Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/19/2026
Anu.mn
Трампыг, Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалаас нь огцруулах санал гарг ...

Трампыг, Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалаас нь огцруулах санал гаргав

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sat Apr 18 2026
Трампыг, Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалаас нь огцруулах санал гаргав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын, Улаан өндөгний баярын өдөр хийсэн Иранд чиглэсэн заналхийлэл, хараалын үгтэй нийтлэлийн дараа, Ардчилсан намын зарим улстөрчид түүнийг Үндсэн хуулийн 25-р нэмэлт өөрчлөлтөөр огцруулах санал гаргажээ.

Түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж, Крис Мерфи зэрэг сенаторууд “аюултай, солиотой” гэж шүүмжилсэн бөгөөд тэдний үзэж байгаагаар уг нөхцөл байдал нь, Ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэх чадвартай эсэх асуудлыг хөндөж болзошгүй байгаа аж.

Мөн Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүд энэ байр суурийг дэмжиж, 25-р нэмэлт өөрчлөлтийг хэрэглэх боломжийг хөндөж байна.

Ийм санал өмнө нь, 2021 оны Капитолийн халдлагын дараа, мөн Трамп, Гренландыг АНУ-ын хяналтад авах тухай санал гаргах үед яригдаж байсан.

Нөгөөтэйгүүр, Бүгд Найрамдах намынхан мөн адил өмнө нь,Жо Байден дээр ижил арга хэмжээ авах санал гаргаж байсан юм.

Сүүлд нэмэгдсэн