March
4
2026
Anu.mn
Мэдээ
Удахгүй алга болж болзошгүй зургаан зүйл
Удахгүй алга болж болзошгүй зургаан зүйл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Удахгүй алга болж болзошгүй зургаан зүйл
Photo: Depositphotos

Сүүлийн үед хүн төрөлхтөнд, дэлхийн нөөцийн хомсдол улам хурцаар буурч байгаа нь мэдрэгдэж байна гэж BBC мэдээлэв.

Бид, ус, газрын тосны нөөц буурч, зөгий хорогдож, ховордож байгаа талаар сонсдог. Эдгээр олон зүйлсээс, нөөц нь багасч байгаа болон буруу ашигласнаас болж алга болох магадлал нь өндөр, амьдралын бүхий л талбарт нөлөөлдөг зургаан зүйлийг танилцуулжээ.

1. Сансарын тойрог зам дах сул орон зайн хомсдол

2019 оны байдлаар, Дэлхийг тойрон эргэлдэж буй 500,000 орчим объект байна. Тэдгээрээс ердөө 2,000 орчим нь л ажилладаг бөгөөд эдгээр нь бидний өдөр бүр харилцаа холбоо, GPS, дуртай нэвтрүүлгээ үзэх зорилгоор ашигладаг хиймэл дагуулууд юм. Үлдсэн хэсэг нь пуужин хөөргөх болон өмнөх тойрог замын объектын мөргөлдөөнөөс үүссэн хог хаягдал бөгөөд дээр дурдагдсан 500,000 гэсэн тоонд зөвхөн идэвхтэй хянагдаж буй объектууд ордог. Харин өдөр бүр шинэ объектууд хөөргөсөөр байгаа нь энэ тоонд ороогүй юм. Технологийнхөгжлийн үр дүнд, тойрог замд ямар нэгэн зүйлийг хөөргөх нь улам бүр хялбар болсон. Энэ нь хүн төрөлхтний хувьд хэдийгээр сайн мэдээ боловч, эдгээр бүх объектуудад агаарын хөдөлгөөний хяналт байхгүй, мөн дэлхийн тойрог замыг гацааж буй хүсээгүй объектуудыг зайлуулах систем байхгүй байна. Ийм объектуудын тоо нэмэгдэхийн хэрээр, тэдгээр нь бидний утас, газрын зураг, цаг агаарын хяналтын системийг ажиллуулахад шаардлагатай сүлжээг гэмтээх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Энэ асуудлын шийдлийг хайж байгаа ч, хараахан олоогүй байна.

2. Элс

Далайн эрэг, цөлд ийм их элс байхад бид яаж дуусгах вэ гэж бодох байх. Гэхдээ үнэндээ дэлхийн хэмжээнд, элс, хайрга шиг асар ихээр олборлодог, өөр хатуу материал байхгүй. НҮБ-ын мэдээлснээр, бид үүнийг байгаль нөхөх хугацаанаас хамаагүй хурдан ашигладаг. Элс үүсэхэд хэдэн мянган жил шаардагддаг, харин бид үүнийг өдөр бүр барилга байгууламж, газрын нөхөн сэргээлт, усны шүүлтүүр, тэр ч байтугай шил үйлдвэрлэхэд асар их хэмжээгээр ашигладаг. Элсний алдагдал нь, эмзэг экосистемд заналхийлж байгаа тул, энэхүү хязгаарлагдмал мэт санагдах нөөцийн хэрэглээ нэмэгдэж байгааг дэлхий даяар хянах, зохицуулах уриалга гарсаар байна.

3. Гели

Агаарын бөмбөлөг хөөргөх үедээ, үүнийг хийх нь үнэхээр чухал уу гэдгийг дахин бодож үзээрэй. Гелийн хий нь,мөн л хязгаарлагдмал нөөц болоод байгаа бөгөөд газарын гүнээс олборлодог уг хийн нөөц хэдхэн арван жилд л хүрэхээр үлдсэн байгаа. Зарим тооцоогоор гелийн хомсдол 30-50 жилийн дотор үүснэ гэж үзэж байна. Энэ хий, MRI сканнерыг ажиллуулдаг соронзыг хөргөх маш чухал эмнэлгийн хэрэгцээт зүйл бөгөөд хорт хавдар, тархины гэмтэл, нугасны гэмтлийн оношлогоо, эмчилгээний салбарт хувьсгалын хэмжээний ололт авчирсан зүйл юм.

4. Гадил

Ойрын ирээдүйд хомсдох болно! Одоогоор арилжааны зорилгоор ургуулсан ихэнх гадил жимс нь, Панамын өвчин гэж нэрлэгддэг мөөгөнцөрт өртөх өндөр эрсдэлд ороод байна.. Бидний идэж буй гадил жимсний ихэнх нь нэг ургамлаас шууд гаралтай Кавендишийн сортуудын хувилбарууд юм. Эдгээр нь бүгд клон учраас Панамын өвчин нь гадил жимсний ургамлын бүх популяцид хурдан тархах боломжтой. Үүнтэй төстэй нөхцөл байдал урд нь тохиолдож байсан: 1950-иад онд ижил өвчин дэлхийн гадил жимсний ургацыг бараг л устгасан бөгөөд тариалагчидыг Грос Мишел сортоос Кавендиш рүү шилжихэд хүргэсэн. Судлаачид зөвхөн мөөгөнцөрт тэсвэртэй төдийгүй амттай шинэ сортуудыг бий болгохын төлөө ажиллаж байна.

5. Хөрс

Дэлхийн хөрсний нөөц дэлхийн гадаргаас зүгээр л ууршиж алга болохгүй ч, түүний тогтворгүй хэрэглээ нь одоогоор ноцтой асуудал болж байна. Ургамал нь амин чухал шим тэжээлийнхээ ихэнх хэсгийг хөрсний дээд, үржил шимтэй давхаргаас авдаг. Зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) сүүлийн 150 жилийн хугацаанд дэлхийн хөрсний тал хувь нь алдагдсан бөгөөд нэг инч хөрс байгалийн жамаар нөхөн сэргэхэд 500 жил шаардагддаг гэж тооцоолжээ. Элэгдэл, эрчимтэй газар тариалан, ой модыг устгах, дэлхийн дулаарал нь дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг хариуцдаг өнгөн хөрсний алдагдалд нөлөөлж байна гэж үзэж байна.

6. Фосфор

Анх харахад фосфор бидний өдөр тутмын амьдралд ач холбогдолгүй мэт санагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн хүний ​​ДНХ-ийн зайлшгүй бүтцийн элемент төдийгүй, орлуулах зүйлгүй хөдөө аж ахуйн зайлшгүй шаардлагатай бордооны үндэс суурь юм.

Фосфор нь ургамал, амьтны хаягдлаар дамжин хөрсөндөө буцаж орохын оронд, ихэвчлэн ургац болон хотууд руу ачигдаж, эцэст нь бохир усны системээр далай руу урсан ордог.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, фосфорын нөөц 35-400 жил хүрнэ гэсэн тооцоо гардаг байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.