Украйнд, Британы иргэд цаазаар авахуулах ял авлаа.
Fri Jun 10 2022
Их Британы иргэд болох 28 настай Айден Аслин ба 48 настай Шаун Пиннер, мөн Мороккогийн иргэн Сааудун Брахим нар нь Украйны армид Оросын эсрэг байлдаж байгаад Мариупол хотод Оросын талд олзлогджээ. Оросын талыг дэмжигч, Украйнаас салан тусгаарлагчдын албан ёсны эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар 2 англи, 1 Морокка улсын иргэншилтэй тэдгээр гурван иргэнд “алан хядлага, терроризм хийсэн” гэсэн зүйл ангиар цаазаар авах ял өгсөн байна. Хөндлөнгийн ажиглагчидын хэлснээр энэхүү шүүх ажиллагаа нь Оросын цэргүүдийг Киевт ”Дайны гэмт хэрэг”-ээр ялласаны хариу болгож ОХУ-аас зохион байгуулж буй хэрэг гэж үзэж байгаа юм. Британын хоригдлууд хэлэхдээ тэд Украйнын тэнгисийн цэрэгт алба хааж байсан ба өөрсдийгөө “Женевийн конвенцын дайны хоригдлыг хамгаалах” заалтаар хамгаалагдах ёстой гэжээ.
Өнгөрсөн лхагва гаригт Оросын Риа Новости агентлаг, шүүхийн үйл ажиллагааны видео бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.
Мөн “цаазаар авах” энэхүү шийдвэрийг Их Британийн дээд албан тушаалтнууд нэн даруй буруушаасан байна.
Албаныхан, “эдгээр хоригдлууд 1 сарын хугацаанд давж заалдах боломжтой ба хэрэв гомдлыг хүлээн авбал, цаазын ялын оронд 25 жил хоригдох ял авж болох юм” гэжээ.
Эх сурвалж: theguardian.com









