Туркийн ерөнхийлөгч Швед, Финляндыг Туркт хориг тавих юм бол НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ
Wed May 25 2022
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Туркийн эсрэг хориг арга хэмжээ авбал Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ даваа гарагт мэдэгдэхдээ, “Нэгдүгээрт, Туркийг, НАТО-д элсэхийг хориглож буй хүмүүст бид “тийм” гэж хэлэхгүй. Учир нь, НАТО аюулгүй байдлын байгууллага хэвээр үлдэхгүй, терроризмын төлөөлөгчдийн төвлөрдөг газар болно" гэж Эрдоган хэлжээ.
Мөн Эрдоган, Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр Швед, Финландын төлөөлөгчид Туркт ирж, НАТО-гийн гишүүнээр элсэхийг нь зөвшөөрүүлэхийг ятгах гэж оролдох хэрэггүй гээд, Туркийн Гадаад хэргийн сайд Швед, Финляндын гадаад хэргийн сайд нартай "зарим" уулзалт хийсэн, ба уг хоёр улсын аль нь ч терроризмын эсрэг тодорхой байр суурь, баримтлалгүй байна. Тэд "Бид терроризмын эсрэг байна" гэж хэлдэг ч эсрэгээрээ, Туркт өгөх ёстой террористуудыг хүлээлгэж өгөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд түүнээс гадна Швед бол террорист байгууллагуудын "үүр" бөгөөд террористуудад парламентад үг хэлэх боломжийг олгодог. Тэд террористуудад зориулсан урилга маягийн зүйлтэй, мөн парламентад нь ПКК (Курдистаны Ажилчны Нам)-ыг дэмжигч гишүүд хүртэл бий. Бид тэдэнд яаж итгэх вэ? гэжээ.
Эрдоган өнгөрсөн долоо хоногт Истанбулд болсон хэвлэлийн бага хурал дээр Финлянд, Швед хоёрын НАТО-д элсэх хүсэлтийг "эерэг" зүйл гэж харахгүй байна. Турк болон АНУ, Европын холбооноос террорист байгууллага гэж тодорхойлсон, Туркт тусгаар тогтносон улс байгуулахыг эрмэлзэж буй Курдистаны Ажилчны Нам нь Турктэй олон арван жилийн турш зэвсэгт тэмцэл өрнүүлж байгаа юм. Гэтэл Курдын "террорист байгууллагыг" энэ хоёр улс орогнуулж байна гэж буруутган дээр дурдсан ижил байр сууриа дахин илэрхийлсэн байна.








