
Ерөнхийлөгч Дональд Трамп Татварын алба болон Сангийн яамнаас 10 тэрбум доллар гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний болон хөвгүүдийнх нь компанийн татварын тайлан алдагдахыг зогсоохын тулд шаардлагатай арга хэмжээ аваагүй гэж буруутгаж буйгаа мэдэгджээ. NBC News-ийн мэдээлснээр, Татварын албаны хуучин ажилтан, баримт бичгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр задруулсан байна.
Нэхэмжлэлийг 1-р сарын 29-нд, Майами дахь холбооны шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээ Трамп, ерөнхийлөгчийн хувиар биш, хувийн нэрийн өмнөөс болон хоёр хүү Дональд Трамп бага, Эрик Трампын хамт нэхэмжлэл гаргаж байгаа гэж зарласан байна.
"Хариуцагчид, нэхэмжлэгчдэд нэр хүнд, санхүүгийн хохирол учруулж, тэднийг олон нийтийн өмнө доромжилж, бизнесийн нэр хүндийг нь шударга бусаар унагааж, буруугаар тайлбарлаж, Ерөнхийлөгч Трамп болон бусад нэхэмжлэгчдийн олон нийтийн байр сууринд сөргөөр нөлөөлсөн" гэж нэхэмжлэлд дурджээ.
Засгийн газрын тэргүүний хувьд Трамп энэ нэхэмжлэлд, техникийн хувьд хариуцагч гэдгийг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд учир нь Сангийн яам болон Дотоод орлогын албадууд ерөнхийлөгчид өөрт нь тайлагнадаг байна.
АНУ-ын Татварын албаны гэрээт ажилтан асан Чарльз Литтлжон, жилийн өмнө Трампын татварын бүртгэлийг Нью Йорк Таймс сонинд задруулсан хэргээр гэм буруугаа хүлээсэн бөгөөд 2024 онд түүнд таван жилийн хорих ял оноосон юм. 2020 онд тус сонин 2016, 2017 онуудад холбооны орлогын албан татварт ердөө 750 доллар төлсөн тухай онцгой мэдээ нийтэлж байв.
Энэ үед Трамп, Нью Йорк Таймс сонины нийтлэлийг "бүрэн хуурамч мэдээ", "зохиомол" гэж нэрлээд, уг мэдээллийг "хууль бусаар олж авсан" гэж тайлбарлан, сонинг буруутгаж байжээ.
Литтлжон, холбооны шүүхэд 2019, 2020 онуудад тэрбумтан Жефф Безос, Элон Маск зэрэг мянга мянган баян хүмүүсийн татварын бүртгэлийг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн. 2024 онд АНУ-ын Татварын алба Литтлжоны үйлдлийг "хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйл" гэсэн мэдэгдэл гаргаж, нөлөөлөлд өртсөн татвар төлөгчдөд мэдэгдэл илгээсэн гэж мэдэгдэж байжээ.
Одоо өөрийн засаг захиргааны эсрэг хууль ёсны арга хэмжээ авах гэж байгаа Трамп, өнгөрсөн жил сэтгүүлчдэд Хууль зүйн яамны өмнөх мөрдөн байцаалтын үр дүнг дурдаад холбооны засгийн газраас "маш их хэмжээний" нөхөн төлбөр авахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Нью Йорк Таймс сонин 10-р сард, Трамп Хууль зүйн яамнаас 230 сая долларын нөхөн төлбөр авахыг хүсч байгааг мэдээлсэн юм. 10-р сард Трамп, "Би өөрөө төлөх шийдвэрийг батлах нь хачин байна. Мөнгийг буяны байгууллагад эсвэл Цагаан ордныг сэргээн босгох ажилд хандивлана" гэж мэдэгджээ.
Албан тушаалдаа эргэн ирснээсээ хойш Трамп, шүүхэд олон тооны нэхэмжлэл гаргаж ирсэн. Өнгөрсөн жил тэрээр BBC-ийн эсрэг, хэлсэн үгийнх нь хэсгийг засварлаж, гүтгэсэн хэргээр буруутган 10 тэрбум долларын нэхэмжлэл гаргасан.
Долдугаар сард Трамп, 2003 онд Жеффри Эпштейн рүү илгээсэн гэх, түүний бүдүүлэг зургийн талаар нийтэлсэнтэй холбогдуулан The Wall Street Journal болон компанийн эзэмшигч Руперт Мердокийн эсрэг 10 тэрбум долларын нэхэмжлэл гаргасан.
Трампын бусад нэхэмжлэлд, JPMorgan Chase болон түүний гүйцэтгэх захирал Жейми Даймоны эсрэг улс төрийн шалтгаанаар банк түүний дансыг хууль бусаар хаасан гэж мэдэгдсэн 5 тэрбум долларын нэхэмжлэл багтна. Тэрээр мөн 2024 оны кампанит ажлынх нь талаар сурвалжилсан The New York Times болон түүний гурван сэтгүүлчийг гүтгэсэн хэмээн 15 тэрбум долларын нэхэмжлэл гаргасан. JPMorgan болон The New York Times хоёулаа эдгээр нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэдэгдэж байсан юм.
АНУ: Алдартай тарвага Панксатони Фил, өвөл дахин зургаан долоо хоног ургэлжилнэ хэмээн урьдчилан таамаглав