Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/24/2026
Anu.mn
Тим Кук, Apple-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууна

Тим Кук, Apple-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Fri Apr 24 2026
Тим Кук, Apple-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууна

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, 2026 оны 9-р сарын 1-нээс захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх дарга (executive chairman) болж, харин тоног төхөөрөмжийн инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгч Джон Тернус компанийн шинэ гүйцэтгэх захирал болно гэж мэдэгдлээ.

Энэхүү удирдлагын өөрчлөлтийг захирлуудын зөвлөл санал нэгтэйгээр баталсан бөгөөд энэ нь, урт хугацааны залгамж халааны төлөвлөгөөний үр дүн юм.

Кук, зуны турш Тернустай ойр ажиллаж, удирдлагын шилжилтийг жигд явуулахын тулд гүйцэтгэх захирлын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин гүйцэтгэх даргын хувьд тэрээр компанийн үйл ажиллагааны зарим чиглэлд, ялангуяа дэлхийн улс орнуудын засгийн газруудтай харилцахад дэмжлэг үзүүлэх юм.

Кук, “Apple-ийн гүйцэтгэх захирал болж, ийм гайхалтай компанийг удирдах нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг байлаа. Би Apple-ийг бүх сэтгэлээрээ хайрладаг бөгөөд хэрэглэгчдийн амьдралыг сайжруулах, дэлхийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхийг зорьдог авьяастай, бүтээлч, чин сэтгэлтэй хамт олонтой ажиллах боломж олдсонд гүн талархаж байна. Джон Тернус бол, инженерийн сэтгэлгээтэй, шинэчлэгчийн сүнстэй, шударга манлайлагч. Тэр бол ирээдүйг харж чаддаг хүн бөгөөд Apple-д 25 жил оруулсан хувь нэмрийг нь үнэлэх аргагүй. Тэр бол компанийн ирээдүйг авч явах хамгийн зөв хүн гэдэгт би бүрэн итгэлтэй байна.” гэж ярьжээ.

Тернус хариуд нь, “Apple-ийн эрхэм зорилгыг үргэлжлүүлэх боломж олдсонд маш их талархаж байна. Би бараг бүх карьераа Apple-д өнгөрүүлсэн бөгөөд Стив Жобс-ийн удирдлага дор ажиллаж, Тим Кук-ийг багш, зөвлөхөө болгож байсан нь нэр төрийн хэрэг байлаа. Бидний бүтээсэн бүтээгдэхүүнүүд хүмүүсийн харилцаа, дэлхийтэй харьцах арга барилыг өөрчилсөн. Ирээдүйд хүрэх амжилтууддаа итгэлтэй байна.” гэсэн бол, сүүлийн 15 жилд Apple-ийн захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх даргаар ажилласан Артур Левинсон, 2026 оны 9-р сарын 1-нээс тэргүүлэх хараат бус захирал болно. Левинсон, “Тимийн манлайлал Apple-ийг дэлхийн хамгийн шилдэг компани болгосон. Түүний үнэт зүйлс Apple-ийн бүх зүйлд шингэсэн.” гэсэн байна.

Тим Кукийн үеийн амжилтууд

Тим Кук 1998 онд Apple-д нэгдэж, 2011 онд гүйцэтгэх захирал болсон. Түүний удирдлага дор: Apple Watch, AirPods, Apple Vision Pro зэрэг шинэ бүтээгдэхүүний ангиллууд бий болсон iCloud, Apple Pay, Apple Music зэрэг үйлчилгээнүүд эрчимтэй хөгжсөн

Компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллараас 4 их наяд ам.доллар болж өссөн (1000%+ өсөлт). Жилийн орлого 108 тэрбум ам.доллараас 416 тэрбум ам.доллар давсан.

Apple одоо 200 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа явуулж, 500+ дэлгүүртэй, 2.5 тэрбум гаруй идэвхтэй төхөөрөмжийн баазтай болсон.

Кукийн үед:

Нүүрстөрөгчийн ялгарлыг 60%-иар бууруулсан

Хувийн мэдээллийн хамгаалалтыг салбарын стандарт болгосон

Бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлсэн юм.

Жон Тернус гэж хэн бэ? Джон Тернус 2001 онд Apple-д нэгдэж, 2013 онд дэд ерөнхийлөгч, 2021 онд ахлах дэд ерөнхийлөгч болсон.

Түүний удирдлага дор:

iPad, AirPods хөгжсөн

iPhone, Mac, Apple Watch сайжирсан

Mac компьютеруудын гүйцэтгэл, түгээмэл байдлыг нэмэгдүүлсэн

Шинэ MacBook Neo-г танилцуулсан

iPhone 17 цувралыг хөгжүүлсэн

Мөн материал, дизайн, бат бөх чанар, засварлах боломжийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн.

Тернус өмнө нь Virtual Research Systems компанид инженерээр ажиллаж байсан бөгөөд Пенсильванийн их сургууль-д механик инженерийн бакалаврын зэрэг хамгаалсан хүн ажээ.

Сүүлд нэмэгдсэн