Трамп, Пулицерын шагналын шүүгчидийг шүүхэд өгнө гэж сүрдүүлэв
Fri Jun 03 2022
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп, Пулицерийн шагналын зөвлөлд хандан Нью-Йорк Таймс, Вашингтон Пост хэвлэлийн байгууллагууд, 2018 онд, Трампыг Оросын банктай холбоотой болгон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сурвалжилсных нь төлөө тэдэнд олгосон шагналыг хүчингүй болгохыг уриалжээ. Эс бөгөөс тэрээр шүүхэд хандана гэж сүрдүүллээ гэж Yahoo! News мэдээллээ. Трамп, Пулитцерийн шагналын администратор Маржори Миллерт бичсэн захидалдаа, “Уг шагнал хүртсэн нийтлэлүүд нь худал мэдээлэлд үндэслэсэн гэдгийг хоёр ч удаа мэдэгдэж, бичгээр хүсэлт гаргаж байснаа дурдаад, Пулитцерийн хороо эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд худал, зохиомол мэдээллийнх нь төлөө шагнал өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Пулитцерийн шагналын зөвлөл энэхүү шагналыг хүлээн зөвшөөрсөн нь, буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг мөн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Хэрэв зөвлөл бие даасан зөв үйлдэл хийхгүй бол, энэ бүхэн хуулийн дагуу арга хэмжээ авахад хүргэх болно” гэжээ.
Трамп мөн тус зөвлөлөөс Хууль зүйн яамны ерөнхий байцаагч Майкл Хоровицын мөрдөн байцаалтын эхний шатанд Трамп-Оростой холбоотойг мөрдөх үеийн Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тодорхой тусгасан тайланг тусгай зөвлөх Роберт Мюллерт шилжүүлэхээс өмнө нарийвчлан судлахыг хүссэн байна. Трамп, "Та жигшмээр, худал гүтгэлэг агуулсан материал нийтлэхийн зэрэгцээ миний нэр хүндийг унагахын тулд чадах бүхнээ хийсэн. Одоо би нэр хүндээ хэрхэн сэргээх вэ" гэж захидалдаа бичсэн байна.
Эх сурвалж: www.forumdaily.com








