Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 30-ны өдөр, сонгогчидоос АНУ-ын бүх сонгуулиудад ID үнэмлэх шаардах захирамжид гарын үсэг зурна гэж зарласныг Аол мэдээлэв.
"Сонгогчийн бичиг баримт буюу биеийн байцаалт нь, санал хураалтын зайлшгүй хэсэг байх ёстой. Би үүний тулд Гүйцэтгэх захирамж гаргах болно" гэж Трамп Truth Social дээр бичжээ.
Мөн ерөнхийлөгч шуудангаар санал өгөхийг хориглох, зөвхөн хүнд өвчтэй эсвэл "хол цэргийн алба хааж байгаа" хүмүүст онцгой тохиолдолд л хэрэглэх бодолтой байгаагаа дахин илэрхийлэв.
Энэхүү өөрчлөлт оруулах төлөвлөгөө нь, сонгогчдын луйвар тус улсад өргөн тархсан, энэ нь 2020 оны сонгуульд түүнд хохирол учруулсан гэсэн Трампын мэдэгдэлд үндэслэсэн ажээ. Гэвч, Цагаан ордны одоогийн засаг захиргаанаас явуулсан олон удаагийн мөрдөн байцаалтын үр дүнгээр, энэ мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах намын олон мужууд, Трамп удаа дараа сонгуульд луйвардуулсан гэж мэдэгдсэний хариуд, хуулиа чангатгаж, 2025 оны байдлаар 36 мужид санал хураах газар, сонгогч бүрээс биеийн байцаалт, үнэмлэх шаарддаг болсон байна. Гэвч, энэ хандлага бүс нутаг бүрт өөр өөр байгаа юм. Нэг хэсэг нь гэрэл зурагтай үнэмлэх шаарддаг бол, зарим нь орлого багатай сонгогчид, шашны итгэл үнэмшлээрээ зургаа авахуулахыг хориглогддог хүмүүс, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хувийн нууцыг нь хадгалах шаардлагатай хүмүүст онцгой нөхцөл олгодог байна.
Сонгуулийн хуулийг муж улсын хууль тогтоох байгууллагууд баталж, дараа нь мужийн захирагч, ерөнхий прокурор, сонгуулийн ахлах ажилтан, мужийн сонгуулийн зөвлөл зохицуулдаг. Үндсэн хуульд иргэдийн хүсэл зоригийг зохицуулах эрхийг ерөнхийлөгчид өгөөгүй бөгөөд үүн дээр үндэслэн Трампын сонгуулийн дүрмийг өөрчлөх гэсэн өмнөх оролдлогыг хааж байжээ.
Ашгийн бус Voteriders байгууллагынн судалгаагаар, өнгөт арьстнууд цагаан арьстнуудыг бодвол бараг дөрөв дахин их, гэрэл зурагтай үнэмлэхгүй байдаг бөгөөд 34.5 сая орчим америкчууд, жолооны үнэмлэх, иргэнийүнэмлэхгүй, байсан ч, нэр, хаягийн бүртгэл нь буруу байдаг болохыг тогтоожээ. Эдгээр зөрчлийг засах нь, иргэдийн хувьд хэтэрхий үнэтэй, мөн маш их хүнд сурталд өртдөгтэй холбон үзжээ.
Трампын мэдэгдэл нь, 2025 оны 3-р сард гаргасан захирамжийн дагуу Сонгуулийн хороонд америкчуудыг санал өгөхөөр бүртгүүлэхдээ, АНУ-ын иргэний харьяаллыг нотлох паспорт эсвэл засгийн газраас олгосон бусад баримт бичигтэй байхыг шаардсан юм.
Энэхүү захирамж нь, АНУ гадаадын иргэдэд сонгуульд санал өгөхийг зөвшөөрдөг гэсэн үнэн бус мэдэгдэлд үндэслэсэн бөгөөд сонгуулийн албан тушаалтнуудыг "холбооны сонгуульд гадаадын иргэд оролцохыг хориглосон холбооны хоригийг хэрэгжүүлэхийг" уриалсан. Трампын уг захирамж гарсны дараахан, 19 муж "сонгуулийн хяналтыг гартаа авах гэсэн үндсэн хууль зөрчсөн оролдлого" хэмээн шүүхэд хандаад байгаа юм.