1-р сараас 7-р сарын сүүл хүртэл, АНУ 1.2 сая гаруй цагаач ажилчдаа алдсан гэж PBS News хүн амын тооллогын товчооны мэдээллээс иш татан мэдээлэв. Энэ тоонд хууль бус болон хууль ёсны цагаачдын аль аль нь багтсан байна.
Калифорнийн Төв хөндийн фермүүдэд ургац хураалтын цаг болж, Цагаачлал, гаалийн алба (ICE)-ыг тэдний амьдралыг сүйрүүлж болзошгүй байна гэж эзэд нь гомдолложээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогыг чангатгаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд Pew судалгааны төвийн дүн шинжилгээ хийсэн хүн амын тооллогын товчооны урьдчилсан мэдээллээр, 1-р сараас 7-р сарын эцэс хүртэл тус улс, 1.2 сая гаруй цагаачдаа гаргажээ. Энэ тоонд тус улсад байгаа хууль бусаар болон хууль ёсны цагаачдын аль аль нь багтсан байна.
Pew-ийн ахлах судлаач Стефани Крамер хэлэхдээ, цагаачид АНУ-ын ажиллах хүчний бараг 20 хувийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуйн салбарт ажиллагсдын 45% нь цагаачид, нийт барилгын ажилчдын бараг 30%, үйлчилгээний ажилчдын 24% нь цагаачид байна.
2023 онд АНУ-д бичиг баримтгүй цагаачдын тоо 14 саяд хүрч дээд амжилт тогтоож байсан бөгөөд Трамп АНУ-д хууль бусаар ажиллаж байсан олон сая цагаачдыг албадан гаргана гэсэн амлалтаараа сонгуулийн кампанит ажилдаа орсон. Тэрээр албадан гаргах ажлыг "аюултай гэмт хэрэгтнүүд рүү" чиглүүлнэ гэж хэлсэн ч, ICE-д саатуулагдсан хүмүүсийн ихэнх нь гэмт хэргийн бүртгэлгүй байжээ. Үүний зэрэгцээ юутай ч, түүний бодлого хууль бусаар хил нэвтрэх явдалыг эрс бууруулсан юм.
Даллас хотын Холбооны нөөцийн банкны хөдөлмөрийн эдийн засагч Пиа Оррениус, АНУ-ын ажлын байрны өсөлтийн 50-иас доошгүй хувийг цагаачид эзэлдэг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бид сая сая цагаачдыг хүлээн авсан. Энэ нь бидний ажлын байр бий болгох чадварт ихээхэн нөлөөлсөн гэж ярьжээ.
Америкийн Ерөнхий Гүйцэтгэгчдийн Холбооноос гаргасан засгийн газрын ажил эрхлэлтийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд АНУ-ын, томоохон хотуудын тал орчимд барилгын ажил буурсан байна Тус нийгэмлэгийн ахлах эдийн засагч Кен Саймонсон, "Барилгын ажил эрхлэлт янз бүрийн шалтгааны улмаас олон газарт зогсонги байдалд орсон эсвэл буурсан. Гэхдээ цагаачлалын хатуу хяналт нь ажиллах хүчний урсгалыг тасалдуулахгүй бол,илүү олон хүнийг ажилд авна гэж гэрээлэгч нар мэдээлж байна." гэжээ.
Цагаачид, гэрийн асрагчидын 43 орчим хувийг эзэлдэг тул, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үзүүлэх нөлөөллийн талаар Pew анхааруулж байна. Үйлчилгээний ажилтны олон улсын холбоо нь, эрүүл мэндийн салбар, төрийн салбар, үл хөдлөх хөрөнгийн хоёр сая орчим ажилчдыг төлөөлдөг. Калифорнийн хамгийн том асрамжийн холбоодын нэгийг тэргүүлдэг Арнульфо де ла Круз, “Калифорнийн асрамжийн ажилчдын тал хувь нь цагаачид байдаг. Сая сая америкчууд гэртээ асрагчгүй болоход юу болох вэ? Цагаачид ургац хураахаа болиход юу болох вэ? Манай эмнэлэг, асрамжийн газарт хэн ажиллах вэ?" гэж ярьжээ.