December
13
2025
Anu.mn
Мэдээ
Трамп орлогын албан татварыг хасч, тарифын орлогоор орлуулахыг хүсч байна
Трамп орлогын албан татварыг хасч, тарифын орлогоор орлуулахыг хүсч байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Трамп орлогын албан татварыг хасч, тарифын орлогоор орлуулахыг хүсч байна

Трамп, тарифын орлогыг ашиглан хувь хүмүүсийн холбооны орлогын албан татварыг бууруулах эсвэл бүр хасах , хязгаарлагдмал орлоготой сая сая гэр бүлд таалагдах санааг дэвшүүлсэн бөгөөд харин шинжээчид импортын тариф нь,орлогын албан татварыг бүрэн нөхөж чадна гэдэгт эргэлзэхийн зэрэгцээ, энэ татварыг бууруулах нь, тус улсын өндөр орлоготой иргэдэд хамгийн их ашиг тус өгнө гэж үзэж байгаа талаар CBS News мэдээлэв.

Харин Трамп 12-р сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаан дээр, "Бид маш их мөнгө цуглуулж байгаа тул ойрын ирээдүйд та орлогын албан татвар төлөх шаардлагагүй болно гэдэгт би итгэж байна" гэж тарифын орлогын талаар олон хийтэд хандан ярьжээ.

Дээд шүүх түүний ногдуулсан импортын тариф, үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг авч үзэж байгаа. Эдгээр тарифууд нь, Америкийн компаниудын төлсөн импортын худалдааны татвар бөгөөд ихэвчлэн үнийн өсөлтөөр хэрэглэгчдэд хэсэгчлэн дамждаг. Энэ бодлогын ачаар Сангийн яамны энэ жилийн тарифын орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай, "Трамп, ирэх жилүүдэд худалдааны тарифаараа дамжуулан холбооны засгийн газарт их наяд долларын орлого бий болгоно. Эдгээр зардлын ачаа эцэстээ дэлхийн хамгийн том, хамгийн сайн хэрэглээний зах зээл болох Америкийн эдийн засгаас хамааралтай гадаадын экспортлогчид дээр унах болно" гэж мэдэгджээ.

Тарифаас олсон орлого нэмэгдсэн ч, татварын мэргэжилтнүүд ийм орлого орлогын албан татварыг орлож чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.

Татварын сангийн холбооны татварын бодлогын дэд ерөнхийлөгч Эрика Йорк, “Трампын засаг захиргааны одоогийн тарифын бодлого хэвээр хадгалагдвал ирэх арван жилд ойролцоогоор 2.1 их наяд долларын орлого бий болгоно. Харин мөн хугацаанд холбооны орлогын албан татвар үүнээс арав дахин их буюу 32 их наяд доллар бий болгоно гэдгийг харьцуулах хэрэгтэй. Хамгийн их хэмжээгээр хэрэглэсэн ч, тарифын орлого тэр хэмжээний орлогыг бий болгож чадахгүй - импортын хэмжээ нь уг татварын баазыг дэмжихэд хангалтгүй” гэж бичжээ.

Като хүрээлэнгийн эдийн засгийн дэд ерөнхийлөгч Скотт Линсиком, тарифын орлогыг татварыг бууруулахад ашиглаж болно. Гэхдээ, бага орлоготой гэр бүлүүд орлогын албан татварыг бага эсвэл огт төлдөггүй тул, ийм бууралт нь хамгийн их хэрэгцээтэй хүмүүст туслах магадлал багатай. Хэрэв орлогын албан татварын 3%-ийн хөнгөлөлтийг хэрэгжүүлбэл жинхэнэ ашиг хүртэгчид нь зөвхөн татвар төлөгчдийн шилдэг 10% байх болно. Мөн, өрх бүрт нэг удаа 2000 доллар төлөх Трампын санааг хэрэгжүүлэхэд 300-600 тэрбум доллар шаардлагатай. Энэ нь АНУ-ын одоогийн тарифаас олох орлогоос хамаагүй их юм. АНУ ийм төлбөрийг санхүүжүүлэх эсвэл орлогын албан татварыг орлох хангалттай тарифын орлого босгож чадахгүй байх магадлалтай. Үүний тулд импортын татварыг Америкчуудын ихэнх нь, импортын бараа худалдаж авахаа болих хүртэл өндөр түвшинд нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд тарифын орлого зогсох болно. Эдийн засагчид, маш өндөр үр дүнтэй ханшаар буюу 20-30% -ийн тарифаар жилд 700 тэрбум орчим доллар босгох боломжтой гэж хэлж байгаа ч, үүнийг илүү өндөр болговол хүмүүс импортын бараа худалдаж авахаа болино." гэж мэдэгдэв.

Татварын сангийн мэдээлснээр, иргэдийн шилдэг 10% нь тус улсын бүх орлогын албан татварын ойролцоогоор 72%-ийг төлдөг байна.

Харин, IRS-ийн мэдээлснээр хувь хүний ​​орлогын албан татварын орлого жилд ойролцоогоор 2.7 их наяд доллар байдаг. 2025 оны санхүүгийн жилд Сангийн яамны мэдээллээр АНУ 195 тэрбум долларын тарифын орлого цуглуулсан байна.

Йелийн төсвийн лаборатори, Америкийн хэрэглэгчид одоогоор импортын бараа худалдан авахдаа дунджаар бараг 17% тариф төлдөг гэсэн тооцоо гаргасан бөгөөд энэ нь, хуульд заагдсан хувь хэмжээг тусгадаггүй, харин импортолсон бараанд ногдсон бүх холбогдох татварын бодит дундаж ачааллыг тусгадаг "дундаж үр дүнтэй тарифын ханш" гэж тайлбарлажээ .

Бараа, эд анги импортолдог Америкийн компаниуд, барааны гарал үүсэл, тухайн улсаас хамааран төлбөр төлдөг. Жишээлбэл, Америкийн компаниуд Европын Холбооноос импортлоход 15%-ийн татвар төлдөг. Энэ нь 5 долларын үнэтэй Итали шоколад импортолдог компани, АНУ-ын засгийн газарт нэмэлт 75 цент төлж, дараа нь энэхүү нэмэлт зардлыг хэрэглэгчдэд шилжүүлэх эсвэл өөрсдөө шингээх эсэхээ шийднэ гэсэн үг юм. Татвар нь ихэвчлэн борлуулалтын татвар шиг бүтэцтэй.

Харин, хувь хүний ​​орлогын албан татвар нь прогрессив шинж чанартай, бага орлоготой хувь хүмүүс өндөр орлоготой гэр бүлээс бага хувь хэмжээ төлдөг. Бага хувь хэмжээ нь 10%, дээд хувь нь 37% байдаг.

Тиймээс шинжээчид, прогрессив орлогын албан татварыг худалдааны тогтмол тарифын системээр солих нь бага, дунд орлоготой гэр бүлүүд өндөр орлоготой гэр бүлээс илүү их татварын дарамт хүлээхэд хүргэх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.