May
2
2025
Anu.mn
Мэдээ
Трампын боксын өнгөрсөн үе буюу АНУ-ын Ерөнхийлөгч ба Майк Тайсон, Владимир Кличко нарын х ...
Трампын боксын өнгөрсөн үе буюу АНУ-ын Ерөнхийлөгч ба Майк Тайсон, Владимир Кличко нарын холбоотой байсан үе
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын боксын өнгөрсөн үе буюу АНУ-ын Ерөнхийлөгч ба Майк Тайсон, Владимир Кличко нарын холбоотой байсан үе
Photo: Denis Makarenko | Dreamstime.com

“Сhampion” сэтгүүл, АНУ-ын Ерөнхийлөгчийн зан чанарт гарч ирдэг Дональд Трампын боксын үеийг эргэн дурсахаар шийджээ. Нэгэн цагт Трамп мэргэжлийн боксын аваргын төлөөх тулаан тогтмол болдог Атлантик хотдох Трамп казино зочид буудал болон Трамп Таж Махалын эзэн байсан.

1985-1998 онуудад Атлантик Сити дэх 39 давхар Трамп казино зочид буудал, (эсвэл Трамп Плаза зочид буудал ба казино) мэргэжлийн боксын 19 тэмцээн зохион байгуулжээ. Энд Майк Тайсон 1985 оны 7-р сарын 11-нд мэргэжлийн тав дахь тулаандаа Жон Алдерсоныг ялж, мөн оны 10-р сарын 9-нд Донни Лонг эхний тойрогт хиймөргөж, нокаутаар ялсан. Тэрээр 1986 онд хоёр удаа рингэнд гарсан: 1-р сарын 24-нд Майк Жэймисоныг, 8-р сарын 17-нд Хосе Рибалтаг нокаутаар буулган авчээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Трамп, 1990 онд Таж Махалын хоёр дахь алдартай тоглоомын цогцолборынхоонээлтийг хийсэн бөгөөд барилгын нийт өртөг нь бараг нэг тэрбум доллар байв. Тус барилга нь, Трамп казино зочид буудлаас нэг миль хагасын зайд байрладаг байсан тул үүний дараа түүний орлого мэдэгдэхүйц буурсан байна. Боксын тэмцээн тогтмол зохион байгуулагддаг нь харин өөрчлөгдөөгүй.

Владимир Кличко хүртэл аваргын цомоо энд Америкийн Рэй Мерсертэй хийж, дөрөв дэх удаагаа хамгаалсан. Мерсертэй хийсэн тулаан нь бага Кличкогийн АНУ-д хийсэн анхны тулаан байсан бөгөөд Америкийн HBO телевизийн гол үйл явдал болсон юм. Украин эр 1.2 сая доллар олсон байна. Энэ нь мөн Трампын Таж Махал дахь сүүлчийн томоохон тулаан байв. Үүнээс хойш орон нутгийн нэр хүнд багатай арга хэмжээнүүд тэнд зохион байгуулагдах болсон бөгөөд энэ хоёр байгууламж хоёулаа дампуурч, торгуулж, хаагдсан нь, АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн бизнесийн карьерт гутамшигт толбо болон үлдсэн ажээ.

Трамп Таж Махал, 2015 онд 10 сая долларын торгууль төлсөн бөгөөд энэ нь АНУ-ын холбооны засгийн газраас казиногийн эсрэг ногдуулсан хамгийн өндөр торгууль байсан юм. Казино 2016 оны 10-р сарын 10-нд хаагдсан. 2017 оны 3-р сарын 1-нд, уг үл хөдлөх хөрөнгийг Флоридагийн Семинол овгийнхон Hard Rock International брэндээр дамжуулан худалдаж авснаар Трамп Таж Махал, Hard Rock зочид буудал, казино болжээ. Шинэ нэртэй тус байгууллагын нээлт 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд өнөөдөр тэд мэргэжлийн боксын аваргын төлөөх тулаанаа үргэлжлүүлж байна.

Трамп казино зочид буудлын түүх 30 орчим жил үргэлжилсэн. Тус байгууллага 1984 оны тавдугаар сарын 14-нд нээгдэж, 2014 оны есдүгээр сарын 16-нд хаагдсанаар 1300 ажилтан ажилгүй болжээ. 906 зочид буудлын өрөөтэй Трамп Плаза 2021 оны 2-р сарын 17-нд болсон дэлбэрэлтийн үеэр сүйрчээ. Үүнийг тэрбумтан Карл Иканы эзэмшдэг Icahn Enterprises компанийн шинэ эзэмшигч зохион байгуулсан байв. Гурван жил гаруйн хугацаанд хаагдсан тус барилга эвдэрч сүйдсэнээс нураахад хүрч, дэлбэлсэн бөгөөд 39 давхар байшин 20 секунд хүрэхгүй хугацаанд нуран унасан. Энэхүү нураах арга хэмжээ нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан бөгөөд дэлбэрэлтийн товчлуурыг дарах эрхийн төлөөх дуудлага худалдаа хүртэл болсон (хэдийгээр дуудлага худалдаа цуцлагдсан ч). Нураасны дараа хуучин казино байсан газар хоосон газар болсон бөгөөд тус газрын цаашдын хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Мөн дээд зэрэглэлийн пентхаусынх нь үүдний танхимд байрлуулсан байсан Дональд Трампын хөшөөний хувь заяа ч тодорхойгүй хэвээр байна.

Трамп Тайсонтой хэрхэн хамтран ажиллаж эхэлсэн бэ?

1988 оны 6-р сарын 27-нд Трамп, түүний хоёр байгууламж дампуурна гэдгийг хараахан мэдээгүй байв. Энэ өдөр тэрээр Майк Тайсон болон 1976 оны Монреалийн олимпийн аварга Майкл Спинкс нарын тулаан болон казиногоо ивээн тэтгэх зорилгоор 11 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. WBC, IBF, WBO гэсэн гурван аваргын цол хүлээж байв.

Тулаан Трампын байранд биш, харин Атлантик Сити дэх 21,785 үзэгчдийн суудалтай, илүү өргөн уудам танхимд,сэтгэл догдлолын асар өндөр түвшинд болсон. Тасалбарын үнэ маш өндөр буюу дунджаар 564 доллар байсан (инфляцийг тооцвол өнөөдөр тасалбар 1500 орчим доллар болно). Зөвхөн тасалбарын борлуулалтаас 12.3 сая ам.долларын орлого олжээ. Мега тулааныг хойшлуулсны төлөө HBO гурван сая доллар төлсөн. Дахин хоёр сая ам.долларыг гадаадын телевизүүд төлсөн. Шууд нэвтрүүлгээс, 21 сая доллар олсон бөгөөд 35 долларын өртөгтэй нэвтрүүлгийг 600 мянган өрх худалдан авсан байдаг. Мөн Pepsi тулааныг ивээн тэтгэхэд 1.25 сая доллар төлжээ.

Эцэст нь, Тайсон 22 сая доллар, Спинкс 13.5 сая долларын хөлс авчээ. Сонирхолтой нь тулаан 91 секунд үргэлжилсэн - Майк эхний тойрогт Майклыг хэрцгийгээр цохиж унагасан. Энэ нь, Тайсон рингэнд гарах секунд тутамд 240 мянган доллараас дээш мөнгө авсан гэсэн үг юм! Тэр үдэш казино 15 сая ам.долларын ашиг олсон нь, энэхүү арга хэмжээ Трампын хувьд санхүүгийн хувьд ашигтай байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ийм амжилттай (спортын болон эдийн засгийн хувьд) тулаанаас хэдхэн цагийн дараа Майк Тайсон өөрийн менежер Билл Кейтоныг санхүүгийн хүчирхийлэлд буруутгаж, түүнийг ажлаас нь халжээ. Мөн тэрээр Дональд Трампад хамтран ажиллах санал тавьсан байна. "Майк Тайсон надад санал тавихад, би түүнтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн" гэж Трамп ёслол төгөлдөр хариулсан байдаг.

Чи миний эхнэртэй унтсан уу?

Тэр үед Майк Тайсон Робин Гивенстэй гэрлэсэн байжээ. Тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Робин нөхрийнхөө хардалт, хүчирхийллийн талаар гомдоллон салжээ. Трамп, Тайсон нар хамтран ажиллаж эхэлсний дараахан Трампыг Тайсоны эхнэртэй дотно харилцаатай байсан гэсэн цуу яриа тарж эхэлсэн. Трамп, Гивенс хоёрыг хоёулахнаа байхыг харсан гэсэн ярианууд тархаж, мөн ирээдүйн ерөнхийлөгчийн тансаг дарвуулт онгоцны нэр болох "Трамп гүнж" гэсэн бичээстэй малгай өмссөн Робины гэрэл зургууд олдож байжээ. Энэ цуу яриа Тайсоны чихэнд хүрч, тэрээр энэ талаар Трампаас шууд асуухаар ​​шийдэж асууж байсан. Харин Трамп энэ талаар, олон жилийн дараа Нью-Йорк Таймс сонины сурвалжлагч Тим О'Брайентай хийсэн ярилцлагадаа дурсаж байв.

Д.Трампын ярьснаар, Майк, “Ноён Трамп аа, би чамаас асуулт асууж болох уу? гэхэд "Юу ч байсан асуу Майк" гэж Трамп хариулахад, "Чи миний эхнэртэй унтаж байгаа юм уу?" гэж асуусан. Трамп хариуд нь гайхан "Юу?" гэхэд, Тайсон давтан "Чамайг миний эхнэртэй унтдаг гэж бүгд ярьж байна." гэхэд Трамп, тэр үед агшин зуур амьсгаа нь давхацсан гэж дурсаад, "Майк, би энэ тухай хэзээ ч бодож байгаагүй. Эдгээр цуу яриаг сонсоод, маш жигшүүртэй байдалд байна. Үнэндээ би чам руу хэд хэдэн удаа утасдсан. Би энэ тухай хэзээ ч, бүр хэзээ ч бодож байгаагүй. Тэр бол чиний эхнэр, тэр чамтай хамт байгаа, энэ бол худал гэж батлан хэлье" гэж итгэлтэйгээр хариулсан гэсэн байна. Трампын азаар Тайсон тайлбарыг хүлээн авч, тэд үргэлжлүүлэн хамтран ажилласан.

Майк эхний хоёр тулаандаа итгэлтэйгээр ялсан боловч 1990 оны 2-р сарын 11-нд Токиод 10-р тойрогт Жеймс Дугласт нокаутаар ялагдаж, аваргын цомоо алдан, "Трамптай хамтарсан" гурав дахь тулаандаа ялагдал хүлээжээ.

Дараа нь дахин дөрвөн ялалт байгуулсныхаа дараа, Тайсон хүчингийн хэрэгт буруутгагдан шоронд орсон ажээ.

Тэр үед, Трамп Тайсоныг хамгаалах гэж оролдсон цөөхөн хүмүүсийн нэг байсан. Тэрээр, "Тайсон тулаанаа үргэлжлүүлж, маш их мөнгө олж, түүнийхээ нэлээд хэсгийг хүчингийн хохирогчдыг дэмждэг буяны байгууллагад хандивладаг." гэж ярьж байжээ.

Майк шоронд ялаа эдлээд өөрийг нь сурталчлагч Дон Кинг рүү буцаж очжээ. Харин нэгэн цагт Тайсонтой найрсаг харилцаатай байсан Трамп мөн, нэр хүндээ унагасан тамирчнаас холдохоор шийдсэн ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.