Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/9/2026
Anu.mn
Трампын засаг захиргаа, АНУ, Канадын хил дагуух түүхэн замыг хаана

Трампын засаг захиргаа, АНУ, Канадын хил дагуух түүхэн замыг хаана

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Apr 09 2026
Трампын засаг захиргаа, АНУ, Канадын хил дагуух түүхэн замыг хаана

АНУ-ын засгийн газар 7-р сарын 1-нээс эхлэн, Монтана муж болон Канадын Альберта мужийн хоорондох хил дагуу үргэлжлэх ойролцоогоор 14 км урт замын хэсгийг хаахаар зэхэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

“Border Road” буюу “хилийн зам” гэж нэрлэгддэг энэхүү зам хаагдсанаар, Канад болон АНУ-ын хөдөө аж ахуйн бүсийн оршин суугчид, олон арван жилийн турш энгийн, албан бус байдлаар хил нэвтэрч ирсэн, 80 гаруй жилийн түүхэн уламжлал хаагдах юм.

Трампын засаг захиргаа энэхүү шийдвэрээ, хууль бус цагаачлал болон хар тамхины хууль бус тээвэр нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ.

Хэдийгээр уг зам АНУ-ын Монтана мужийн нутаг дэвсгэрт байрладаг ч, уг замыг Канадын Альберта мужийн Уорнер тойрог хариуцан засварлаж ирсэн бөгөөд орлуулах сайжруулсан шинэ зам барихад хөрөнгө гаргасан байна.

Уорнер тойргийн албан тушаалтан Шон Хэтэуэй, “Энэ шийдвэр тун харамсалтай. АНУ, зам хаах төлөвлөгөөгөө өнгөрсөн зун Канадын талд анх мэдэгдсэн” гэж ВВС-д ярьжээ.

1940-өөд оноос хойш канадчууд болон америкчууд чөлөөтэй ашиглаж ирсэн уг зам, АНУ-ын нутагт байрладаг.

Canadian Manufacturers & Exporters байгууллагын мэдээлснээр, Кутс–Свит-Грасс боомтоор өдөрт 800–1200 ачааны машин нэвтэрдэг бөгөөд энэ замаар тээвэрлэгддэг, хоёр улсын худалдааны жилийн эргэлт 11.4 тэрбум ам.долларт хүрдэг байна.

Одоогоор Альберта муж, Канадын иргэдэд зориулсан зэрэгцээ шинэ зам барихад 5.74 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд Альберта мужийн тээврийн сайд Девин Дрешен, Canadian Press агентлагт, “Замын ажил 4-р сард эхэлж, зун гэхэд дуусна. Газрын зураг дээрх хил хязгаараас үл хамааран хоёр талын фермерийн гэр бүлүүд найзууд хэвээр үлдэнэ” гэсэн ярилцлага өгсөн байна.

Орон нутгийн иргэдийн хувьд энэ зам хаагдаж буй нь, нэгэн бүхэл бүтэн үеийн хэмжээнд явагдаж ирсэн хялбаршуулсан зорчилт, найрсаг харилцааны төгсгөл болж байна.

Америк иргэд, “Бид Монтанад амьдарсаар байх нь мэдээж, энэ нь өөрчлөгдөхгүй. Харин одоо бидний хооронд шинэ саад бий боллоо. Хүүхэд байхдаа, дугуйгаар чөлөөтэй хил давж явдаг байснаа санаж байна. Зам хаах нь утгагүй зүйл. Канадчууд бидэнд болон энэ замд маш сайн анхаарал тавьж, засварлаж ирсэн болохоор харамсалтай санагдаж байна” гэж ярьжээ.

Шинэ замууд, Канад болон АНУ-ын талд бүхэл уртаараа зэрэгцэн тавигдах аж.

Сүүлд нэмэгдсэн