September
29
2025
Anu.mn
Мэдээ
Трампын "Алтан" ногоон картууд буюу Засгийн газар саятнуудад байнгын оршин суух боломж олг ...
Трампын "Алтан" ногоон картууд буюу Засгийн газар саятнуудад байнгын оршин суух боломж олгох зөвшөөрөл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трампын "Алтан" ногоон картууд буюу Засгийн газар саятнуудад байнгын оршин суух боломж олгох зөвшөөрөл

Есдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч Дональд Трамп, 1 сая доллар ба түүнээс дээш төлбөр төлөх хүсэлтэй хүмүүст Алтан карт хөтөлбөрийн хүрээнд цагаачлалын түргэвчилсэн виз олгох тухай захирамжид гарын үсэг зурсан гэж CBS News мэдээлэв.

Алтан картаас гадна Платинум картууд байгаа бөгөөд энэ талаар Newsweek мөн мэдээлжээ.

"Трампын алтан карт энд байна" гэсэн уриа, Алтан картын албан ёсны вэб сайтад тавигдсан бөгөөд карт дээр, "Америкд амьдралаа нээ" гэсэн уриа бүхий, Трампын хөрөг, түүний гарын үсэг, америкийн бэлгэдэл болох халзан бүргэд, Эрх чөлөөний хөшөө дүрслэгдсэн байна. 

Гүйцэтгэх захирамжийн дагуу "Алтан карт" хөтөлбөрийн хүрээнд, Худалдааны яаманд нэг сая доллараас доошгүй хандив өгсөн гадаадын иргэд цагаачлалын виз авах "түргэвчилсэн үйл явц"-ын давуу талыг ашиглах боломжтой болно. Мөн Корпорацууд ч, эдгээр картуудыг ивээн тэтгэх боломжтой бөгөөд дор хаяж хоёр сая долларыг төрд төлнө.

Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник, ойролцоогоор 80,000 "Алтан карт" гарах төлөвтэй хөтөлбөр хэрэгжих шатандаа явж байна гэжээ.

Мөн тэрээр, Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас шалгасны дараа зөвшөөрөгдсөн, 15,000 долларын "шалгалтын хураамж" төлсөн хүмүүсийг АНУ-д хууль ёсны байнгын оршин суугч буюу ногоон карт эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх болно. "Алтан карт" нь бизнесийн болон бусад салбарт "онцгой чадвартай" хүмүүст зориулагдсан EB-1, EB-2 визний хөтөлбөрүүдийг орлох болно. "Та АНУ-д 1 сая долларын хөрөнгө оруулалт хийснээр АНУ-ын хувьд онцгой үнэ цэнээ баталж чадна. Энэ нь, мөн өндөр үнэ цэнэтэй хүмүүс гэж үзэх маш сайн шалтгаан юм. Сар хүрэхгүй хугацааны дараа бусад ногоон картын ангиллыг түдгэлзүүлэх магадлалтай бөгөөд энэ схем нь тус улсад нэвтрэх загвар болно." гэсэн байна.

Цаашилбал, засаг захиргаа "Платинум карт"-ыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна. 5 сая долларын хураамжтай “Трамп Платинум карт” нь АНУ-аас гадуур олсон орлогоос АНУ-д 270 хоног хүртэл татвар төлөхгүй байх боломжийг олгоно. Newsweek-ийн тэмдэглэснээр, Алтан картаас ялгаатай нь, энэ санал нь иргэншилд хүрэх замыг санал болгодоггүй.

Дональд Трамп, “Трампын Алтан карт”-ын цагаачлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай захирамжид гарын үсэг зурсны дараа, TrumpCard.gov вэб сайтад “Трамп Платинум карт”-ыг авах боломжийн тухай мэдээлэл тавигдсан юм.

Харин гурав дахь сонголт нь бизнес эрхлэгчдэд боломж олгох, Trump Corporate Gold Card, 2 сая долларын үнэтэй. Энэхүү карт нь, АНУ-д рекорд хугацаанд байнга оршин суух боломжийг олгох боловч энэ тохиолдолд карт эзэмшигч төдийгүй тэдний ажилчид ч картын давуу талыг ашиглах боломжтой болно.

Гэсэн ч Латник, “Платинум карт хөтөлбөр нь, иргэншил өгөхгүй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатай болно. Холбооны засгийн газар онлайн хүлээлгийн жагсаалтыг аль хэдийн нээсэн” гэсэн байна.

Есдүгээр сарын 19-нд гаргасан захирамждаа Трамп, АНУ-д цагаачлалын бус визээр хэдэн арван мянган хүн тус улсад зургаан жил ажиллаж, амьдрах боломжийг олгодог, H-1B визээр нэвтрэхийг хүссэн хүмүүст 100,000 долларын нэмэлт хураамж ногдуулсан. Энэ өөрчлөлт нь H-1B хөтөлбөрийг ихээхэн чангатгасан юм. Трампаас, энэ өөрчлөлт буюу шинэ H-1B тарифыг технологийн компаниуд хэрхэн хүлээж авах бол гэсэн сэтгүүлчдийн асуултад, тэр "Тэд маш их баяртай байх болно. Бид маш их бүтээмжтэй хүмүүсийг эх орондоо үлдээнэ. Ихэнх тохиолдолд эдгээр компаниуд үүний төлөө маш их мөнгө төлөх болно, үүнд сэтгэл хангалуун байх болно” гэж хариулжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.