Anu.mn
Трамп, ерөнхийлөгчдийн алдарын гудмыг байгуулсан бөгөөд Байдены хөргийг гарын үсэгээр нь о ...

Трамп, ерөнхийлөгчдийн алдарын гудмыг байгуулсан бөгөөд Байдены хөргийг гарын үсэгээр нь орлуулжээ

Wed Oct 01 2025
Трамп, ерөнхийлөгчдийн алдарын гудмыг байгуулсан бөгөөд Байдены хөргийг гарын үсэгээр нь орлуулжээ

Цагаан ордны баруун жигүүрийн дагуу орших хэсэгт, Трампын байгуулсан ерөнхийлөгчдийн алдрын модот гудамд,46 дахь ерөнхийлөгч Жо Байдены хөрөгний оронд гарын үсгийг нь байрлуулсан тухай NBC мэдээлэв.

Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг "Байдены хөрөг"-ийн хоёр талд, 45, 47 дахь ерөнхийлөгч хэмээн тавигдсан байна.

Есдүгээр сарын эхээр Трамп, Байдены хөргийг авто фото ​​зургаар солих төлөвлөгөөтэй байгаагаа цухуйлгаж байсан юм.

Энэхүү алтадмал хүрээтэй ерөнхийлөгчидийн хөргийг эгнүүлэн байрлуулсан урт гудамж нь, ордны баруун жигүүр болон саяхан шинэчлэгдсэн Сарнайн цэцэрлэгт хүрээлэнгээс харагддаг байна. Трамп тэнд оройн зоог барихаар төлөвлөөд байгаа аж.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, энд бүх ерөнхийлөгчидийн хөрөг тавигдсан гэдгийг баталж байгаа ч, Байдены хөргийн талаар тодорхой зүйл хэлээгүй байна.

Сүүлд нэмэгдсэн