ТikTok-ын трендэд итгэсэн, жингээ хасах хүсэлтэй хүмүүсээс болж чихрийн шижинтэй хүмүүс эмээ худалдаж авч чадахгүй байна
Mon Jun 06 2022
Австрали даяар чихрийн шижингийн эмийн хомсдолд орсон нь, турах хүсэлтэй хүмүүс уг эмийг ихээр авч хэрэглэж байгаатай холбоотой гэж Insider мэдээлжээ. Семаглутид эм нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчитнүүдэд зориулагдсан инсулин ялгаруулалтыг өсгөдөг эм бөгөөд 2021 оны 6 сард Америкийн эм бэлдмэл, хүнсний чанарын хяналтын байгууллага (FDA), уг эмийг илүүдэл жинтэй хүмүүсийн хоолны дуршил бууруулж, жингээ хасахад нөлөөлөх үр дүнтэй гэж мэдэгдсэнээр хэрэглэгчидийн эрэлтийг өсгөж улмаар хомсдолд хүргээд байгаа аж. 2021 оны сүүлээр уг эмийг үйлдвэрлэдэг Данийн Ново Нордиск компани хангалттай хэмжээний семаглютид үйлдвэрлэж чадахгүй байгаагаа зарласан бөгөөд тус компани энэ эмийн хомсдол 2022 оны хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэхээр байна гэж мэдэгджээ. Одоогоор семаглютид нь Австралид таргалалтын эмчилгээнд хараахан зөвшөөрөгдөөгүй байгаа юм. Гэтэл TikTok сошиал медиа аппликейшн нь хэрэглэгчдэдээ зориулж, долоо хоног бүр тарилга хийж эхэлсний дараа жингээ хасаж, хоолны дуршил буурч байгаа видеог нийтэлж, эмийг удаанаар үргэлжлүүлэн хэрэглэхгүйгээр турах, жингээ хасах боломжтой гэсэн зарим алдаатай мэдээлэл цацсанаар эм хэрэглэгчидийн тоог өсгөхөд хүргэсэн байна. Харин судалгаанаас харахад хүмүүс жингээ хасахын тулд семаглютидыг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай байдаг аж. Эмийн эрэлт нэмэгдэж, улмаар хомсдол үүссэн нь Австралийн хэд хэдэн эрүүл мэндийн байгууллагыг 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэхээс бусад тохиолдолд эм олгохыг хязгаарлахыг эмч нарт уриалсан хамтарсан мэдэгдэл гаргахад хүргээд байна. The New York Times сонинд, илүүдэл жин, таргалалтыг эмчлэх мэргэжилтнүүд, энэ эмийн хомсдолоос гадна даатгал болон эмийн үнийн зөрүүтэй холбоотой асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж байна гэж бичжээ. Таргалалттай тэмцэх эмчилгээний мэргэжилтэн Тед Кайлын хэлснээр, семаглютид нь таргалалтын эсрэг эмчилгээнд сард 1349 долларын үнэтэй байгаа бол, чихрийн шижин өвчний хувьд ижил тун, ижил хэмжээ нь 892 доллар байна гэжээ. Мөн зарим зөв хооллолтын мэргэжилтнүүд энэ эмийг хэрэглэх нь илүүдэл жинтэй хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой урт хугацааны дараах сөрөг үр нөлөө ямар байх, тэр дундаа жинг дарангуйлах, хадгалах эсэх талаар эргэлзэж байгаа, тэгээд ч чихрийн шижин өвчний эмчилгээний эм учираас эмчийн жортой “үндсэн” өвчитөнгүүд аль болох давуу эрхтэйгээр урьдчилж авч нөөцлөх хэрэгтэй нь гарцаагүй, бас илүүдэл жинтэй махлаг л бол энэ нь буруу зүйл, өвчин гэсэн ойлголт байх юм, энэ бол худлаа, байгаль эх биднийг янз бүрийн биетэй байхаар бүтээсэн шүү дээ гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Рэйчел Хартли ярьжээ.
Эх сурвалж:
www.forumdaily.com/diabetiki-ne-mogut-kupit-neobxodimyj-im-preparat-ego-razobrali-zhelayushhie-poxudet-poveriv-virusnomu-trendu-v-tiktok/








