Anu.mn
Трамп NFT цуглуулгаа гаргасан нь, үнэхээр гайхалтай болжээ

Трамп NFT цуглуулгаа гаргасан нь, үнэхээр гайхалтай болжээ

Wed Dec 21 2022
Трамп NFT цуглуулгаа гаргасан нь, үнэхээр гайхалтай болжээ

Арванхоёрдугаар сарын 14-нд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп, өөрийн Truth Social хуудсандаа нэгэн гэнэтийн бичлэг нийтэлжээ. Бичлэгт улстөрч, супер баатрын хувцастай гарч ирээд арванхоёрдугаар сарын 15-нд шүтэн бишрэгчдээ баярлуулах зүйл бэлэглэнэ гэж амласан байна. Энэхүү мега гэнэтийн зүйл нь, Трампын хэлснээр түүний амьдрал, карьерыг "гайхалтай урлаг" хэлбэрээр харуулсан NFT төсөл (тоон зургийн токен) байв.

Гайхамшигтай урлаг гэж хэлэхүйц биш ч, эдгээр "дижитал арилжааны картууд" үнэхээр үзмээр зүйл болсон. Тэднийг түгээхийн тулд Трампын баг тусгай вэбсайт үүсгэсэн байна. Картууд дээр улс төрч Трамп ковбой, сансрын нисгэгч, тамирчин, супер баатар болон бусад олон шүтэн бишрэгч баатруудын дүрээр дүрслэгджээ.

NFT бүр нь 99 долларын үнэтэй. Зарим нь зөвхөн нэг хувь, бусад нь хоёр, тав, долоо, 10 хувь байна. Эхний хувилбарт нийт 45,000 карт байгаа бөгөөд вэбсайтын мэдээлснээр 12-р сарын 16-ны байдлаар бүгд зарагдсан гэжээ.

ImageImage

Трампын худалдан авагчиддаа зориулсан шагнал

NFT төслийн сурталчилгааны видеон дээр Трамп өөрийгөө "[Абрахам] Линкольноос илүү, [Жорж] Вашингтоноос илүү" гэж мэдэгджээ. Харин дараа нь тэр гол бөгөөд хамгийн сонирхолтой хэсэгтээ: “Авч буй карт бүр тань, надтай хамт оройн зоог барих гэх мэт гайхалтай шагналуудыг автоматаар өгдөг. Энэ бол гайхалтай шагнал эсэхийг би мэдэхгүй, гэхдээ энэ бол бидэнд байгаа зүйл." гэсэн байна.

Оройн зоогоос гадна, улстөрчийн шүтэн бишрэгчид түүний талбайн аль нэгэнд нь гольф тоглох (Трамп өөрөө ч тоглох болно), 45 дахь ерөнхийлөгчтэй Zoom-ээр ярилцах, түүний гарын үсэг болон бусад зүйлсийг хожих боломжтой. Гол шагнал нь Өмнөд Флорида дахь Мар-а-Лаго дахь өргөөнд нь, Трамптай хамт гала оройн зоог барих тасалбар юм.

Цуглуулсан мөнгө нь сонгуулийн аянд зарцуулагдахгүй.

NFT-д цуглуулсан бүх мөнгө Трампыг ерөнхийлөгчөөр дахин сонгох кампанит ажлыг дэмжихэд зориулагдана гэж үзэх нь зүйн хэрэг. Гэвч зохион байгуулагчид нь тийм биш гэж мэдэгдээд байна. NFT дуудлага худалдааны зохион байгуулагч NFT INT компанийн хуудсанд, "Эдгээр дижитал арилжааны картууд нь улс төрийн шинжтэй биш бөгөөд улс төрийн аливаа кампанит ажилтай ямар ч холбоогүй. NFT INT компани нь, Дональд Ж.Трамп, The Trump Organization, CIC Digital LLC болон тэдгээрийн холбогдох албан тушаалтан, салбаруудтай эзэмшил, удирдлага, хяналтын хамааралгүй" гэсэн байгаа бөгөөд эндээс цуглуулсан мөнгө хаашаа орох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн