June
16
2025
Anu.mn
Мэдээ
Трампын төрсөн өдрийн парадын цэргийн техник хэрэгсэл Вашингтонд ирж эхэлсэн бөгөөд Бүгд н ...
Трампын төрсөн өдрийн парадын цэргийн техник хэрэгсэл Вашингтонд ирж эхэлсэн бөгөөд Бүгд найрамдах намынханд хүртэл энэ санаа нь таалагдахгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын төрсөн өдрийн парадын цэргийн техник хэрэгсэл Вашингтонд ирж эхэлсэн бөгөөд Бүгд найрамдах намынханд хүртэл энэ санаа нь таалагдахгүй байна
Photo: Bumbleedee | Dreamstime.com

АНУ-ын армийн 250 жилийн ойд зориулан 6-р сарын 14-нд 45 сая долларын өртөгтэй парадыг зохион байгуулахаар төлөвлөсөн нь цэвэр, санамсаргүй тохиолдлоор Трампын төрсөн өдөртэй давхцсан гэж The Independent бичжээ.

Рэнд Пол, ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан цэргийн парад зохион байгуулахыг илт эсэргүүцсэн анхны Бүгд найрамдах намын сенатор боллоо. Сенатор үүнийг Хойд Солонгост болдог үйл явдлуудтай харьцуулан ярьсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, энэхүү парадыг АНУ-ын армийн 250 жилийн ойд зориулан 6-р сарын 14-нд хийхээр төлөвлөсөн, гэтэл энэ өдөр нь Трампын 79 насны төрсөн өдөртэй давхцаж байгаа ажээ.

Төсвийн асуудалд хэмнэлттэй байдгаараа алдартай Кентаккийн сенатор 6-р сарын 10-нд сэтгүүлчдэд, жагсаалын яг өртөгийг мэдэхгүй гэхдээ, энэ үйл явдлыг авторитар улсуудын цэргийн жагсаалтай харьцуулж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Бид Зөвлөлт Холбоот Улс, Хойд Солонгосоос өөр, үүгээрээ ч бид бахархаж ирсэн. Энэ бол хүсүүштэй дүр төрх гэж бодохгүй байна" гэж ярьсан бол, Засгийн газрын зардлыг бууруулахыг дэмжигч өөр нэг Бүгд найрамдах намын Луизиана мужийн сенатор Жон Кеннеди мөн, 6-р сарын 10-нд Трампын удахгүй болох жагсаалын талаар "Хэрэв надаас шалтгаалсан бол, би үүнд мөнгө зарцуулахгүй байх байсан. Америкийн Нэгдсэн Улс бол, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг улс. Бид арслан! Арслан өөрийгөө арслан гэдгээ батлах албагүй. Ширэнгэн ойд байгаа бүхэн түүнийг хэн болохыг мэддэг... Би тэр мөнгийг хэмнэх байсан. Гэхдээ, тэр ерөнхийлөгч." гэж хэлсэн байна.

Засгийн газрын зардлын талаар хатуу байр суурьтай гэдгээрээ алдартай Висконсин мужийн Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Рон Жонсон. “Хэрэв мөнгө орох бол, би оролцохгүй” гэж шулуухан илэрхийлжээ.

Парадад АНУ-ын армийн 6600 орчим албан хаагч оролцохоос гадна, дэлхийн хоёрдугаар дайны үеийн B-25 бөмбөгдөгч онгоц, P-1 сөнөөгч онгоц, Вьетнамд ашиглагдаж байсан Huey нисдэг тэрэг зэрэг цэргийн техник хэрэгсэл оролцоно.

Мөн 25 ширхэг M1 Abrams танк, 28 ширхэг Stryker хуягт машин, дөрвөн Паладин өөрөө явагч артиллерийн төхөөрөмж оролцох бөгөөд зам дагуу 29 километр хашлага, 175 ширхэг металл илрүүлэгч суурилуулна. Парадын дараа Вашингтоны гудамжийг сэргээн засварлахад 16 сая ам.доллар шаардлагатай болох юм.

Гэсэн ч, Трамп тавдугаар сарын 4-нд NBC News-ийн Meet the Press сувагт өгсөн ярилцлагадаа, уг арга хэмжээний өртөг нь, "түүний авчрах үр өгөөжтэй харьцуулахад пенни буюу задгай мөнгө. Бидэнд дэлхийн хамгийн шилдэг пуужингууд бий. Бидэнд дэлхийн хамгийн шилдэг шумбагч онгоцууд бий. Бидэнд дэлхийн хамгийн шилдэг танкууд бий. Бид дэлхийн хамгийн шилдэг зэвсгүүдтэй. Тиймээс бид үүнийгээ ёслон тэмдэглэх гэж байна" гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.