Anu.mn
Трамп хуульчийнхаа төлбөрийг мориор төлөхийг оролдож байсан талаар удахгүй худалдаанд гара ...

Трамп хуульчийнхаа төлбөрийг мориор төлөхийг оролдож байсан талаар удахгүй худалдаанд гарах номонд бичжээ.

Sat Sep 10 2022
Трамп хуульчийнхаа төлбөрийг мориор төлөхийг оролдож байсан талаар удахгүй худалдаанд гарах номонд бичжээ.

Дональд Трамп нэг удаа өмгөөлөгчийнхөө төлбөрт морь өгөхийг оролдсон тухай The New York Times сонины Дэвид Энричийн шинэ номонд бичжээ. Даваа гарагт, The Guardian-д "Servants of the Damned: Giant Law Firms, Donald Trump and the Corruption of Justice буюу Хараагдсан албат: Аварга хуулийн фирмүүд, Дональд Трамп ба шударга ёсны авлига" номын хэсгийг нийтэлсэн байна.

Энэ сарын сүүлээр уншигчидын гарт хүрэх уг номонд, Трамп 1990-ээд онд "white-shoe фирмийн өмгөөлөгчид" 2 сая долларын өртэй байсан талаар бичсэн бөгөөд дараах үйл явдлын талаар өгүүлсэн байна.

Тухайн үед, уг хуулийн фирмийн өмгөөлөгч Трамптай нүүр тулж уулзан төлбөрөө авахын тулд Trump Tower-т урьдчилан мэдэгдэлгүйгээр очжээ.
Гэтэл Трамп, -''Би таны төлбөрийг төлөхгүй. Харин би танд илүү үнэ цэнэтэй зүйл өгөх болно." гэсэн байна.
Өмгөөлөгч түүний хэлж байгааг бүрэн ойлгохгүй гайхан -"Тэр юу яриад байгаа юм бэ?“ гэхэд,
Трамп үргэлжлүүлэн -"Надад азарга байгаа. Үүний үнэ 5 сая доллар хүрнэ." гээд файлын шүүгээгээ ухан, мориныхоо бичиг баримтыг гаргаж ирэн өмгөөлөгчид өгсөн байна.
Үүний хариуд гайхсан өмгөөлөгч -"Энэ бол 1800-аад оны үе биш. Та миний төлбөрийг мориор төлж чадахгүй” гээд шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн байна.
Ингээд Трамп эцэст нь "өр төлбөрийнхөө дор хаяж нэг хэсгийг нь төлсөн" гэж зохиолч номондоо бичжээ.

Энэхүү өнгөлөг онигоо нь Трамп өмнө нь өмгөөлөгчийнхөө үйлчилгээний хөлсийг төлөхөөс татгалзаж байсан түүхийг батлаад байгаа юм.

Нью Йорк Таймс сонины сурвалжлагч Мэгги Хаберман өнгөрсөн долоо хоногт, өмгөөлөгчид үйлчилгээнийхээ хөлсөө авахгүй гэж эмээж байгаа тул Трамп шалгагдаж байгаа хэргүүдийнхээ мөрдөн байцаалтад хууль зүйн туслалцаа авахад бэрхшээлтэй байгаа гэж мэдэгдсэн байна.

Тэр ч байтугай тэрээр Руди Жулианигийн олон сая долларын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй гэсэн мэдээлэл бий.

HuffPost энэ номын мэдээллийн талаар Трампын оффист тайлбар өгөх хүсэлт тавихад, шууд хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Yahoo!news

Сүүлд нэмэгдсэн