September
11
2025
Anu.mn
Мэдээ
Трампын засаг захиргаа, бизнесүүдэд тавьсан хэдэн зуугаар тоологдох байгаль орчны хязгаарл ...
Трампын засаг захиргаа, бизнесүүдэд тавьсан хэдэн зуугаар тоологдох байгаль орчны хязгаарлалалтуудыг цуцлана
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын засаг захиргаа, бизнесүүдэд тавьсан хэдэн зуугаар тоологдох байгаль орчны хязгаарлалалтуудыг цуцлана

Трампын засаг захиргаа, уур амьсгалын өөрчлөлт болон зүүний чиглэлийн бусад бодлогуудтай холбоотой хэд хэдэн хязгаарлалт, тухайлбал Обамагийн үеийн эрчим хүчний үнийг өсгөсөн утааны эсрэг тогтоолыг цуцалж байна гэж New York Post мэдээлэв.

Төсөв, удирдлагын газар (OMB), эдгээр зохицуулалт суларснаар, Америкийн бизнес ирэх санхүүгийн жилд 5 их наяд доллар хэмнэнэ гэсэн найдлага тавьж байна.

OMB-ын захирал Расс Воут, өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны үеэр, 200 гаруй хязгаарлалтуудын цуцлалт нь төрийн зардлыг аль хэдийн бууруулж эхэлснийг дурдсан бөгөөд тэрээр, "Нэгдмэл хөтөлбөрөөр засаг захиргаа, шинээр нэмсэн журам болгондоо дор хаяж гучин дүрмийг хассан. Энэ бол Америкийн түүхэн дэх хамгийн амбицтай, түрэмгий зохицуулалтыг бууруулах хөтөлбөрийн эхний алхам юм." гэсэн байна.

Ерөнхийлөгч Барак Обамагийн "Уур амьсгалын өөрчлөлтийн шашны ариун журам" гэж нэрлэсэн 2009 онд гаргасан утааны эсрэг шийдвэрийг цуцалснаар, зөвхөн зохицуулалтын шаардлагагүй зардлаас их наяд доллар хэмнэж чадна. Мөн, бусад дүрмүүдийг цуцалснаар, зохицуулалтын зардлыг 500 тэрбум доллар хүртэл бууруулах төлөвтэй байна. Мөн, бид 109 зохицуулалтад арга хэмжээ авсан. 9-р сарын эцэс гэхэд Холбооны бүртгэлд дор хаяж 245 өөрчилөгдсөн дүрмийг оруулна гэж OMB-ын ахлах ажилтан ярьжээ.

Утааны хор холбогдолтой холбоотой уг шийдвэр нь, хэд хэдэн ангиллын бохирдол, тэр дундаа хийн түлшээр ажилладаг автомашинаас үүдэлтэй бохирдол нь, нийгмийн эрүүл мэндэд хортой болохыг тогтоосон. Энэ нь,хэрэглэгчдийн эрчим хүчний үнийг өсгөсөн наад зах нь долоон нэмэлт зохицуулалтыг гаргасан ажээ.

Обамагийн утааны эсрэг шийдвэрийг өөрчлөхөөс гадна OMB албан тушаалтнууд, харъяат бус хүмүүст холбооны орон сууцны тусламж үзүүлэхээс татгалзах шинэ дүрэм гарна. Мөн засгийн газрын агентлагууд дах цайны газруудад цаасан гуурс ашигладаг байх шаардлагыг цуцлана. Боловсролын газар, Орон сууц, хот байгуулалтын газарт тавигддаг журмуудыг мөн танасан байна.

Нийтдээ Трампын засаг захиргаа, өөрсдийн 3,600 орчим дүрмийг боловсруулаад байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.