
11-р сарын 9-нд Ерөнхийлөгч Трамп, ихэнх Америкчууд Трампын засаг захиргаанаас цуглуулсан тарифын орлогоос "дор хаяж" 2000 долларыг авах болно гэж мэдэгдсэнийг The Hill мэдээлэв.
Трампын 11-р сарын 9-ний өглөө эрт Truth Social мөрийн хөтөлбөр дээрээ хийсэн мэдэгдэл нь, Цагаан ордон Дээд шүүхийн өмнө Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль (IEEPA)-ийн дагуу, тарифын орлогыг ашиглахыг хамгаалсны дараа гарсан. Тиймээс шүүгчид, ерөнхийлөгчийн хуулийг либерал байдлаар тайлбарласанд эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
Трамп, Америкчууд 2000 долларын тарифын орлого авах болно гэж олон нийтэд зарласан нь өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намынхан улс орон даяар сонгуульд ялсны дараа гарсан бөгөөд амьжиргааны өртгийн боломжийн байдлыг хангах нь Ардчилсан намынхны кампанит ажлын гол сэдэв байсантай холбоотой юм.
Трампын хэлсэн үг
11-р сарын 9-ний өглөөнөөс хойш Трамп өөрийн тарифыг сурталчилж, импортын барааны татвараас олсон орлого удахгүй улсын өрийг бууруулж, ард түмэнд шууд урсан орох болно. "Тарифыг эсэргүүцэгчид бол ТЭНЭГҮҮД! Бид одоо бараг тэг инфляцитай, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоосон, дэлхийн хамгийн баян, хамгийн хүндтэй улс. 401 мянган долларт хүрсэн нь, хамгийн өндөр түүхэн түвшин. Бид их наядаар нь доллар цуглуулж байгаа бөгөөд удахгүй 37 их наяд долларын АСАР ИХ ӨРӨӨ төлж эхэлнэ. АНУ-д үйлдвэр, заводууд хаа сайгүй баригдаж байгаа, рекорд их хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Өндөр орлоготой хүмүүсээс бусад хүн бүр дор хаяж 2,000 долларын ногдол ашиг авах болно." гэж Трамп Truth Social дээрх нийтлэлдээ бичжээ.
Трамп өнгөрсөн сард Америкчуудад 1,000-2,000 долларын чек өгөх санаагаа дурдаж байсан юм.
Харин 11-р сарын 9-нд Сангийн сайд Скотт Бессент, Трамптай энэ саналыг хэлэлцээгүй гэж мэдэгдсэн боловч, "2,000 долларын ногдол ашиг нь өөр хэлбэр, өөр арга барилаар байж болно. Гэхдээ шууд чекээр хийх шаардлагатай биш. Энэ нь зүгээр л ерөнхийлөгчийн хөтөлбөрт бидний харж буй татварын хөнгөлөлт байж болох юм. Жишээлбэл, цайны мөнгөнд татвар ногдуулахгүй, илүү цагийн хөлсөнд татвар ногдуулахгүй, Нийгмийн даатгалын татвар ногдуулахгүй. Автомашины зээлийн хөнгөлөлт авах боломж зэрэг татварын хуулийн хүрээнд санхүүждэг томоохон хөнгөлөлтүүд юм." гэж ярьжээ.
Хэн ногдол ашиг авах эрхтэй вэ?
Трамп яг ямар хүмүүст олгохыг тодорхойлоогүй боловч, "өндөр орлоготой хүмүүс"-ээс бусад "бүх хүн" дор хаяж 2,000 долларын ногдол ашиг хүртэх болно гэж хэлсэн. Харин Цагаан ордон болон Сангийн яам, ямар орлогын түвшинг ногдол ашиг авахаас хассан болон хүүхдүүд ижил төлбөр авах эрхтэй эсэх талаархи асуултад хариулаагүй бөгөөд мөн ногдол ашиг улсад хэр их зардал гаргахыг хэлээгүй юм.
Цар тахлын үеэр Конгресс гурван удаа урамшууллын чек гаргаж байсны хоёрыг нь, Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа гарын үсэг зурж хэрэгжүүлсэн. Эхнийх нь 2020 оны 3-р сард татвар төлөгч бүрт 1200 доллар, хүүхэд бүрт 500 доллар олгосон. Хоёр дахь удаад 2020 оны 12-р сард, татвар төлөгч бүрт 600 доллар, хүүхэд бүрт 600 доллар олгосон. Гурав дахь нь 2021 оны 3-р сард 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден, татвар төлөгч бүрт 1400 доллар буюу эхнэр/нөхөрт 2800 доллар, хүүхэд эсвэл асран хүмүүжүүлэгчид 1400 доллар олгож байв.
Трампын гарын үсэг зурсан хоёр удаагийн чекийн хувьд, жилд 75,000 доллар хүртэлх орлоготой хүмүүс болон 150,000 доллар хүртэлх орлоготой хосууд бүрэн төлбөр авах эрхтэй байв. Үүнээс дээш өндөр орлоготой америкчууд, тодорхой босго хүртэл бууруулсан дүнгээр авсан бөгөөд Дотоод орлогын албаны (IRS) мэдээлснээр, цар тахлын үед 476 сая гаруй төлбөр олгож, нийт 814 тэрбум долларын санхүүгийн тусламж үзүүлсэн байна.
Тариф хэр их орлого олдог вэ?
Сангийн сайд, “Тарифын үндсэн зорилго нь, орлого бий болгоход биш (энэ нь Конгрессын эрх мэдэлд хамаарна), харин шударга бус худалдааны тэнцвэргүй байдлыг засах явдал. Энэ бол орлогын төлөө биш, харин тэнцвэрийг сэргээх тухай юм. Орлого эхний шатанд ирдэг. Дараа нь тэнцвэр сэргэж, улс оронд ажлын байр эргэн ирэхэд, энэ нь дотоодын татварын орлого болдог." гэж мэдэгдсэн юм.
Гэсэн ч, тарифууд аль хэдийн тэрбум тэрбум долларын орлого бий болгосон. Есдүгээр сар гэхэд засгийн газар гадаадын барааны татвараас 195 тэрбум доллар цуглуулсан бөгөөд компаниуд гадаадаас бүтээгдэхүүн импортлохдоо үүнийг төлдөг байна. Энэ нь өмнөх санхүүгийн жил (2024)-ээс 250% буюу нэмэлт 118 тэрбум доллараар өссөн үзүүлэлт бөгөөд Санхүүгийн яамны мэдээлснээр, тарифууд дараагийн арван жилд ойролцоогоор 3 их наяд доллар олох төлөвтэй байгаа ажээ.
АНУ-ын түүхэн дэх, хамгийн удаан хугацааны Засгийн газрын үйл ажиллагааны зогсолт дууслаа
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн газрын зогсолт дуусч магадгүй байна
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй үр дагаварт хүргэдэг
2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт, урд өмнөх дээд амжилтуудыг эвдэж, АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн зогсолт болж байна