг арын хашаа барих" хүчин чармайлт юм гээд, энэ нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй гэж хэлжээ. Цаашилбал, Ши Жиньпин улс орнуудыг энэ асуудлаар хамтран ажиллахыг уриалж: "Эдийн засгийн даяаршил бол бүтээмжтэй хүчийг хөгжүүлэх бодит шаардлага, няцаашгүй түүхэн хандлага юм.", "Түүхэнд ухарч, бусдын замыг хаахыг оролдох нь эцэстээ өөрийнхөө замыг хаах болно" гэж нэмж хэлжээ.

Image

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн