December
14
2025
Anu.mn
Мэдээ
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан би ...
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”

2025 оны 12-р сарын 4-нд Цагаан ордон, шинэ 33 хуудастай Үндэсний аюулгүй байдлын стратегаа нийтэлжээ. Энэ нь Трампын хоёр дахь хугацааны анхны томоохон гадаад бодлогын баримт бичиг юм.

1. “Америк нэгдүгээрт” — глобал лидерийн үүргээс татгалзсан эрс өөрчлөлт

  • Ардчиллыг “экспортлох” бодлогоос татгалзах
  • Ашгийн төлөө прагматик хандлага баримтлах
  • Хил, эдийн засгийн хүч, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих
  • Европын холбоотнуудыг нээлттэй шүүмжилсэн

Энэ нь Дэлхийн II дайнаас хойшхи олон улсын аюулгүй байдлын тогтолцоог үндсээр нь өөрчлөх алхам гэж хэвлэлүүд дүгнэжээ.

2. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дах АНУ-ын онцгой нөлөөний бүс

  1. Стратегийн төвд Латин Америк ба Карибын бүс байна.
  2. Монрогийн доктриныг (1823) дахин сэргээж, өргөжүүлсэн.
  3. АНУ энэ бүсэд Хятадын нөлөө, цэргийн байршуулалтыг огт зөвшөөрөхгүй.
  4. Цэргүүдийг Ойрхи Дорнод, Европоос татан авч Латин Америкт байршуулна.
  5. Миграци, хар тамхи, хүний наймаатай “дайтах” зорилгоор, Эргийн хамгаалалт, Тэнгисийн цэргийн хүчийг нэмэгдүүлнэ.
  6. Венесуэлийн Мадурог шахах зорилго ньтодорхой байна.
  7. Энэ бүсийн орнууд АНУ-ын компаниудад өрсөлдөөнгүйгээр томоохон гэрээ өгөх ёстой гэж заасан.

3. Хятадын хувьд, сөргөлдөөнгүй, болгоомжтойгоор тэнцвэрээ хадгалах

  1. Хятадыг урьдын адил “дайсан” гэж тодорхойлоогүй.
  2. АНУ-ын эдийн засгийн хараат бус байдлыг сэргээх
  3. Худалдааг “харилцан тэгш, мэдрэг бус салбарт” төвлөрүүлэх
  4. Тайванийн асуудлаар статус-кво-г хадгалах
  5. АНУ Зүүн Ази дахь холбоотнууддаа (Япон, Филиппин) “АНУ ганцаараа бүхнийг даахгүй” хэмээн илүү их зардал гаргахыг шаардсан.

4. Европ — “иргэншлийн устлын ирмэг дээр” байна

Европыг маш хатуу шүүмжилсэн.

  1. массын миграцийн улмаас “үндэстний тэнцвэр нь алдагдаж байна”,
  2. төрүүд оппозицыг дарамталж, цензур хийж байна,
  3. Украйны дайны талаар бодит бус хүлээлттэй байна

5. Украин ба Орос — хамгийн маргаантай хэсэг

Трампын стратеги:

  1. Украинд “шударга бус дайныг зогсоох”
  2. Оростой стратегийн тогтвортой харилцааг сэргээх
  3. НАТО-гийн тэлэлтийг “мөнх үргэлжлэх зүйл биш” болгох

Оросыг “агрессор” гэж нэрлэсэнгүй.

Украинд дэмжлэг үзүүлнэ гэхдээ НАТО-д элсүүлэхгүй. Тэгшитгэлийн нэг хувилбар нь Украины нутаг дэвсгэрийн хэсгийг Орост үлдээх гэх ойлголттой гэж шинжээчид үзэж байна.

Харин Москва баримт бичгийг өндөр үнэлж, “зөв чиглэл” хэмээн анх удаа АНУ-ын стратегийг сайшаасан байна.

6. Ач холбогдол буурсан Ойрхи Дорнод ба Африк

Ойрхи Дорнодыг “хөрөнгө оруулалтын бүс” гэж нэрлэсэн. Израиль стратегийн байрлалын хувьд чухал. Африкт бараг анхаарал хандуулаагүй, гол зорилго нь— баялаг, түүхий эд гэж үзэв.

Шинэ стратеги нь

АНУ, глобал удирдагчийн үүргээс ухарч, ашиг сонирхол төвтэй прагматизмыг нэн тэргүүнд тавьж байна

Европын холбоотнуудыг дарамтлах аястай

Оросыг дайсан биш гэж тодорхойлсон

Хятадыг болгоомжтой хязгаарлах бодлого

Латин Америкийг гол фронт болгож байгаагаараа дэлхийн тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт авчирна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.