Anu.mn
Тогтмол цусаа өгөх нь бие махбодийг хортой химийн бодисоос ангижруулна

Тогтмол цусаа өгөх нь бие махбодийг хортой химийн бодисоос ангижруулна

Mon Jun 27 2022
Тогтмол цусаа өгөх нь бие махбодийг хортой химийн бодисоос ангижруулна

Эрдэмтэд жилдээ тогтмол цусаа хандивладаг гал сөнөөгчдийг хамруулсан, Австралийн гематологич Робин Гасиоровскийн хийсэн судалгааны үр дүнд сонирхолтой дүгнэлт гарсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Энэ судалгаанд Австралийн Виктория мужаас хэдэн зуун гал сөнөөгчид оролцсон бөгөөд тэдний гуравны нэгд нь цусны шинжилгээ, дараагийн гуравны нэгийн цусны сийвэнг шинжилж, үлдсэн гуравны нэгийнх нь цусны сорьцыг харьцуулан ажиглахад ашигласан судалгаа хийхэд, гал сөнөөгчдийн цуснаас пер ба полифторалкил химийн бодис буюу PFAS илэрсэн байна. Энэ бодисыг "мөнхийн химийн бодис" гэж нэрлэдэг. "Мөнхийн" гэж нэрлэдэг нь тэд хүний ​​биед болон хүрээлэн буй орчинд мөнх байж, цаг хугацааны явцад өөрчлөгддөггүй, огт задардаггүй, өндөр халуунд тэсвэртэй, шатдаггүй шинж чанартай. Тэдгээрийг будаг, хувцас, наалддаггүй гал тогооны хэрэгсэл гэх мэт олон зүйлд ашигладаг гэж Робин Гасиоровский тодорхойлжээ.

Энэхүү “Мөнхийн химийн бодисууд" нь гал унтраах хөөсөнцөрт ашиглагддаг,мөн өдөр тутмын амьдралд түгээмэл байдаг, жишээ нь, "наалддаггүй Тефлон" тогооны бүтцэд байдаг байна.

Судалгааны явцад эрдэмтэд тогтмол цусаа хандивладаг гал сөнөөгчдийн цусан дахь “мөнхийн химийн бодис”-ын тоо мэдэгдэхүйц буурч байгааг ажигласан бөгөөд цусны сийвэн /плазма/ хандивласан гал сөнөөгчдын цусан дах PFAS түвшин 30%-иар буурсан хамгийн сайн үр дүнг харуулжээ. Харин цусаа өгдөггүй, зөвхөн цусны шинжилгээнд хамрагдсан гал сөнөөгчдийн хяналтын бүлэгт цусан дахь химийн хорт бодисын хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байсан байна. Тиймээс, судалгааны дараагийн үе шат бол илүү өргөн хүрээний бүлэгт туршилт хийх явдал гэж эрдэмтэд үзсэн ажээ. Сонирхуулахад, цусны төвүүд, цусны хандив болгонд 25-50 доллар төлдөг бөгөөд хүн сар бүр 300 долларын цус өгөх боломжтой байдаг байна. Харин цусаа өгөхөд шууд мөнгө төлж байгаа бол таны хандивласан цус таны бодож байгаагаар хэн нэгний амийг аврахад зориулагдахгүй байх магадлалтай аж. Учир нь, Холбооны засгийн газар төлбөртэй доноруудаас авсан цусыг эмнэлэгт цус сэлбэх зорилгоор ашиглахыг хориглодог. Цус цуглуулах ашгийн бус "Blood Assurance" группийн мэдээлснээр төлбөртэй донороос авсан цусыг эм, гоо сайхны компаниуд ихэвчлэн ашигладаг байна. Цусны донорын эрүүл мэндийн эрсдэл маш бага учраас донорууд долоо хоногт хоёр удаа цусаа өгч болдог гэнэ. АНУ болон Европ дахь 450 гаруй лицензтэй цусны сийвэнгийн донорын төвийн жагсаалтыг DonatingPlasma.org сайтаас авах боломжтой байдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн