Трамп, Америкийн шинэ төрсөн хүүхдүүдэд зориулж 1000 долларын засгийн газрын хөрөнгө оруулалтын данс бий болгохоо зарлав. Эдгээр, татвар ноогдуулалт хойшлогдох дансууд хөрөнгийн зах зээлийг хянах болно гэж The Guardian мэдээлэв.
6-р сарын 9-нд Дональд Трамп, Америкийн шинэ төрсөн хүүхдэд төрөөс санхүүжүүлдэг 1000 долларын хөрөнгө оруулалтын данс нээх холбооны хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд энэхүү санаачилга нь "том, сайхан хуулийн төсөл"-тэй холбоотой хөтөлбөрийн хүрээнд, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй тэргүүлэх бизнесийн удирдагчдаас дэмжлэг авсан байна.
Цагаан ордонд Uber, Goldman Sachs, Dell Technologies зэрэг 10 гаруй Гүйцэтгэх захирлууд оролцсон уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн, 2025-2029 оны хооронд төрсөн хүүхдүүдэд зориулагдсан "Трамп данс" буюу татварыг хойшлуулсан хөрөнгө оруулалтын дансны талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Эдгээр дансны өгөөж хөрөнгийн зах зээлээс хамаарна.
"2024 оны 12-р сарын 31-ээс 2029 оны 1-р сарын 1-ний хооронд төрсөн америк хүн бүрийн хувьд холбооны засгийн газар хөрөнгийн зах зээлийн ерөнхий гүйцэтгэлийг хянадаг татварын хойшлуулсан дансанд нэг удаа 1000 доллар хандивлана" гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Дансуудыг хүүхдийн асран хамгаалагчид удирдаж, хувийн нэмэлт хандивыг жилд 5,000 доллар хүртэл хэмжээнд нэмэхийг зөвшөөрнө. Трамп энэ санаачилгаа, "сая сая америкчуудад дараагийн үеийнхээ ирээдүйг баталгаажуулахын тулд, эдийн засгийн хүчийг ашиглахад туслах гэр бүлүүдийг дэмжих хөтөлбөр" гэж нэрлэсэн.
Uber-ийн Майкл Делл, Дар Хосровшахи, Goldman Sachs- ын Дэвид Соломон, Robinhood-н Владимир Тенев зэрэг томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд ажилчдынхаа хүүхдүүдийн дансанд олон тэрбум доллар өгөхөө амласан бөгөөд Трамп, тэднийг магтаж, "Трампын дансанд олон сая доллар оруулахад бэлэн байгаа өнөө цагийн бизнесийн шилдэг оюун ухаантнууд" гэж нэрлэжээ. Уулзалтад оролцсон Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон хөтөлбөрийг дэмжин, "Энэ бол Америк хүүхэд бүрт эхний өдрөөсөө санхүүгийн давуу тал олгох зоримог, өөрчлөлтийн бодлого юм. Бүгд найрамдахчууд гэр бүл, хөгжил цэцэглэлт, боломжийг үргэлж дэмжиж ирсэн нам гэдгээр бахархдаг" гэжээ. Энэхүү хөтөлбөр нь, өргөн хүрээний төсвийн нэг хэсэг болгон танхимаар аль хэдийн батлагдсан боловч, бүхэл бүтэн багцын агуулгаас шалтгаалан Сенат дахь Бүгд найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Хуулийн төслүүдийг дангаар нь батлах боломжгүй бөгөөд Трампын хэлснээр, "манай улсын түүхэн дэх хамгийн чухал хууль тогтоомжийн нэг" гэж нэрлэсэн "том, сайхан хуулийн төсөл" батлагдахаас бүрэн хамаарна. Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг, Нийгмийн даатгалын өөрчлөлт, бэлэн мөнгөний шилжүүлгийн татвар зэрэг "зорилтот шинэчлэлээр бүрэн санхүүжигднэ" гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Конгрессын Төсвийн алба (CBO) өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төсөл нь, дараагийн арван жилд улсын өрийг 2.4 их наяд ам.доллараар нэмж, Medicaid болон хүнсний тусламжийг бууруулна гэж тогтоосон. Харин, CBO-ийн дүн шинжилгээгээр, Конгрессын танхимд нэг саналаар Ардчилсан намын дэмжлэггүйгээр батлагдсан энэ хуулийн төсөл нь 2034 он гэхэд, 10.9 сая америкчуудыг эрүүл мэндийн даатгалгүй үлдэхэд хүргэхээр байгаа нь тогтоогджээ.
Төрийн сангийн хэлтсээс олгодог дансуудыг өмнө нь “MAGA данс” гэж нэрлэдэг байсан бөгөөд эдгээр нь, одоо байгаа 529 боловсролын төлөвлөгөөтэй төстэй боловч шимтгэлийн хязгаар багатай юм. Ийм учраас зарим салбарын зөвлөхүүд, Трампын данс хөрөнгө оруулалтын хамгийн сайн нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт эргэлзэж байна. (529 төлөвлөгөө нь боловсролд зориулж мөнгө хэмнэх зорилготой АНУ-ын хөрөнгө оруулалтын тусгай дансууд юм. Эдгээр нь АНУ-ын Дотоод орлогын хуулийн 529-р хэсгийн үндсэн дээр байдаг. - Ред.)
Гэхдээ энэ санаачилга өвөрмөц биш юм: 2002-2011 онд Их Британид ижил төстэй хөтөлбөр болох Хүүхдийн итгэлийн сан хэрэгжиж байсан. Мөн Сингапурт хүүхдийн хадгаламжийг төрөөс хамтран санхүүжүүлдэг Baby Bonus төсөл хэрэгждэг.
Трамп дансны ирээдүйн өгөөжийн талаар өөдрөг байгаагаа илэрхийлээд, данс эзэмшигчидийн амьдралд жинхэнэ эхлэлийг тавина, ялангуяа бид тоо болон эдийн засгийн цаашдын хөгжилд бага зэрэг азтай байвал" гэж хэлсэн байна. Харин, Хуулийн төслийг батлахгүй бол "АНУ-ын түүхэн дэх хамгийн том татварын нэмэгдэл" болно гэдгийг Жонсон анхааруулаад, "Америк хүн бүрт туслах өсөлтийн хуулийн төсөл"-ийг нэн даруй батлахыг Конгресст уриалжээ.