Удахгүй АНУ-д "REAL ID" заавал хэрэгтэй болно: үүнийг хэрхэн авах вэ?
Fri Sep 16 2022
9-р сарын 11-ний террорист халдлагаас хойш 21 жилийн дараа АНУ, агаарын тээврийн болон холбооны байгууллагуудын аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг чангаруулахаар бэлтгэж байна гэж Wral нийтэлжээ.
REAL ID-г, 2001 оны 9 сарын 11-ний террорист халдлагын дараа 2005 онд Конгресс баталсан ба иргэний үнэмлэх, хаягийг илүү найдвартай баталгаажуулах арга болох REAL ID-г эцсийн байдлаар нэвтрүүлэх ажил олон жилийн турш хойшлогдсон ч 2023 оны 5-р сарын 3-наас эхлэн хэрэглээнд оруулж заавал байх зүйлд тооцох юм байна.
REAL ID нэвтрүүлэх нь хүмүүс хуурамч бичиг баримт олж авах, түүгээрээ нисэх онгоцонд нэвтрэхийг таслан зогсоох замаар арилжааны агаарын тээврийн аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм. Энэ үнэмлэхийг олгохдоо тухайн хүнээс илүү их бичиг баримт шаардах ба тухайн үнэмлэх нь илүү дэвшилтэт технологиор хийгддэг тул хуурамчаар үйлдэх нь илүү хэцүү болно гэж үзэж байна.
Энэ хууль удаан хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд олон мужууд холбооны түвшинд шаардлагатай болохоос өмнө энэ үнэмлэхийг гаргаж эхэлсэн. Тиймээс та аль хэдийн REAL ID-тай байх магадлалтай. Үүнийг шалгах хялбар аргууд байдаг. Хэрэв үнэмлэх дээр тань од эсвэл од хэлбэртэй товгор зүсэлт тэмдэг байвал та REAL ID-тай гэсэн үг. Одоогоор АНУ-ын 50 муж, мөн Puerto Rico, АНУ-ын Virgin арлууд, Guam, Хойд Mariana арлууд бүгд энэхүү үнэмлэхийг олгож байна.
REAL ID-н тухай хууль хүчин төгөлдөр болох үед зорчигчдыг уг үнэмлэхгүйгээр TSA-ын (Тээврийн аюулгүй байдлын газар) хяналтын цэгээр нэвтрүүлэхгүй. Хэрэв та жолооны үнэмлэхээ шинэчлэх сонирхолгүй байгаа бол АНУ-ын паспорт эсвэл TSA-аас зөвшөөрөгдсөн иргэний үнэмлэхийн аль нэгийг ашиглан зорчих боломжтой.
- АНУ-ын паспортын карт.
- DHS карт (Global Entry, NEXUS, SENTRI, FAST).
- Байнгын оршин суугчийн карт.
- АНУ-ын Батлан хамгаалах яамны үнэмлэх.
- Хилийн боомтоор нэвтэрсэн карт.
- Жолооны үнэмлэхийг сайжруулсан улсын стандарт хувилбар.
- Холбооны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зурагтай үнэмлэх.
- HSPD-12 PIV карт.
- Гадаад паспорт.
- Канадын мужийн жолооны үнэмлэх эсвэл Канадын хойд асуудал эрхэлсэн карт.
- Тээврийн ажилтны гэрчилгээ.
- АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны ажиллах зөвшөөрлийн карт (I-766).
- АНУ-ын тэнгисийн худалдааны ажилчдын гэрчилгээ.
18-аас доош насны аялагчид асран хамгаалагчтайгаа аялахад уг үнэмлэх шаардлагагүй. Global Entry картыг шаардлага хангасан зурагтай үнэмлэхийн хамт REAL ID-гийн оронд ашиглаж болох ч таны TSA PreCheck карт болохгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв та хэзээ ч нисэж байгаагүй болон нисэх шаардлагагүй мөн төрийн тусгай хамгаалалттай байгууллагуудад очих бодолгүй байгаа болReal ID шаардлагагүй.ID-гаа шинэчлэхгүйгээр та санал өгөх, машин жолоодох, эмнэлэг гэх мэт эрүүл мэндийн байгууллагуудад хандах боломжтой хэвээр байна. Real ID-тай болох зардал муж улсаас хамаарч өөр өөр байдаг бөгөөд ойролцоогоор 10$-аас 85$ хооронд хэлбэлздэг.Хэрэв таны жолооны үнэмлэх Real ID-ийн шаардлагыг хангасан бол танд санаа зовох зүйл байхгүй, учир нь эдгээр өөрчлөлтүүд танд ямар ч байдлаар нөлөөлөхгүй.
REAL ID авах үйл явц нь ердийн жолооны үнэмлэх авах үйл явцтай маш төстэй боловч илүү их бичиг баримт шаарддаг.
Ихэнх хүмүүст дор хаяж дөрвөн баримт бичиг хэрэг болно :
- Төрсний гэрчилгээ эсвэл паспорт;
- Нийгмийн даатгалын дэвтэр эсвэл нийгмийн даатгалын бүрэн дугаар бүхий татварын баримт;
- Таны хаягийг нотлох хоёр баримт бичигт таны одоогийн жолооны үнэмлэх эсвэл мужийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл, сонгогчийн бүртгэлийн карт, засгийн газрын аливаа захидал, банкны хуулга, үйлчилгээний төлбөрийн баримт багтаж болно;
- Хэрэв таны төрсний гэрчилгээ нь дээрх нэр таны одоогийн нэртэй тохирохгүй бол овог нэрээ өөрчилсөн болохыг нотлох баримт хэрэгтэй болно. Гэрлэлтийн баталгаа, гэрлэлт цуцлалтын тогтоол эсвэл овог нэрээ өөрчилсөн талаарх шүүхийн баримт бичиг гэх мэт.
Олон улсын гэрлэлтийн гэрчилгээтэй эсвэл овог нэрээ өөрчилсөн тухай нотлох баримтгүй хүн нэрээ өөрчилсөн тухай мэдүүлэг бөглөж, нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Нэрийг өөрчлөх тухай мэдүүлэг нь ойролцоогоор 2$ үнэтэй бөгөөд бөглөхөд хэдхэн минут болно.
Та өөрийн муждаа REAL ID хэрхэн авах талаар мэдээлэл авахыг хүсвэл Дотоодын аюулгүй байдлын яамны вэбсайт(Department of Homeland Security website)-д зочилж, газрын зураг дээрээс мужаа олж, түүн дээр дарна уу.
2023 оны 5-р сараас эхлэн, өөр газар руу нисэхээр төлөвлөж байгаа эсвэл цэргийн бааз, холбооны шүүх болон шоронд очих шаардлагагүй хүмүүст REAL ID-г заавал авах хэрэггүй.
Хүчинтэй паспорт, бичиг баримттай хүмүүст REAL ID шаардлагагүй ба 18-аас доош насны хүүхдүүд нисэхэд энэ үнэмлэх мөн шаардлагагүй. REAL ID авахад хугацаа орох тул эртхэн захиалахыг танд зөвлөж байна.
Эх сурвалж: forumdaily.com








