
12-р сарын 18-нд Ерөнхийлөгч Трамп, энэ жилийн Зул сарын баярын өмнөх өдөр болон 12-р сарын 26-ныгхолбооны баярын өдрүүдээр зарлах тухай захирамжид гарын үсэг зурав. Зул сарын баяр холбооны баярын өдөртул холбооны бүх агентлагууд ирэх Лхагва гарагаас Баасан гараг хүртэл ажиллахгүй амарна гэж The Hill мэдээлэв.
Түүнчлэн Трамп шаардлагатай бол, агентлагийн дарга нар 12-р сарын 24 эсвэл 26-нд "өөрсдийн байгууллагын оффис, байгууламжуудыг бүрэн эсвэл хэсэгчлэн нээлттэй байхыг зохицуулж болно" гэж тэмдэглэжээ.
Бүрэн эрхийнхээ хугацаанд Трамп 2019, 2020 онуудад Зул сарын баярын өмнөх өдрийг холбооны баярын өдөр болгон зарлаж байсан бөгөөд эдгээр жилүүдэд 12-р сарын 24-ний өдөр нь Мягмар, Пүрэв гарагт тус тус таарчбайв. Харин 2014 онд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама мөн, Зул сарын баярын дараах өдөр Баасан гарагт таарсан 12-р сарын 26-ны өдрийг холбооны баярын өдөр болгож байсан юм. Тавдугаар сард Трамп, Дэлхийн нэгдүгээр дайны болон Дэлхийн хоёрдугаар дайны ялалтыг тэмдэглэн 11-р сарын 11, 5-р сарын 8-ны өдрүүдийг үндэсний баярын өдөр болгон зарласан билээ.
Арваннэгдүгээр сарын 11-нийг эртнээс Ахмад дайчдын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт, тавдугаар сард засаг захиргаа энэ баярын нэрийг өөрчлөхгүй гэсэн тодруулга хийж байсан боловч, ерөнхийлөгч, Дэлхийн нэгдүгээр дайны Холбоотнуудын ялалтыг дурсан тэмдэглэх албан ёсны өдөр болгох тунхаглал гаргасан юм.
Ирэх долоо хоногт хоёр баярын өдөр нэмэгдсэнээр, энэ жил Шинэ жилийн өдөр, Нэгдүгээр сарын 20 - Мартин Лютер Кингийн өдөр болон Трампын тангараг өргөсөн ёслолын өдөр, Ерөнхийлөгчийн өдөр, Дурсгалын өдөр, Жунинтын баяр, Тусгаар тогтнолын өдөр, Хөдөлмөрийн баяр, Колумбын өдөр, Ахмад дайчдын өдөр, Талархлын баяр, Зул сарын баярын өмнөх өдөр, Зул сарын баяр, Зул сарын баярын дараах өдөр гэсэн холбооны хэмжээний 13 баярын өдөртэй байна.
Байнга тэмдэглэгдэх холбооны баярыг тогтоохын тулд Конгресс хууль баталж, ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Хуанлид нэмэгдсэн хамгийн сүүлийн холбооны баяр бол 2021 онд Ерөнхийлөгч асан Жо Байдены үед Жунинтын баяр байв. (Жунийн баяр бол боолчлогдсон Африк гаралтай Америкчуудын эцсийн чөлөөлөлтийг дурсан тэмдэглэдэг баяр юм. Энэ нь зургадугаар сарын 19-нд тэмдэглэгддэг бөгөөд 1865 онд Техас мужид боолчлолыг албан ёсоор цуцалсан үйл явдлыг тэмдэглэсэн дурсгалын өдөр аж)
АНУ-ын засгийн газар Tech Force төслийг эхлүүлж, анхан шатны IT мэргэжилтнүүдийг ажилд авна
Массачусетсийн сүм, Христийн мэндэлсний өдөрт зориулан сүмийнхээ өмнө босгодог түүхэн билэгдлийн дүрсүүдээ, түүнийг албадан гаргасан гэсэн утгаар Есүсгүйгээр бүтээж, “ICE ирээд явсан” гэсэн зурагт хуудас тавьжээ
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав