Есдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" платформ дээр, "АНУ-аас гадна өөр бусад улсад үйлдвэрлэсэн аливаа кинонд 100 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэнийг CNN мэдээллээ.
Одоохондоо, энэхүү тарифыг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх талаар Трамп тодорхой хэлээгүй байна. Хэрэв 47 дахь ерөнхийлөгч энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл, анх удаа бүтээгдэхүүнд бус үйлчилгээнд татвар ногдуулах болно.
Анх Трамп тавдугаар сард, бусад улсууд кино найруулагчдыг татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлдэг, тиймээс гадаадын кинонд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан. Харин 9-р сарын 29-ний нийтлэлдээ тэрээр, Калифорниа муж "ялангуяа энэ үйлдлийн хүнд цохилтод өртсөн!" гэж онцлон бичсэн юм.
Трамп анх тавдугаар сард, татвар өсгөснөө зарлах үед Холливуд энэ санаачилгад огт бэлтгэлгүй байсан бөгөөд тус салбарын нэгэн төлөөлөгч, "Эхлээд үнэхээр цочирдсон, кино үйлдвэрлэл бараг зогсно. Гэхдээ түүнд ийм алхам хийх эрх мэдэл үнэндээ байхгүй. Үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй” гэж CNN-д ярьжээ.
Америкийн жүжигчид, найруулагч нар ихэвчлэн гэртээ ойрхон ажиллахыг илүүд үздэг ч, "Ажиллах хүчний зардалөндөр, татварын хөнгөлөлт байдаггүйгээс, гадаадад зураг авалт хийх нь хамаагүй хямд байдаг тул, Холливудын студиуд ажилтнуудынхаа нислэг, зочид буудлын төлбөрийг төлөх нь хямд байдаг" гэж United Talent Agency-ийн дэд дарга Жей Сурес тавдугаар сард ярьж байсан юм.
Даваа гарагийн өглөө Netflix (NFLX)-ийн хувьцааны ханш Трампын тайлбарын дараа 1%-иар буурсан бол AMC (AMC) болон The Walt Disney Company (DIS) зэрэг кинотой холбоотой бусад хувьцааны ханш өссөн байна.
Цар тахлын улмаас кино театрын үзэгчидийн тоо буурч, гэрээсээ кино үзэх болж, стриминг платформ руу шилжсэнээр АНУ-д кино театрын орлого буурч байна. АНУ-ын кино театруудын нийт орлого 2018 онд 12 тэрбум ам.долларт хүрч дээд цэгтээ хүрч байсан бол, 2020 онд COVID-19 тахлын улмаас олон кино театр хаагдан, хоёр тэрбум гаруй доллар болж буурчээ. Театрууд сэргэж байгаа хэдий ч, үзэгчидийн тоо 2019 оныхтой харьцуулахад бараг тал хувьтай байна. Үүнээс хойшхи хугацаанд кино театрын нийт орлого 9 тэрбум доллараас хэтрээгүй байна.
CNN-ийн толгой компани болох Warner Bros. Discovery энэ жил дэлхийн хэмжээнд 4 тэрбум ам.долларын ашиг олсон нь ийм түвшинд хүрсэн анхны студи болж байна.
Мөн киноны тарифыг өсгөхөөс гадна, Трамп бусад олон хураамж, татварыг бэлдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар, брендийн эмэнд 100% тариф тогтоохоор төлөвлөж байгаагийн зэрэгцээ, хүнд даацын машинд 25%, гал тогооны тавилга 50%, зөөлөн тавилгад 30%-ийн тариф тус тус тогтооно. Есдүгээр сарын 29-нд олон нийтийн сүлжээнд Трамп, АНУ-д импортолж буй бүх тавилгад "их хэмжээний" татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.