Тоосонцор, утаа, утаан хөшиг: Харшил, астма өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй АНУ-ын 5 хот.
Sun Aug 14 2022
Олон тооны судалгаагаар хүрээлэн буй орчноос шалтгаалсан агаарын бохирдол болон астмаар өвчлөх хоёрын хооронд тодорхой холбоо байдгийг харагдсан байна. Тоосонцрын бохирдол, озон зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нь астма, харшлыг өдөөж шинж тэмдэг, зовиурыг улам хүндрүүлэхэд хүргэдэг. Озон ихэвчлэн утаанд байдаг бол тоосонцор нь тоос, утаа, манан зэрэгт байдаг. Best of Well судалгаагаар АНУ-ын дараах хотуудын агаар хамгийн их бохирдолтой байдаг байна.
1. Массачусетс муж улсын Спрингфилд
Жилээс жилд Массачусетс мужийн Спрингфилд нь үндэсний "астма өвчний нийслэл" гэж тооцогдох болжээ. Астма өвчний тархалт болон астматай холбоотой яаралтай тусламжийн тасагт ирэх өвчтөний тоо нь тус улсын бусад хоттой харьцуулахад ялангуяа Спрингфилд хотод маш өндөр байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тоосжилт их байгаа нь энэ зүйлийн тайлбарлах гол хүчин зүйл гэжээ. Спрингфилдийн астма өвчлөл ийм өндөр байгаад агаарын чанар, ядуурал, мэргэжилтнүүдийн хүртээмж гол үүрэг гүйцэтгэдэг гэж тэд үзэж байна. Мөн амьдралын түвшин доогуур ядуу хүүхдүүд үйлдвэртэй ойрхон газар амьдардагаас энэ нь өндөр байдаг гэсэн байна.
2. Дэйтон, Охайо
Байгаль орчноос шалтгаалсан астма өвчний тухайд Дейтон нь Охайо муж, АНУ-ын баруун дунд хэсэгт хамгийн муу хотоор шалгардаг. Тус хот нь астматай холбоотой яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчидийн тоогоор улсдаа хоёрдугаарт ордог. Мөн астма өвчнийг эмчлэх хурдан болон удаан хугацааны эм хэрэглэдэг хүмүүсийн тоогоор гуравдугаарт ордог. Дэйтон дахь цэцгийн тоосны хэмжээ Охайо мужийн бусад хотуудаас өндөр байдаг. Энэ нь хүмүүст хүчтэй харшил үүсгэдэг гол шалтгаан гэж үздэг.
3. Хойд Каролина, Гринсборо
Хойд Каролина муж улсын хувьд Гринсборо хот нь, хүнд астма өвчтэй хүмүүст амьдрахад хамгийн муу хот юм. Хотын ядуурлын түвшин бусад мужуудаас өндөр байна. Энэ нь олон хүн агаарт бохирдуулагч бодис ялгаруулдаг үйлдвэрлэлийн бүсэд ойр амьдардаг гэсэн үг юм. Санхүүгийн хүндрэлээс болоод олон гэр бүл тусламж хүсч чадахгүй байна. Зуны саруудад цэцгийн тоосны хэмжээ хамгийн их байх үед эдгээр хүчин зүйлүүд нь астма өвчтэй хүмүүсийг улам цочроож, жилд олон мянган удаа яаралтай тусламжид хандахад хүргэдэг байна.
4. Пенсильвани мужийн Филадельфи
Америкийн астма, харшлын сан нь Филадельфиаг астма өвчтэй хүмүүсийн амьдрахад хамгийн муу таван газрын жагсаалтад тогтмол оруулдаг. Энэ нь Америкийн хамгийн том хот суурин газруудын нэг учраас энэ нь нь гайхах зүйл биш юм. Филадельфид астма өвчнөөр өвчлөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүний гол шалтгаан нь агаарын чанар муу, мөн амьдралын түвшин муу нөхцөл гэдэг. Зарим эцэг эхчүүд гэр орноо тоос шороо болон бусад бохирдуулагч бодисоос ангижруулахад тусалдаг агааржуулагч худалдаж авах боломжгүй байдгаас хүүхдүүд эмзэг учир ихээхэн өвчлөлд өртдөг байна.
5. Кливленд, Охайо
Asthma Capital Report-ын тайланд Охайо мужийг астма эсвэл амьсгалын замын асуудалтай бол амьдрахад хамгийн хэцүү газруудын нэг гэж байнга жагсаалтад оруулдаг. Энэ нь агаар дах цэцгийн тоосны өндөр агууламжтай ихээхэн холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Кливленд клиникийн астма төвөөс хотын хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарсан астма өвчний тархалтыг тооцоолох судалгаа хийсэн бөгөөд судалгаагаар астма өвчний тархалт, жилийн цэцгийн тоосны агууламж, яаралтай тусламжаар үйлчлүүлэх хандалтын хэмжээ, агаарын чанар зэргээр үнэлэхэд, Кливленд энэхүү дөрвөн ангилалд тогтмол "дунджаас доогуур" байр эзэлдэг байна.
Эх сурвалж: forumdaily.com








