
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн АНУ-ын гаалийн татвар нь тус улсын эдийн засгийг сүйрүүлнэ гэсний хариуд Канадыг АНУ-ын 51 дэх муж болохыг санал болгосон гэж эх сурвалжууд Fox News-т мэдээлжээ.
Трюдо өнгөрсөн долоо хоногт Мар-а-Лагод гэнэтийн айлчлал хийж, Канадын бараанд 25 хувийн татвар ногдуулна гэсэн Трампын таагүй амлалтынх нь талаар ярилцсан юм.
АНУ-ын энэхүү тариф нь, Канад, Мексикийн хил дээрх хил дамнасан хууль бус шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хар тамхины наймааг бууруулах зорилготой хийх Трампын зорилтуудын нэг хэсэг юм.
Гурван цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр Трамп, Канад улсыг хилээр нэвтрүүлэх хүмүүс, хар тамхины урсгалыг хянаж чадаагүй, 100 тэрбум доллараас давсан худалдааны асар их алдагдалд хүргэсэн гэж шууд буруутгасан бөгөөд Трюдо, ийм тариф нь Канадын эдийн засгийг сүйрүүлнэ гэсний хариуд Трамп, Канадыг АНУ-ын 51 дэх муж болохыг санал болгоод, Трюдог "захирагчийн" цолтой хэвээр үлдэж болох юм гэж хэлжээ. Тун ноцтой зүйл хөндсөн энэ яриаг харин хамт байсан оролцогчид инээлдэн хүлээн авчээ.
Юутай ч, таагүй хэцүүхэн энэхүү мөчүүдийг үл харгалзан Канадын төлөөлөгчид хэлэлцүүлгийг эерэгээр өндөрлөсөн гэж үзэж байна. Трамп, Трюдо нарын албан ёсны тайлбар хараахан гараагүй байна.
2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт, урд өмнөх дээд амжилтуудыг эвдэж, АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн зогсолт болж байна
Арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой боловч, зарим нь шатдауны улмаас хаалттай байж болзошгүй байна
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна